Хэвтрийн дэглэм барих болчих. . .
Яг ид хөдлөх, гүйх хэрэгтэй үед шүү.
Лавтай 3 хоног хэвтлээ. Маргааш босноо, яс хугараад уначихаагүй юм гайгүй биз гэж бодох ч бас эмээгээд л. . .
Ажлаа бүр мартах шинжтэй, хэвтээгээрээ хийх гэснээ нэг л хойргошоод. Кино үзэхээс хүртэл залхуу хүрч байна. Бизнес хийх талаар бодсон ч эхлээгүй хэвээрээ. Би ч яс ашиг олох юманд л хөдлөнө үү гэхээс аз турших тал дээр үнэн хойш суумтгай. . .
Бизнес хийвэл этгээд бизнес хийх байхаа. Сүүлийн үед нэг их сонин орчин бүрдүүлсэн кафе бий болгоё уу гэснээ бас залхуураал ккк.
Хэрэв нээх болбасу яагаав нөгөө жорлон кафе шиг эсвэл арай өөр эмо хүмүүст зориулсан гажиг кафе нээнээ.
Яасан адилхан бодолтой бүсгүй вэ, би ноднин 5 сард компани байгуулах гэснээ больчихож билээ, гэтэл одоо харамссан хэвээр, өчигдөр уржигдар 100 айлаар өгсөн уруудан гүйсээр компаниа бүртгүүлчихсэн шүү, тамгаа ч захиалсан гэж байгаа, олон нэр бодож очих хэрэгтэй гээд хэд хэдэн хувилбар бодоод очтол эхний нэрээрээ бүртгэгдээгүй шинэ нэр байна гээд нэрэн авсан шүү. Аливаа зүйл хийхэд бага багаар зардал гарсаар мөрөөдлийхөө үр дүнд хүрэх учраас зориглоорой. Удахгүй тэнхрээрэй, их ажлын өмнө жаахан амсхийлт гэж бодоод... Амжилт хүсэе
ReplyDelete