Skip to main content

Тэнүүлчдийн оргонох газрын тухай бла бла....

Тэнэж яваад Hotel Hostel захиалгын сайт руу орчихлоо. Сонголтыг баахан харлаа, ийш тийш явах хэрэг гарвал урдчилаад захиалчих боломжоо олж харсандаа баяртай байгаа.

Hotel, Hostel ямар ялгаатай вэ гэж үү? 

Албан ёсны хэллэгээр биш энгийн хар яриагаар тайлбарлавал Hotel гэдэг нь зэрэглэл өндөртэй, албан ёсны, нэг дор маш олон хүн хүлээн авах хүчин чадалтай, зэрэглэлээсээ хамаарч од авдаг, ихэвчлэн 2-4 хүний ортой олон тооны өрөөтэй гэхчлэн та бүхний мэддэг зүйлс байгаа. Зочид буудал гэхийм байна.

Hostel гэхийг монголоор яг юу гэхээ мэдэхгүй байна. Дэн буудал гэдэг юм уу гэхээр Motel-ыг л дэн буудал гэвэл таарна, Hostel гэхээр нийтийн байр, Guest house нь зочинд өрөө хөлслүүлэх үйлчилгээ (Hostel-тэй төстэй) гэвэл ойлгогдож байна уу хэхэ. Иймэрхүү хямд төсөр, хувь хүний үзүүлдэг аялагч, айлчин байрлуулах үйлчилгээг Solo travel хийж яваа аялагчид голдуу сонгодог.

Миний хувьд Hotel, Hostel-д байрлаж үзсэн харин Motel, Guest house-д байрлаж байгаагүйм байна. Америкт билүү Мотелыг зам зуурын дэн буудал маягаар ашигладаг бол урд зүгт Мотельд орлоо гэвэл манайхны хэлдгээр хоёр хос том хүний ажил хийх газар ороод гарлаа гэж ойлгодог тиймээс тэгж яривал эвгүй байдалд орно шүү гэж найз маань аминчилж захиж байсым байна хэхэ.

Илүү сонирхолтой гэдгээр нь Hostel-ын тухай ярья л даа. Нэгээс хоёр хүн байрлах өрөөнүүдээс гадна нэг дор нийтийн 8-14 хүн хүртэл багтаах өрөөтэй, ихэвчлэн гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөөгөө дундаа ашигладаг, үнэгүй Wi-Fi үйлчилгээтэй, нэмэлт төлбрөөр хувцсаа угаах, индүүдэх үйлчилгээг үзүүлдэг нийтлэг шинж чанартай байхым билээ. 

Хямд учир аялаж яваа хүмүүст хажуулдаж хэвтэж, ташаагаа амраах ор, унтаж амрах, ойр зуурын ариун цэврийн үйлчилгээ сахичих боломжтой нь давуу талтай. Өглөө гараад гадуур зугаалж тэнэж, үдшийн бор хоногтоо ирж унтдаг учир энэ нь ч амар. Зарим газар өглөөний унд үнэгүй өгдийм билээ.

Миний байрлаж байсан Hostel бол боломжийн л байсан. Нийтийн 8 хүний өрөөнд орж, нэг хоноод том чемоданаа орхиж яваад бараг 14 хоногийн дараа буцаж ирээд чемоданаа баяртай нь аргагүй ухаж хувцсаа гаргаж өмсөөд 2 хонож байлаа. Гэр орноосоо хол, хүн танихгүй газар үүн шиг сайхан боломж байхгүй санагдсан шүү хэхэ.

Гурван шүршүүртэй, бас 2 00-ын өрөөтэй, цаанаа 3 угаалтууртай, гал тогоогны өрөөнд байгаа  бүхий л хэрэгсэл, сав суулгыг чөлөөтэй ашиглах боломжтой байсан. Мэдээж хүссэн хоолоо хийгээд идэх боломжтой гэсэн үг. "Хэрэглэсэн аяга тавгаа заавал угааж байна уу эс тэгвээс бид ээж рүү чинь залгаж ярих болно шүү" гэсэн нөхөрсөг зөвөлгөөтэй, мөн савтай хоол ундандаа өөрийн нэрээ бичиж хөргөгчинд хадгалахыг ч сануулсан байлаа.

Хувцас угаах нь монгол мөнгөөр 4000 орчим байлуу даа. Тэр мөнгийг угаалгын машиндаа холбосон процессортой хайрцагт хийгээд бүх хувцсаа угааж хонуулаад үнэгүй индүүдээд авах боломжтой. Нойлын өрөөндөө болохгүй ажил хийхийг хориглосон бичиг байхыг хараад за энд ирсэн улс бас зүгээр байдаггүй байх нь гэж инээд хүрч л байлаа.

Мөн аялагчид өөрсдийн хэрэглээд дуусалгүй орхисон оо, саван, шампунь, нүүр цэвэрлэгч, тос гэхчлэн зүйлсийг хийдэг тусгай сагстай, түүн дээр та эндээс үнэгүй авч хэрэглэж болно, бас хүсвэл өөрт хэрэггүй зүйлсээ нэмж болно гэсэн бичиг хадсан байсан санагдана.

Үнэгүй интернеттэй, газрын зураг өгдөг, хаашаа явж юу үзэхээ асуухад тодорхой тайлбарлаад өгдөг гэхчлэн зөндөө л зүйлсээр тусласан.

Хэсэж яваад орсон сайтаасаа Монголынхоо үйлчилгээг үзтэл дан том том зочид буудал байнаа. Хэрэглэгчдийн сэтгэгдлийг харлаа. Естой ёонооооооо ..... Кемпенский л хамгийн гайгүй үнэлгээг авчээ.  Ихэнхи нь байршил сайтай, ганц нэг нь үйлчилгээний ажилтнууд нь ааш сайтай гэх боловч голдуу л гомдоллосон, шүүмжилсэн сэтгэгдэл үлдээж.

Тоос шороо ихтэй, цэвэрлээгүй, халуун ус нь тасалддаг, өрөөний эд хөрөнгө нь эвдэрхий, жорлонгоо цэвэрлээгүй муухай үнэртэй, үйлчилгээний ажилтнууд нь хэл мэддэггүй, үйлчлэхдээ үнэн хойрго, буруу захиалга авчирч өгчихөөд тоодоггүй, захиалсан хоолноос нэг биш удаа үс олсон, зарим нь бүр нойлын цаасгүй, нэхэж байж арай гэж авсан. За тэгээд хамгийн их таалагддагүй зүйлс нь дэндүү их дуу чимээтэй гэнээ. Пума хажуудаа шөнийн клубтэй, Сүнжин гаранд унтах цаг болсон байхад каракоед хүмүүс дуулалдаад унтуулдаггүй, Нөгөө Макс Моллын зочид буудал юу билээ тэр хавьд их дуу чимээтэй, тоостой газар байрладаг, шөнө унтаж чаддаггүй гээд л авч өгчээ...

Үйлчилгээндээ таарахгүй өндөр үнэтэй, 5 одтой буудал гэдэг ч 3 одтой буудал шиг л үйлчилгээ үзүүлж байна гэсэн гомдол ч мэр сэр байлаа. Дээрээс нь УБ хотын түгжрэл, таксины үйлчилгээ хэцүү, буудлын зоогийн газрын үйлчлэгч илүү мөнгө хураах гэж оролдсон, хэд хэдэн удаа мэйл бичээд байхад огт хариу өгөөгүй, хүсэлтийг нь баталгаажуулаагүй, ирээд хэлэхэд манайх зөвхөн утсаар захиалга авна гэсэн, нисэхээс үйлчлүүлэгчдээ тосох эсэх нь тодорхойгүй гээд зөндөө сөрөг зүйл бичсэн байлаа.

Гадаадууд л биднийг мууллаа гэж бодож болох ч үнэндээ манайхан яг нүдэнд харгадаад байгаа байхгүй юу. Хөдөлж ядаад л байж байсан байхдаа гэмээр хэхэ. Hostel байгаагүй гэж дээр хэлсэн дээ, байсан бол бүр "аймаар" юм унших байлаа гэвэл алуулдым болов уу хээхэ...

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...