Юм юм л бодогдоно.
Японд нэг удаа хамт явсан найз маань үхрийн мах идье гээд. Хэдэн иен ч билээ бузар үнэтэй, тиймээс гуялаад идчихъе, японоос өөр ямар ч газар байдаггүймаа гээд манийгаа чирээд нэг хоолны газарт ортол сул суудал байхгүй гэсэн тул харамссаар гарсан.
Би бол мэдэх юм үгүй, тэгье ээ л гээд дагаад орсон хүн суудал байхгүй гэхээр нь аан. . . гээд дагаад л гарсан.
Хоол хүнсний нэр тогтоохдоо муу болохоор ямар нэртэй мах байсныг одоо санах юм алга.
Тэр махыг идчихсэн бол юу идсэн гээд дурсаж ярих байсан бол.
Хоол ирдэггүй ээ. . .
Яг одоо би. . .
Алжирт очоод гараар хийсэн бин идмээр байна. . .
Хав халуунаар нь шажигнатал зажлангаа хамгийн эртний захаар нь тэнэмээр байна.
Яг одоо. . . Истанбулд очиж Бошпорын хоолойгоос барьсан загасыг нүдэн дээр харуулж байгаад шарж, хийсэн кебаб идмээр байна. . .
Яг одоо. . . Женевийн энэтхэг хоолны газрын карритай тахиаг ахиад нэг амталмаар байна. . .
Яг одоо. . . Бангкокийг гудманд бүжгээр хачирлаж хийсэн Тай Пад-ын элсэн чихэрийг шажигнатал зажилмаар байна. . .
Үгүй гэхэд Будапештийн уушны газрын Унгар гулъяш уумаар байна. . .
Яг одоо би. . . Ёооо хоол хурдан ирээсэй. . .
Өлсөөд бүр нэр усыг нь мартаастай. . .
Хоол минь нэг юм ирэв л. . .
пэээ энэ хүний хоол нь ирээсэй
ReplyDeleteHarin tihh, umnuus ni ulsuud ehellee
ReplyDelete