Skip to main content

Ёоёотой хүүхэн

Тэр нь би хэхэ. Манай энэ хавийн үйлчилгээний газрын зүс мэдэх ажилтнууд намайг ер нь жаахан ёоёотой л хүүхэн гэж боддог шиг байгаа юм.

Юу л даа хэтэрхий бүтэлгүй ч гэмээр юм уу. 

Ухаан нь манай дор нэг банк байдаг. Тэнд би байсхийгээд л орно. Орохдоо байнга бүтэлгүйтнэ. Жишээ нь нөгөө орлогын юм уу гүйлгээний баримт сууж байгаад бичих болбол шинэ баримт авч эхнээс нь бичээд аль нэг тоогоо буруу бичнэ дахиж бичнэ тэгснээ дахиад л алдана дахиад л шинээр бичнэ. Ингэсээр 3-4 удаа оролдох ч энүүхэнд. Сүүлийн үес ихэнхидээ утас, гарын үсэг бичдэг болоод их амар болж байгаа.

Гэхдээ л зарим гүйлгээ хийхэд зайлшгүй гараар бичнэ. Гэтэл би нь гараар бичихдээ маш муу болсонд хамаг зангилаа байгаад байдаг. Багадаа бараг л бичдэггүй бүх цагаа уншиж өнгөрөөдөг байсан, ангид дэвтэртээ гүйцэж бичиж чадахгүй унхнадаад багш хурдлаарай гээд тэгсээр бусдынхаа дэвтрээс хуулах л сонголт үлддэг байсан. Гэхдээ нэг хэсэг хичээгээд зураг шиг гоё бичдэг болсон байсан ч буцаад бичиж чадахаа больчихсон. Уншихдаа бол галзуу хурдан гэж байгаа, номоо хуваагаарай гэх юм бол хажуугийн хүүхэд байнга гомдол гаргана дөнгөж эхэлж байхад л хуудас эргүүлчих юм гээд хэхэ.

Тэгсээр насанд хүрсэн цагаасаа л компьютерээс салаагүй гэхэд болно. Бүгдийг арилгаад баллаад засаад яаж бол яаж өөрчлөөд бичээд сурчихаар нөгөө цаасан дээрхээ адилхан хийх гээд муу зан сурчихдаг юм байна. Дээр нь аль болох алдаатай биччих гээд байдаг зуршил нэмэгдсэн гэж байгаа. Энэ бүхнийг тэр банкны бүх ажилтанд тайлбарлалтай биш. 

Дээр нь миний бүх юм будилаантай бүтэхийг яана. Худалч нэгэнд хар мянган хүн карт захиалж байхад ганц минийх дээр л янз бүрийн асуудал гараад төгрөг, долларын картаа өөр өөр өнгөөр хэлж өөр саруудад захиалсан байхад яг адилхан ногоон өнгөтэй гаргаад өгсөн ч байх шиг. Тэрийг хэлэхээр харин ээ одоо дахиж захиалах хэрэгтэй юу гээд л залхуурцгаана. Бас миний вальютын карт нь гадаадад гарахаараа ажиллахгүй, байсгээд л эндээс тэндээс бичиж байнаа, карт ажилладаггүй ээ гээд хэрэглэгч үйлчилгээний төв рүү мэйл бичнэ. Тэгээд л хэдэн хүн дамнасан асуудал гарч хүн бүрд тэнд энд очоод тэгж ингэж ажиллаагүй гээд үлгэр шиг юмаа ахин дахин тайлбарлана, нөгөөдүүл ч төв салбар луутасдаж асууж, бие биедээ дамжуулсаар тэр банк даяар ер нь би их алдаршиж байх шиг хаха. Нөгөө ёоёотой хүүхний юм л гэдэг байх даа аягүй бол хэхэ.

Аа бас манай ойрхон нэг гэрэл зургийн газар байдаг юм. Тэндэхийн залуу бол намайг бүр ёоёотой гэдэгт бүрэн итгэсэн дэг ээ. Яагаад гэхээр 1-3 сар болоод л нэг улсын нэр хэлээд визний зураг авхуулах гэсэн юм аа гээд ороод ирдэг хаха. Авч өгөөд явуулахаар жаахан байж байгаад л өөр нэг улсын нэр хэлээд ороод ирдэг. Уг нь ч визний зураг нь хэдхэн орных л байдаг шдэ, гэхдээ би бараг бүгдийг нь дараалж хэлж орсоон хаха. Энэ хүүхэн хөөрхий ёоёотой тэгээд ёоёо нь хөдлөхөөрөө байнга янз бүрийн улсын визэнд орно гэж мөрөөдөж зургаа авхуулдаг гэж боддог байх аа ввваааахахахахха. Ээжид ярьсан чинь чи нэг пасспортоо наад банкны ажилтнууд, зурагчиддаа аваачаад үзүүлнэ байгаа ч гэж байх шиг пууухахахаха. 

Аа цаашаа яриад яахав бүр ичмээр юмнууд гарч ирэх гээд байна. 

Гаднах хүнсний зах ч ялгаагүй. Нэг орвол хэд ч тойрдог юм байгаан. Тасралтгүй тойроод л янз бүрийн гачин юм сураад явна. Күй ээ яахаараа ч тэгж сураглах хэрэг гардаг юм бүү мэд. Санаатай ч биш л дээ, тэгж таараад байгаа юмыг чинь би яах юм хэхэ.

Comments

  1. аа хахахаха бүр нүдэнд харагдаж байна шдээ, тэр улс болгоны визэнд орохоор мөрөөдөж байгаа хүн үү хаха, ёстой л паспортоо бариад л явдаг байхдаа тэ

    ReplyDelete
  2. Харин манай ээж тунчиг мэргэн арга хэлж өгсөн юмаа. Ядаж байхад банкинд эсвэл зурагчинд орохдоо байнга нэмнээ шиг сонин хувцастай явж таардаг гээд бодчих ккк.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...