Skip to main content

Есөн сарын нэгний бичлэг

Есдүгээр сар нам жим эхлэв ээ. Манайх бүл нэмж ахин нэг нярайтай болсон нь энэ сарын онцлох үйл явдал. Энэ бацкаан нь 9.1-нд хичээлийн шинэ жилтэй төрсөн өдрөө цуг тэмдэглэдэг болох юм байна.

Миний хувьд утга учиргүй ядарсан хүн л байна. Гэхдээ өвдсөн хавдсан зүйлгүй, нэг мэдэхэд л ядраад унтаад сэрэхэд сайхан амарсан байхым. Нойрыг унтаж биш сэрж бардаг гэдгийм дээ.

9 сар гэхээр сургуулийн өмнө намрын хүйтэнд жагсдаг байсан там тум дурсамж л орж ирж байна. Аа бас самар жимс хэхэ. 

Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульдаа явж чадахаас чадахгүй нь их байсан надад бол ч гудамж тэр аяараа сэлүүхэн, хөршийн гэрт хэдэн хөгшид үлддэг байсан дурсамж л илүү тод байна даа.

Сүүлийн сар гаран тасралтгүй айраг уулаа, овоо хасагдаж байсан жингээ буцааж алдаад байхгүй ээ хэхэ. Зарим хүн таргалах гээд үйлээ үзэж байхад надад юу л байна мах л байна шүүдээ. Цулцага цулцага хэхэ. Төрөлхийн юм чинь яахудээ.

Дээр нь чихэр идмээр санагдаад горьгүй байгаашдээ, хүний бие дутагдсан зүйлээ нөхөх гэж л элдэв амттан шимтэн идмээр санагдаж, хайж иддэг гэсэн надад чихэр дутдым байхдаа. Сахрын сорил хийлгэхэд 5.8 гарч байсан, ер нь бол хэвийн гэсээн. 8-с их эсвэл 4-с бага бол анхаарууштай гэж дуулсан үнэн худлааг мэдэхгүй.

Эмч хориглодог ч гэсэн айраг уугаад, кимчи идээд хааяа кола уучихаад байгаамдаа. Бас амттай хоол, шарсан мах хуурга гэхчлэн иднээ.

Гэв гэнэт юу болоод идэж уух юм болоод явчихваа, уг нь есдүгээр сарын тухай л бичиж байсан шдээ.

Ойрд солонгос драм нтр үзээгүй ээ. Өөртөө амралт өгөх, олон нийтийн ажилдаа жаал жуул анхаарах гэхчлэн бас бус ажил байлаа.  Хамаг амьтан цуглаж, хичээл сургууль эхэлж байхад зөрөөд хөдөө амрах гээд явж тун мэдэшгүй л хүн дээ би.

Блогоо бичих дур төрөхгүй байгаа, сонин сайхан ихтэй болохоороо бичнээ. Бас Revolution хиймээр байна....

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...