Хэд хоног сураг тасарсан нь завгүй гэх үү дээ гүйсээр байтал өдөр өнгөрснийх байлаа.
Яг юу хийж өдөр хоногийг өнгрөөснөө одоо бодоод олохгүйм. Ямарчигсан завгүй байсаар таарсан байх нь.
Энэ хугацаанд нилээн олон удаа ууж идэж, үүр шөнийн заагаар гэртээ орж ирлээ л дээ. Янз бүрийн найз нөхөд, хүрээнийхэнтэйгээ уулзаад явсаар таарч байлаа.
Хажуугаар нь ханиад хүрч биеийн эсэргүүцэл суларснаас ч болоод тэр үү элдэв есөн жорын юм бодохгүй, аливаа юманд ач холбогдол өгөхгүй нам жим байсных.
Ингэсгээд л блогийн бичлэгээ өндөрлөчих гээд байна. Бичих гэсэн ч дур хүрэхгүй байгаам.
Өөр нэгэн блогоо бичилгүй мөн ч удаж байгаа, уртаашаа тав зургаахан бичлэгтэй тэр блогоо нэг хүнд гоморхохоороо, муудалцахаараа, эрхэлж тунихаараа эсвэл санаж шаналахаараа бичдэг байсан ч тэгсгээд бичихээ больсоон.
Учир шалтгаан нь туйлын энгийн. Бичих шаардлагагүйгээр тэр хүнд өөрт нь бүгдийг хэлээд санаагаа амраачихаад байсанд байгаам.
Миний энэ блог тайлангаа тавьдаг талбар биш шүү. Зүгээр хүсснээ бичих зорилготой байсан ч яагаад ч юм хэн нэгэн илүү үгтэй этгээдүүд олж уншаад далан долоон үг болохоос жийрхээд олон зүйлийг орхиж бичдэг болжээ.
Нууц аа хэлэхэд нэг жилийн өмнө яг өдийд бараг л дурласан байсан байх нь, дурлал маань яасан юм бол.... хариулж чадахгүй нь....
Одоо ингээд дурсаад сууж байгаа маань миний л шийдвэр байсан, муудалцаагүй, салаагүй, хагацаагүй, уулзаагүй, учраагүй, өөр юу гэх вэ бидний дунд юу ч болоогүй гэх үү дэ гэхдээ л дэндүү гэгээн дурсамж, мөрөөдөл үлдээж чадсаан тэр хүн надад.
Буцсан гэж хэлж чадахгүй, тэр надтай цуг одоо ч байгаа. Намайг гэсэн сэтгэл нь халуун дулаанаараа л байгаа. Цаашид ч байх л болно.
Comments
Post a Comment