Энэ зургийг харсан чинь...
Нэг хэсэг гэрээр ийм хүрэм оёцгоодог байлаашдээ. Ээж л голдуу оёно, харин энэ хээ угалзыг би хийдэг байсын.
![]() |
| Ховор сонин зураг олоодоо.... |
Энэ хээнүүдийг хийх гэж бас овоо юм болно шүү ккк. Хийгээд дуусаад харахад хүн дуу алддаг л байлаа. Одоо зургийг нь харсан чинь сонин санагдаж байна шүү.
Дахиад хийвэл хүн авах болов уу гэсссс... ккк гэхдээ юм хөгжөөд урдынх шиг хээг нь буулгах гэж жонхуу, бүсний дурдан, ном, цаасан дээр зурсан хээ зэрэгтэй ноцолдож суух шаардлагагүй бүх юм бэлэн болсон юм биш үү.
Загасчны морь усгүй гэдэгчлэн ганцыг ч гэртээ хадгалж үлдээгүй байгаамаа.
Бодоод байхнаа бас зөндөө л юм хийдэг байсан байна шдэ, мал хунарын тухай яривал барагдахгүй зөндөө их завгүй малтай холбоотой ажил ч ундардаг байлаа.
Хүрэм хийж байхтай зэрэгцээд нум сум эвшээлгэдэг байсан юм байна. Үндэсний сураар явсан бол өдийд хошой гарамгай мэргэн энэ тэр болсон байх байсан ч юмуу ккк. Тууштай явж чаддаггүй зангаас болоод бүгдийг хаясаан...

Уран бүсгүй байна даа. Надад ийм авъяас байдаггүй болохоор оёдог, зурдаг, хөгжим тоглодог хүмүүст битүүхэн атаархана аа би :)
ReplyDeleteБаярлалаа Эрхцасаа :)
Delete