Skip to main content

Posts

Бэлэг

Хүнд өгөх гэж авсан нижгээд юмс надад байна аа. Эздийг нь дуудаж өгч чаддаггүй удаж байх юм, уг нь бол хажууханд байгаад л байгаа юмсан. Ая эв нь таарч өгөхгүй, өгч чадалгүй байлгаад л байдаг. Сүүлдээ өгч чадахгүйм чинь үнэртэй усыг нь өөрөө түрхээд хаядаг юм бил үү гэж ч бодох шиг. Тэгснээ бас өгвөл холоос хэрэг болгож авчирсан юм баярлах байгаа, эзэндээ таалагдах байгаа гэж ч бодох шиг. За бүү мэд өгч л таардаг байх даа. Над шиг гар султай хүн ер нь гадуур дотуур явах, хүн амьтантай уулзах, бэлэг сэлт авах хэрэггүй юм биш үү хэхэ. Данс дорхноо улайчих юм аа. Бэлэг гэснээс надад эзэн нь хэзээ ч буцаж ирэхгүй явсан өгөөгүй бэлэг байгаа шдэ. Хадгалж байгаарай л гэсэн юмсан манай тэр минь. Он гараад амьтан хүнийг уурлаад байхаар нь "ичээнээсээ" гарч баахан уулзаж, ууж идэв, аялав л... Нэг юмнаас болоод л ингээд байгаан. Хүлээлтээс болоод гэх үү дээ. Юуг хүлээж байгаагаа хэлэхгүй яршиг хэхэ. Нээрээ зурхай бол ноднингоос л хойш удахгүй ханьтай болно, заяа...

Зүрк мину...

Ойрдоо зүрх, дотрын мэс засалч эмч нарын тухай кино үзээд ээ. Бүхэл бүтэн 20 анги гарчихаад байхад чимэг болох хайр сэтгэл гардаггүй сонин хину байгаа. Гэхдээ энэ тухай бичих гэсэн юм биш. Хэрэв би эмч болсон бол мэс заслын эмч л болох байсан байх аа. Яг аль төрлийнх байхыг таашгүй гэвч мэс засалч болох байсан нь дамжиггүй. Яагаад гэхээр хамгийн хүнд нь учраас. Гэхдээ энэ тухай бас бичих гэсэн юм биш. Өмнө нь задлангийн эмч  нарын тухай кино бас үзээд. Ааа бас тархины мэс заслын эмч нарын тухай ч үзсэн юм байна. Уламжлалт эмч нарын тухай ч үзсэн. Гэхдээ бас энэ талаар ч бичих гээгүй ээ. (С багшийг дуурайж ингэж чимэг оруулж байгаа юм) Эдгээр кинон дээр дүгнээд үзэхэд бүх л мэргэжил сайхаан гэж, өөрийн гэсэн онцлогтой дурламаар гэж. Гэхдээ мэдээж энэ талаар ч бичих гэж эхлэсэн юм бас биш ээ. За ямар ядаргаатай юм бэ гэж уншиж байгаа улс эхнээсээ бодож байгаа байх даа. Өмнө цухасхан дурдсан шиг хайр сэтгэл бүхнийг чимдэг юм шиг байгаа юм. Тийм юм байхгүй бол юм бүхэн...

Алексей

Ягудины шүтэн бишрэгч явлаа хөөрхий... Залуу ч байж сайхан ч байж бид хоёр хэхэ. Олимпоос алт авахад нь хамт нулимс унагах дөхөн баярлаж байж дээ. Минийхээр тэр бол жинхэнэ эр хүн, царай төрх, харц, хөдөлгөөн бас эхнэрээ яаж хайрлаж байгаа нь ч тэр... Надад тиймэрхүү төрхтэй л эр хүн таалагддаг.  Одоо мань хүнийг сошиалаар дагадаг болчихсон. Өнөөх л сайхан эр хэвээрээ, үүн дээрээ нэмээд төгс эр нөхөр болчихсон. Ямар ч хөдөлмөрч юм, яасан ч энгийн юм.  Хэзээ ч зүгээр суудаггүй, ТВ шоу хөтөлнө, бүжиглэнэ, янз бүрийн шоу цэнгээнд оролцоно ийш тийш ниснэ... мөнхийн завгүй хирнээ хоёр охин эхнэрээ жигтэйхэн хайрлаж юугаар ч дутаахгүй авч явдаг санагддаг бас амьдарлаа гоёж чимэлгүй энгийн байгаагаар нь хуваалцдаг. Эхнэрээ хамгийн хэцүү үед нь үерхэж сэтгэл санаагаар дэмжиж хажуугаас нь холдохгүй байсаар суугаад сүүлд нь хурим нтр хийсэн гэдгийг бодохоор бүр хайр хүрээд байдаг юм. Хэдийгээр адилхан Олимпийн аварга ч гэсэн эхнэр нь олон юм үзэж туулж их хүнд амьдралаас га...

Ажил олгогч

Уг нь бол боломж олгогч гэж бичих байсан байж магад. Бусдад боломж олгоно гэдэг чинь бас өөрт зугаатай ч гэх үү нэг тийм өёг мэдрэмж хи хи хи. Гэхдээ байнаа асуудал их ээ. Боломж олгосон хүмүүс маань эргээд надад талархах нь ховор, талархана гэж хүлээсэндээ биш л дээ гэхдээ өөрсдийн хүчээр, өөрөө мундагтаа тэр боломжийг авсан юм шиг л пээдийгээд янз янзын зан гаргаад эхэлдэг нь заримдаа төвөгтэй санагдах... Магадгүй би өөрөө олон хүний надад гаргаж өгсөн замаар, бусдын дэмээр өнөөг хүрч бусадад боломж олгож яваа ч юм билүү, тэрийгээ мэддэггүй талархдаггүй ч юм билүү... Бурхан бүү мэд... Ажил олгогч гэхийн хувьд тогтмол биш ч гэсэн зарим хүний мөнгө олох, орлого олох эх үүсвэр нь байгаад байдаг юм. Гэтэл давруу нэг нь арай л олон юм шаардаж илүү хөнгөн, хялбар, бараг надаас хол давсан тансаг хэрэглээ нэхэхээр би навсайчихаад л зөвшөөрөөд байгаагаа хараад гайхах. Бичье үү байя уу, ийм нэг хөгийн инээдтэй юм боллоо л доо. Хошоод хүнийг сонгож томилолтоор явуулж ажилуулж б...

Шөнийн бичлэг

Солонгос драмаа үздэг үе эхэлчихсэн. "Сайн эмч" гээд Япон драмыг үзээд эхэлсэн чинь давс нь сул хоол шиг ч санагдах шиг. Солонгос хувилбар нь бас жүжигчид нь хамаагүй дээр санагдсан. Япон хувилбарын доктор нь Солонгос хувилбарын хөдөлгөөнийг дуурайхыг чармайсан гэхээр ойлгомжтой... За яван чангарах биз ээ. Хэдэн хуудас юм бичиж ард нь гарах гэж оролдоод л байна. Бодсон үр дүндээ хүрч, боломжийг шүүрч чадахгүй байх нь хамаагүй гол нь би их юм сурлаа. Урд нь хэзээ ч сонирхож байгаагүй, нэрийг нь мэдэхээс цаашгүй байсан нэг улсын талаар судалж, мэдэхгүй юмаа зөндөөнийг мэдэж авлаа. Баярлалаа! Хажуугаар нь Бавуу гуайн хүүгийн шүлгүүдийг уншиж түр зуур тархиа амрааж байна. Домгийн цагаан азарга Над руу айсуй... Дороос нь манарсан тоос ану Үүл ажуу... Дээрээ эзэнгүй эмээлийн Гөлөм нь хийсэж айсуй... Дэрвэж буйн шалтаг ану Салхи ажуу.. ***                 ***                ...

Яах ёстой юм бол?

Сүүлд хагас сар уусан эм тархинд ингэтэл нөлөөлсөн юм болов уу би төвлөрч чадахаа байжээ. Ялангуяа гадаад хэлээр бичигдсэн зүйлсийг ерөөсөө ойлгохоо байж. Урд нь асуудалгүй ойлгодог байсан харилцан яриагаа ч ойлгохгүй ёстой чихний хажуугаар гэдэг шиг л ирсэн захиаг бол нүдний хажуугаар сүн сүн өнгөрүүлж байнаа. Бас дээр нь кофе болон цайнд хэт мэдрэг болчихож. Ганц аяга кофе, хүчтэйхэн шиг цай уумагц л тогтож сууж чадахгүй өндөлзөөд дэгдэлзээд ёстой хэрэг алга. Гэхдээ сайн тал нь ямар нэг стрессгүй, санаа зовох зүйлгүй хагас сар болчихож. Бүүр нэг гөлийчихсөн, санаа амар амьтан л явж байна. Дээр нь сайхан нойртой, унтана гэдгийг утгаар нь үзүүлж байгаа. Энэ эмийн гаж нөлөө арилж, тархи урдын шигээ сүп сүп ажилладаг болохыг хүлээсээр... Яах аргагүй тархиа хичээн ачаалаад ч юмаа санахгүй байх чинь хачин балай юм байна шдэ.  Догдлох, хайрлах, дурлах, хүсэх, тачаадах, санаа зовох, шаналах юмс байхаа байчих чинь гоё ч юм шиг. Аливаа зүйлс таахын аргагүй байдаг шиг х...

Япон Залуу

Улаанбаатарын гудамжаар цуг явж байгаад энэ хийсээд байгаа цагаан юм чинь юу вэ гээд асууж байна. -Манайхан буруу мод тариад, үрээ цацаад ийм байгаамаа гээд хэлтэл баа...