Сүүлд хагас сар уусан эм тархинд ингэтэл нөлөөлсөн юм болов уу би төвлөрч чадахаа байжээ. Ялангуяа гадаад хэлээр бичигдсэн зүйлсийг ерөөсөө ойлгохоо байж. Урд нь асуудалгүй ойлгодог байсан харилцан яриагаа ч ойлгохгүй ёстой чихний хажуугаар гэдэг шиг л ирсэн захиаг бол нүдний хажуугаар сүн сүн өнгөрүүлж байнаа.
Бас дээр нь кофе болон цайнд хэт мэдрэг болчихож. Ганц аяга кофе, хүчтэйхэн шиг цай уумагц л тогтож сууж чадахгүй өндөлзөөд дэгдэлзээд ёстой хэрэг алга.
Гэхдээ сайн тал нь ямар нэг стрессгүй, санаа зовох зүйлгүй хагас сар болчихож. Бүүр нэг гөлийчихсөн, санаа амар амьтан л явж байна. Дээр нь сайхан нойртой, унтана гэдгийг утгаар нь үзүүлж байгаа.
Энэ эмийн гаж нөлөө арилж, тархи урдын шигээ сүп сүп ажилладаг болохыг хүлээсээр...
Яах аргагүй тархиа хичээн ачаалаад ч юмаа санахгүй байх чинь хачин балай юм байна шдэ. Догдлох, хайрлах, дурлах, хүсэх, тачаадах, санаа зовох, шаналах юмс байхаа байчих чинь гоё ч юм шиг.
Аливаа зүйлс таахын аргагүй байдаг шиг хүний амьдрал бас таахын аргагүй юмсаар дүүрэн байх юм даа. Ингэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүймсан хэхэ.
хүүе юуны эм уучихаад гөлийчихсөн байгаа билээ кк, удахгүй эргээд хэвэндээ орох байхаа
ReplyDeleteAnti malaria хэхэ. Одоо дажгүй гайгүй байгаа хө
Delete