Эсрэг хүйсний хүндээ дурлалгүй ихээ удсан байна. Яг зүрх пэл пал гээд бодохоор баярладаг, гуньдаг бас харамладаг... Хайр хэзээ дуусна тэр болтол хайрлана даа гээд л өөрийгөө дураар нь тавьдаг байсан нь бас ч үгүй нилээн хэдэн жилийн өмнөх...
Харин саяхан нэг залууд дурлаад аа.
Тэрний юу нь намайг дурлуулсан бэ гэхээр нэгдүгээрт залуу нас нь... За бүр хоёрдугаар, гуравдугаар гэх шалтгаан алга тэрний ид гоё, залуухан гэрэлтдэг төрхөн дээрээ явж байгаа нь намайг дурлуулжээ.
Уг нь энэ залуугийн тухай бичье гээд бодоод л явсан юм бичиж амжсан эсэхээ харин санадаггүй ээ хэхэ.
Тэр одоо 26 настай юм байна. Тэр залуу завжаараа өдсөн янзтай инээмсэглэдэг бас Park Shin Hye-д унаж үхдэг. Миний төсөөллийн залуусаас тэс өөр, миний төрлийн хүн ч биш. Ганц мотоцикль унадаг, савхи өмсдөг нь л миний дуртай зүйл байх гэхдээ би мотог маяг, сүр болгож, заримдаа бусдад гайхуулах гэж эсвэл бусдыг аялдан дагалдаж унадаг халзан, сахалтай, шивээс, банда болсон намхан бүдүүн тэгээд гар хөл нь хүрэхгүй дүүжлэгдээд гаднаас нь харахад зүдэргээтэй харагддаг тийм залуусыг огт таашаадаггүй.
Эсэргээрээ мотоциклээ нэг их хайш яайш, эрх чөлөөг мэдрэх гэж хэрэглээ талаас нь унадаг, сонгодог стильтэй хөнгөн шингэн, бас тийм нэг нууцлаг өөрийн гэсэн өнгө төрх бүрдүүлсэн биеэ даасан төрхтэй залуус таалагддын хэхэ.
Заза хадуурлаа хэхэ. Намайг өөртөө дурлуулсан залуу бол нэг тийм өөрийнхөөрөө, бас байгаагаараа чөлөөтэй төрхтэй залуу- Darren Wang Тайванийн кино жүжигчин.
Анх түүний тоглосон Suddenly Seventeen киног үзээд л шууд л дурлааский. Тэр бардам харц, тэр өдөнгүй инээмсэглэл, тэр хайш яайш хирнээ цаанаа л сэтгэл татам биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө хүчээр барьж байгаа төрх гэхчлэн бүх юм нь надад учиргүй классик санагдаад таалагдаад эхлэв.
Дараа нь түүний тоглосон Бидний өдрүүд (Our times) киног үзээд зүрх бараг л ёнккк гээд шимшрээский. Үзэн ядмаар солиотой танхай, онгироо тэгсэн хирнээ бас яагаад ч үзэн ядах аргагүй цэвэр ариун зүрх сэтгэлд нь улам илүү татагдмаар тийм залуугийн дүрийг гайхалтай бүтээсэн байх аж.
Одоо мань нь дурлалт залуугаа инста дээр дагадаг болчихсон. Гоё байна уу хаха.
Тэгээд зургуудыг нь хароо л ооё энэ хүүхэн манай залууд тохирохгүй ээ энэ тэр гэж бодоостой. Бас манай залуу нөгөө үхэн хатан дурлаад байдаг Park Shin Hye-тэйгээ нэг зургаа авхуулчихаасай гэж мөрөөдөөтэй хаха. Яадгийн тэ.
Зургуудыг нь хар даа. Дурламаар залуу байгаа биз /хэлээ гаргав/
![]() |
| Эргээд 16 насандаа... Энэ зургийг харахаар энэ залуу зүгээр л нэг унтаж байгаад өдий зэрэгтэй болчихоогүй байх л гэж бодогдоод байдаг |
![]() |
| Гоё чимэглэлд дурладаг, брэнд энэ тэр гэж зүтгээд байдаг хүн биш санагдаад байдаг юм. Бараг өөрийгөө гонжоотой сэлфидсан ганц зураг нь байх шүү хэхэ... |
![]() |
| Ийм онгироо тэ хэхэ. "Бидний он цаг" киногоороо хамаг амьтныг шуугиулсан хүн ингэж онгирохоос ч яахав. Цаана нь тэр кино нь дэлгэцэн дээр гарч байна. |
![]() |
| Зүгээр унтаад байдаггүй гэж энэ л байхгүй юу. Хөдөлмөрлөсөөр... |
![]() |
| Энэ харц, энэ хөмсөг юуг хэлнэв? |
![]() |
| Жаргана даа жаргана гэдэг зураг |
![]() |
| Мундаг! TLW гэдэг нь Ta Lu Wang гэсэн үг. Түүний жинхэнэ нэр. |







гоё залуу байнөө, би ийм гоё болоод төрчихсөн хүмүүсийг харахаар уур хүрээд байдын гэхгүй юу хаха муухай атаархуу тэ
ReplyDelete