Skip to main content

Панпан

Блогоо бичнээ хөөө... ай хөө...

Маргааш чинь манай өдөр шүүдээ. Соёлын ажилтны өдөр байгаам хөөрхий... Гэхдээ хүй 7 худаг мудагт болох арга хэмжээнд энэ жил би нь оролцохгүй, манай багийнхан ч оролцохгүй... юм үргэлж ийм байхгүй дараа жилүүдэд оролцох байлгүй дээ. Бүтэлгүй яваа биш шүү, чимээгүй нам жим мөрөөрөө ажилаа хийгээд явцгааж байгаам биднүүс.

Өнөөдөр ажил ярингаа хуучин үеийн хүмүүсээс уран бүтээл хийж байсан тухай нь бас яриулаадаа. Цаг давчуу байсан болохоор тухтай яриулж чадсангүй. Сайн дурын уран сайханчдаа нэг сар гаран бэлдэж байгаад л бүрэн хэмжээний жүжиг тавьж байсан тухай дэргэдээс нь харсан хүмүүс ярьж байна. Сайн дурын уран сайханч гэж байгаа ч одоотой тэр үеийг харьцуулшгүй байж.

Манайхны тавьсан жүжиг Монголд ганц удаа тавигдаад дахиж тавигдаагүй өдийг хүрсэн юм билээ л дээ. Өөрсдөө зохиолыг нь бичиж, найруулж, тоглосон жүжиг гэнэ. Тэр жүжгээ хүүхэлдэйн театрын уран бүтээлчдэд очиж үзүүлж, сонирхуултал Нямгаваа найруулагч шагшин магтаж маш сайхан юм гэж байсан ч удалгүй "Хайрыг хайрла" жүжгээ тавихдаа манай жүжигчдийн хөдөлгөөн, найруулга зэрэгийг хуулж тавиад манайхан патентаа алдсандаа харамсаад өнгөрсөн гэнээ. Тэр үед Монголд тэгж тайзан дээр удаашруулсан хөдөлгөөн маягаар үзүүлбэрээ үзүүлсэн тохиолдол байгаагүй юм уу даа, тухайн үедээ маш шинэлэг болж. Яагаав дээ, "Би чамд хайртай" кинон дээр Үрлээ, Баяраа 2 үнсэлцээд, Дэлгэр гарч гүйгээд хөгжим эгшиглээд, гүйж байгаа хөдөлгөөн нь удаашруулсан кадраар гардаггүй юу. Тэрийг анхлан тайзан дээр манайхан тавьсан юм байхаа. Нямгаваа найруулагч тэндээс л санаагаа олсон бололтой юм.

Бас манайхны тоглодог байсан хошин шог пантомимо жүжгийг монголд тэр бүр мэддэггүй байж, гэхдээ цорын ганц хүн энэ чиглэлээр сургууль төгссөн гэнэ. Тэр ганц мэргэжилтэн нь Цэвээнравдан гуай байсан сурагтай. Яагаав Говийн Зэргэлээ киноны ангийн байцаагч хэхэ.

Соц нийгмийн үед уран бүтээл батлуулах гэж нүсэр юм, олон давхар даваа болдог байжээ. Харанга хамтлагийнхан ярьдаг даа, хамтлаг бүр Соёлын яамны коллеги, уран сайхны зөвлөлөөр орж батлуулдаг, тэр коллеги нь 17 хүний бүрэлдэхүүнтэй байсан, баргийн уран бүтээлийг батладаггүй гээд л... Манайхан албан ёсоор батлуулсан хамтлаг байж л дээ.
Тэр үед уран бүтээлээ коллегаас томилогдсон комисст үзүүлж санал зөвөлгөө, шүүмжлэл сонсож батлах батлуулахгүйгээ шийддэг байж.

Ээж маань  бас залуудаа сайн дурын уран сайханч Тоожоо жолооч жүжигт тоглож, концерт хөтөлж байсан гэдэг юм, Ирэхээр нь тэдний жүжгийг аймгийн төвд хэнээр батлуулдаг байсан эсэхийг асууя байз.

Соёлын ажилтны өдрүүд нэг иймэрхүү л өнгөрч байна даа...

Comments

  1. Энэ Нямгаваа гэж жоохон тиймхэн хун бсан шиг бгаам шуу. Хуухэйлдэйн театрыг ч угуй хийчээд явцан. Тэр их хатуу шалгууран дундаас гарсан дуу хуур одоо ч бидэн дунд эгшиглэдэг нь шалгуурын ач ч гэлтэй кккккк.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Үг ая, бүх юмыг нь шалгаж байж дууг батладаг байсан гэсэн. Тайз, дэлгэцийн бүхий л уран бүтээлийг маш чанга шалгадаг байсан юм билээ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...