Skip to main content

Эрүүл мэнд :( .... Ойлгомжтой

За тэгэхээ оршилдноо.

Сайхан оршил хийдэг хүмүүс байна, үгээ зөв сонгодог, гоё эхлэдэг хүмүүсийн дэргэд би ч дээ. 

Хэд хоногийн өмнөөс уруул омголтоод эхэлдийм байна. Би бодохдоо ууж идэх хэтрээд ингэж байгаа ухааны юм бодоод тоохгүй явлаа. Биед өөр онцын өөрчлөлт ороогүй тул анзаарсангүй. Өглөө эрт Тэрэлж явах ажил гарсан тул усанд орчоод унтаад шөнө учиргүй даараад тэгсэн хир нь сэрж чадахгүй байдгаараа атийгаад унтаад байгаамаа. 

Тэгсээр эгчийг сэрээхээр босч үс гэзгээ угаачихаад болзсон газар өөд давхиж, Тэрэлжид очиж өдөржин сайхан байлаа л даа. Уул хадаар харайлгаж уралдаан тэмцээн хийж учиргүй хөлөрч гүйгээд. Уулнаас буухдаа хөл өвдөөд шууд өөрийгөө хөдөлгөөнгүй байсаар бүр больжээ гэж бодоод сэтгэл санаа онцгүй болоод явлаа.

Олон жилийн өмнөх ослын үр дагвар одоо л гарч, тэр үед гэмтээсэн нуруу, гар, хөл гээд бүгд өвддөг болчихсон хэрэг л дээ. Анзаарсан нэг нь сүүлийн 2 жил нурууны өвчнөөсөө болж байн байн сэтгэл санаа тавгүйрхэж байсан тухай бичлэгүүдийг олон харсан байх миний блогоос.

Нар гудайж, буцах ч дөхөхийн алдад учиргүй жихүүдэс хүрч юм нөмрөхөөр халууцаж байгаа хир нь дотроосоо арзайгаад эхлэх үед л нэг л биш байна даа гэж өөрийгөө анзаарахгүй юу.

Хотын зүг жолоо залаад замд түгжирч явахад бүр дордож, хот орж ирээд таксинд суугаад гэр өөд явахад улам муудаж ханиад хүрч үү гэхэд урд нь ийм огцом ханиад хүрч байгаагүй тул бүр эвгүйцэж олгой ургаа юу эсвэл өөр ноцтой юм болоо юу гэсээр гэртээ орж ирж хоол ундаа идээд халуунаа үзтэл 38.7 гэж байгаа.

Урд нь огт халуурч үзээгүй явдаг байсан хүн чинь тэгэнгүүт шууд нэг ханиадны эм олж уугаад л хөнжилдөө шургаад өгсөн. Халуураад бүр шатаж байнаа. Дотроосоо шатаж байгаагаа мэдээд харин бараг гал дунд унтсан юм шиг л болсоон. Шөнө даарч сэрээд босч хучлага олж өөрийгөө хучаад дахиад л унтаад өгсөн.

Өглөө харин халуун овоо бууж, эгч ч эм өгч дахин эм бичиж өгснөөр хүн төрхөндөө орлоо.

Шалтгааныг нь олсоон. Гайтай ангина хөдлөсөн юм байж. Сүүлийн жилүүдэд зовоох болсон зүрх өвдөх, гар хөл үе мөчөөр өвдөх, янгинах, сэтгэл санаагаар унах гээд бүгдийн шалтгаан нь энэ муу гайтай ангина байх нь.

Одоо яаж эмчлүүлэхээ бодоод байж байна. Чадлаараа судаллаа, эгчээс ч асуулаа. Уншлаа. 

Ангина гэхээр бараг эмчлэгддэггүй өвчин гэнээ. Нэг хөдлөсөн үед хэвтрийн дэглэм хамгийн чухал гэнэ. Би ч өнөөдөр овоо хэвтлээ унтлаа. Одоо ч сууж л байна, суугаа хэвтээ 2-т онцын ялгаа байхгүй байх гэж мунхаглаад ккк.

Хоолойны мах авхуулах нь үр дүнгүй талдаа гэнээ. Манай эгч бас авхуулсан юм хүүхэд байхдаа. Гэхдээ ангина нь далд үлдээд одоо үе мөч рүү орсымуу өвдөөд байгаа. 

Гадуур тан уудаг, алт мөнгөн зүү тавьдаг нэг эмнэлэг байдаг, тийшээ хүмүүс их очдог гэдэг ч олон нийтийн сүлжээний сэтгэгдлийг харж байхад жаахан ам муутай, үр дүнгүй талдаа гэсэн байхын. Бүр хар арга гэвэл янз бүрийн тухайлбал цогцос хадгалдаг химийн бодисоор цацаж хатаах арга байдаг сурагтай. Тэрийг хэрэглэх зоригтой хүн олдохгүй л болов уу ккк.

Явж явж байнгын хөдөлгөөнтэй байх, дархлаагаа сайжруулах нь л энэ өвчний сайн эмчилгээ бололтой. Жишээлбэл харзны усанд орох, хүйтэнд өөрийгөө дасгах гэхчлэн, гэвч энэ нь түр зуурынх байх мөн Хужиртын рашаан бас их нөлөө сайтай гэнээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэж ккк.

Одоо тэгээд удахгүй Хужиртын шаварт очиж хэвтэж, цаашид жилдээ 1 удаа яаж ийгээд шаварт орж эмчилгээ хийлгээд байвал ядаж ангина бүр хүндрэх шатандаа орохгүй байх болов уу гэж найдаж байна даа миний хувьд.

Comments

  1. яг надшиг болоод байгаам байнадаа хөөрхий :... миний нөгөө бариачтай уулзсан нь гэдэг бичлэгийг уншаарай .. морин шарилж буцалгаж уудаг гэсн..
    хоёулаа хамт тэр газарлуу чинь явж байхынмуу яахийн айн???

    ReplyDelete
    Replies
    1. Чи тэгээд эдгэсэн үү? Яасан юу болсноо бичээрэй, тэр бариач чинь эдгээж чадсан бол би очийлдаа

      Delete
    2. би ямар юмаараа эдгэрдийн .. бүр нэг үхэх гэж байж л эдгэрдэг хүн ..эдгэрсэн юм алго.. морин шарилж цаг цагаар нямбай уухын билээ .. би тэгэж ууж чадаагүй .. арчаагүй би чинь бас тэгэж байгаад .. тэр бариачтай бичлэгийг олж уншаарай..

      Delete
    3. Морин шарилж гэж царван биш үү? Ямархуу юм байна тэгээд?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...