Skip to main content

Жив жив жив...

Блогтой гэдгээ мартах шахаж. Худлаа үнэн гадуур гүйж ажил амжуулсан хүн болоод. Харайлгасаар байтал нэг мэдэхэд өдөр өнгрөөд байхымаа.

Өчигдөр айлчин гийчинтэй байсан юм байна. Анх удаа монголд ирсэн хүн ярьж байнаа, "Танай улсад ирээд баян ядуугийн ялгааг хараад үнэндээ шоконд орлоо, баян нь яасан баян юм, ядуу нь яасан ядуу юм" "Хөдөөгүүр яваад зарим айлыг хараад үнэндээ хэлэх үг олдсонгүй" "Та нар яагаад Улаанбаатартаа шавааралдаад байгааг би ёстой ойлгохгүй байна, хөдөөдөө амьдраачээ, агаар байна, ус байна, газар байна, эрх чөлөө байна, хөдөө гарцгаа" ингэдэг гэнээ хэхэ.

Монголд ирээд уудам дэлгэр хөдөө нутаг л хамгийн их таалагдлаа, агаар нь үнэхээр цэвэр байна гэнэ. Хөдөөг л хэлсэн байхдаа, гэхдээ л утаатай ч гэсэн Улаанбаатар нь зарим нэг газраас хамаагүй сийрэг агаартай нь үнэн юмдаа.

Блог гэж мартаад, элдэв ажил гэж гүйсээр нэг мэдэхэд гэдэс гүзээгээ хараад бүр шохоорхоод хэзээ ийм сайхан цондгор болчихвоо гэсэн хүн сууж байна. Давхар болсон биш ээ, суугаа ажил хийгээд нэг мэдэхэд л гэдэс гүзээндээ түүртдэг болчихоод байна шүү цаадах чинь хэхэ.

Сониноос намайг гэсэн мэр сэр залуус гарч ирээд байгаа ч нэг л сонин. Яагаад гэхээр зарим нь эхнэртэй, зарим нь эхнэрээсээ салсымуу муудсымуу ямарчигсан хэргэсэхгүй болсон хүн байнаа.

Би болохоор гайхаад байгаа байхгүй юу. Эхнэр чинь яачаав гэхээр сайн сайн манай хүн сайн байгаа гэхийн, тэгснээ нэг уулзах юм биш үү гэхийн. 

Эхнэртэй байж юу гээд байгаам гэхээр бүр үл тоосон янзтай хэнтэй уулзаж юу хийх нь миний дур болсоон гэнээ хэхэ.

Ийм зүйлийг бол би ооогт хүлээж авмааргүй байнаа. Яршиг, өдий болтол ганцаараа тайван сайхан амьдраад ирж болсон юм болж л таараа. Яахаа алдтлаа ганцаардаад байгаа юм алга. Элдэв салсан нийлсэн, муудсан, өмнөх хойтохын асуудал холуур холуур ккк.

Хүмүүс харин намайг нь шууд л гэрлүүлчих гээд, ганц бие байгаад минь байж ядаад бүр миний өмнөөс тэвчээр алдаад байхын. Одоо яана хэн минь нас чинь явлаа, хүнтэй бол, хүн олдохгүй бол ямар ч хамаагүй хүнээс хүүхэд олоод гарга, ганц хүүхэдтэй бол гэсэн хүмүүс өдөр бүр тааралдаж байна. Хүмүүсийн төсөөлдгөөр ганц хүүхэд гаргачихвал нөгөө хүмүүс чинь тал талаас эцэггүй хүүхдээр яанаа, ямар ч хамаагүй архичин ч хамаагүй баагийтай сууж хүүхдээ эцэгтэй болго гэж дайрах байхдаа вааахахахахахахаха

Эцэг эх гэр бүл маань намайг тэгж шахаж шаардаагүй байхад хөндлөнгийн хүмүүсийн шаардаж байгаагээ. Аль болох эвтэйхэн хэлж өөртөө итгэлтэйгээр ганцаар байж болоод л байна гэж ойлгуулахыг хичээдэг. Тэгэхгүй бол хүн бүртэй муудалцах л болоод байна шдэ. 

Ямар сайндаа энэнээс болоод аль нэг тийшээ арилаад өгөх юмсан, гадаадад очоод хэнд ч элдвээр хэлүүлэхгүй ганцаараа бүгчих юмсан гэж бодохов дээ ккккк.

Comments

  1. хаха нээрээ л эцэггүй хүүхэд гаргалаа бла бла гээд дахиад л эхлэх байхдаа. энэ хүмүүсийн ам гэж лай байнаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн, хүнтэй суусан нэгнийг нь хөндлөнгөөс царай муутай цалин багатай хүнтэй суусан буруу сонголт хийсэн гэж бас зовоодог сурагтай байна лээшдэ хэхэ.

      Хэрэгсэхгүй хүн гэж эхнэр нь хаа юу хийж явааг нь тоож хэрэгсдэггүй гэсэн утгаар хэлсэн юм хэхэ.

      Delete
  2. Hunii amidrald hundlunguus sanaa zovogchid oloon.
    uuruu umnuus n amidarch uguhguigees hoish, uurtuu setgel hangaluun bvl boloo shdee.

    Ehnertei baij hudlaa heleed yawaad bdg zaluuchuud arai ch dee, tsaaduul chini hudlaa gertee ochood ehneree gantshan chi mini gd tuuj yawaa, muuhai ymaa

    ReplyDelete
    Replies
    1. Тэр залуусын нэг нь саяхан хүртэл хүүхдээ тэвэрцэн эхнэрээ дагуулцан явж тааралдаж л байна. Ай хөөрхий ойлгохгүймаа ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...