Skip to main content

Цагаахан атаархал

Гадны өндөр хөгжилтэй орны найз хүүхнүүдээ дотроо атаархаад байдаг болж. Тэдний өдөр тутмын амьдралын хэмнэл нь манай од мод, олоны танил баян хүүхнүүдийн хааяа нэг хийдэг зүйлс байх шиг санагдаад байх боллоо.

Ухаан нь гадуур явахаар яаж ч арчилсан гутал маань барилгын засвар  хийсэн юм шиг шороо болчихоор, эсвэл Монгол найз хүүхнүүдийнхээ энгийн өдөр тутмын амьдралын хүүрнэлийг сонсож хөнгөн гунигласан үедээ тэдний амьдарч байгааг харахаараа сэмхэн атаархана.

Ихэнхи гадаад найз хүүхнүүд маань үнэхээр чөлөөтэй амьдарч байна. Өдөр тутмын ажлаа хийнгээ өдөр бүр иогт яваад, бүжигт яваад, янз бүрийн спортоор хичээллээд, эрүүл хоол идээд, хүссэн хувцсаа авч өмсөөд, амралтаараа гадаадаар зугаалаад. Байсхийгээд шинэ өөрчлөлтийнхөө тухай, шинэ байшин авсан тухайгаа, ажлаа сольж илүү гоё ажилд орсон тухайгаа, эсвэл өөр ямар нэгэн аз жаргалтай зүйлсийнхээ тухай айж эмээхгүйгээр бусадтай хуваалцаж бусдаас урмын үг сонсож хамт баярлаж байхыг нь хараад атаархана...

Эх оронд маань тэс өөр... яг миний эргэн тойрны бүсгүйчүүд дотор тэдэнтэй дөхөж очих амьдралтай хүн байхгүй. Эсэргээрээ тогтмол ажил хийдэг хир нь тогтсон ажилгүй надаас байсгээд л зээлүүлэх мөнгө бий эсэхийг сураглана... Хааяа зарим нэг хүүхнүүдтэй хамт уулзаж учраад жаахан ярьж суух болохоор хэн нэгэнтэй муудалцсан тухайгаа, ажлын нөгөө хэн тэнэг тухай эсвэл нөхөр сүүдэр нь хардаж, зовоож, тэжээлгэж дургүйг нь хүргэх болсон тухай ч юм уу үгүй ядахнаа хүүхдийн нь зан ааш бодсон шиг нь биш байгааг халаглан ярьж дуусаад гарахдаа ууж идсэн зүйлсээ төлж чадахгүйгээ мэдэгдэх тул би аргагүй төлөх үе ч байна... Мөнгөтэйдээ биш л дээ зүгээр тавгүйтэж үймрэхгүйн тулд аль болох амархан гарц олж шийдэх гэж л тэр... Сүүлдээ хүнтэй уулзахаас зугатах боллоо.

Тэгээд ч манай монгол залуус яасан ч давруу юм. Эхнэр нь төрийн албанд ажиллаад тогтмол цалингаа авч гэр орон, үр хүүхдээ тэжээгээд байхад нөхрүүд нь бараг бүгд ажилгүй. Энд тэнд хар бор голдуу халтуурны ажил хийнэ тэгснээ эхнэрээ цалин бага авлаа гэртээ эрт ирсэнгүй гэхчлэн хардаж янз бүр болох хүмүүс ч олон байх...

Хамгийн инээдтэй хийгээд эмэгнэлтэй нь эмэгтэй хүнтэй уулзахаар харддаг нөхрүүд их байх юм. Тэгэхээр эр хүнтэй дууграх ч эрхгүй араб хүүхэн шиг л айдастай амьдардаг байхдаа эхнэрүүд нь ккк.

Хүүхнүүдийнхээ байж байгааг харахад учиргүй санхүүгийн эрх чөлөөтэй, төгс амьдардаггүй юмаа гэхэд жаахан баримжаатай олсон, гарсан нь дөхөж очихоор тэгээд өөртөө жаахан юм наачихаар амьдрах юмсан даа л гэж хүсээд байх шиг. 

Comments

  1. Тийм шүү, бараг бусдад төвөг удахгүй гээд ажлынхныхаа тухай, аж амьдралынхаа тухай ярихгүй байвал чи өөр болж, биднээс дөлөөд хаачих гэж байгаам гэх мэт олон таван үг чулуудна шүү хүүхнүүд... Аливаа зүйлсийг өөрөөр эерэгээр харах үе ирэх байхаа удахгүй, бүгд л хөгжлийнхөө хэрээр бэдэрсээр, ахуйгаасаа сайн гарахгүй л явна...

    ReplyDelete
    Replies
    1. Ахуйгаасаа гарчихаасай олон бүгдээрээ...

      Delete
    2. Хамаг бүхэн гэгээрэх болтугай. Ядаж нэгэндээ хал балгүй, бичээд эмоорцгоосой

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...