Skip to main content

Бээжин улсын талаар бодсон бодол

Бидний өвөг дээдэс "Би явж байна Бээжин сууж байна" гэх үг гаргах хүртлээ бэдэрч явж очдог байсан гэхээр "хаяанд" байх Бээжин хот мөн ч хол санагддаг байсан байх нь....

Орчин үед онгоцоор бол 2 цагийн л нислэг буюу орон нутгийн нислэг дайны л санагддаг болж. Бээжинд нисээд буухад хүнийрхэх эсвэл эвгүйцэх сэтгэл төрсөнгүй. Гэхдээ л энээ тэрийг ажиглаж ээ явахад "Ажилчин, тариачин ард түмээн" гэж хажуугаар явсан хэн нэгнийг дуудмаар ч болох. 

Хятад бол аугаа их гүрэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ энэ "аугаа" тодтгол  нь өнөөгийн Хятад улсын нэгдмэл хийгээд бэх бат байдлын талаар биш олон соёл, олон янзын түүх, хэзээ ч үзэж харж дуусахгүй өчнөөн хачирхам зүйлсийг нь л хэлсэн хэрэг. Хажууханд байх хир нь, хааяадаа буугаад мордох хир нь Хятадын ард түмний үндэсний менталитыг одоо ч ойлгохгүй хачирхаж гайхдаг хэвээр. 



Бээжингийн нисэх буудал дээр 68 юанийн багц хоол авч идэв л...

Бээжингийн онгоцны буудал дээр түрхэн саатах эхний хоромд ажигласан зүйл гэвэл Хятадуудын ажилсаг, дааж авсан үүргээ чин үнэнчээр гүйцэтгэх чанар онцгой мэдрэгдэж байсан ч бас ажилчин тариачин ард түмэн үнэндээ даруухан юм аа даруухан юм. Гаалийн байцаагч нар харцнаасаа эхлээд үйл хөдлөл бүрээрээ ажил үүргээ нямбайлан гүйцэтгэх нь мэдэгдэх ч бусад улсын гаалийн байцаагч нар шиг дээгүүр харж өөрийгөө харуулах гэж ихэрхэх нь бараг үгүй. Бас хичнээн өөдөө гарсан ч ажилчин, тариачин бүдүүлэг уламжлал нь үл арилах...

Ялангуяа онгоцны буудлын аль тансаг гэсэн хэсэгт томилогдон ажиллах хятад ажилчдаас энэ чанар үнэн харгадах. Тансаг аа гэгч нь дэлгүүр, ресторандаа барааныхаа ургадсан хайрцгаас авхуулаад хог новшоо нэг буланд овоолсон байх ч тэрийгээ мэдэж анзаарч байгаа юм алга. Хичнээн тансаг орчин барьж бүрүүлсэн ч үйлчлэгч нар нь нөгөө л тариачин заваан зангаас салж чадаагүй юм уу даа гэсэн бодол төрүүлэхүйц хайнга сал пал харьцаатай.

Бээжингээс Өмнөд Африкийн зүг хөлгийн жолоо залахаар Air China-гийн асар том онгоцонд орж хамгийн арын хэсэгт очиж суухад сул суудал бараг байсангүй. Хаашаа л харнав пиг дүүрэн хужаа. Тэр үед л виз авахаар хөөцөлдөж хүн амьтан гуйж, нааш цааш гүйлгэж, Бээжин-Улаанбаатарын хооронд өч төчнөөн захиа чулуудаж байхдаа Өмнөд Африкийн элчин ийм удаан байдаг юм байхдаа гэж гайхаж байсныхаа цаад хариуг ойлгосон. Бүтэн сар хөөцөлдөж байж хэдхэн хоногтой виз даруулсны учир нь энэ олон ярзайсан хужаа нар байжээ гэж бодсон шүү. 

Эйр Чайнагийн онгоц хятадуудынхаа ааш муутай ярдаг занг өвчсөн аятай ойж бууж, чихэнд чийртэй дүнгэнэж сэгсчиж арай л агаарт хэдэн хэсэг болчихсонгүй шиг хөөрсөөр арайхийн нэг замдаа орж Хятадын нутгаас тасран холдох зуур хажуу хавиар суух хятадуудын бүдүүлэг, хөдөөх занг эгдүүцэн хирэндээ хялалзаж цэхэлзэж явахдаа Монголд энэ олон хужаа ороод очвол яана гэж бодохоос айдас ч төрөх ч шиг...

...7 хоногийн дараа бүгчим халуун Бээжин хотод ахин хөл тавихдаа гэртээ ирсэн ч юм шиг, аюулаас холдсон ч юм шиг нэг тийм амсхийх мэдрэмж төрж бас намайг Монгол хүн гэхэд Хятадын хилийн шалганы байцаагч нар хийгээд хамт явсан хятадууд гайгүй уриалгахан харьцаж байхыг хараад аргагүй л айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн мөнхийн хөрш маань юм даа гэж эрэгцүүлсэн билээ.

МИАТ-ынхаа логог хараад баярласан шүү

Бээжингээс гэрийн зүг хөлгийн жолоо залахуйд онгоцны тал орчим л зорчигчтой тэдэн дунд байсан хужаа нарыг гаднаас нь харахад тариа тарьдаг гэж хэлэмгүй хотожсон байхыг хараад санаа амсхийж манай улсын гадаад бодлого хятадуудын хувьд нилээн чанга юм байна даа гэж найдахын зэрэгцээ урд зүгийн айл хөршдөө тавих шаардлагаа улам л чанга болгоосой гэж битүүхэн хүсээр эх нутагтаа хөл тавьж аялал минь өндөрлөсөн бөлгөө.

Comments

  1. дотуур байранд хэдэн хятад оюутантай байсан. Ихэнх нь гайгүй охидууд байсан ч нэг аймар заваан охин байсан.. Одоо манай сургууль дүүрэн хятад оюутантай болсон, хааяа ч хаана сурдагаа мартах шахах юм байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. Олон хужаа дунд орохоор дагаад заваан хайш яайш болчих гээд байх шиг санагдсан

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...