Солонгос драмаа үздэг үе эхэлчихсэн. "Сайн эмч" гээд Япон драмыг үзээд эхэлсэн чинь давс нь сул хоол шиг ч санагдах шиг. Солонгос хувилбар нь бас жүжигчид нь хамаагүй дээр санагдсан. Япон хувилбарын доктор нь Солонгос хувилбарын хөдөлгөөнийг дуурайхыг чармайсан гэхээр ойлгомжтой... За яван чангарах биз ээ.
Хэдэн хуудас юм бичиж ард нь гарах гэж оролдоод л байна. Бодсон үр дүндээ хүрч, боломжийг шүүрч чадахгүй байх нь хамаагүй гол нь би их юм сурлаа. Урд нь хэзээ ч сонирхож байгаагүй, нэрийг нь мэдэхээс цаашгүй байсан нэг улсын талаар судалж, мэдэхгүй юмаа зөндөөнийг мэдэж авлаа. Баярлалаа!
Хажуугаар нь Бавуу гуайн хүүгийн шүлгүүдийг уншиж түр зуур тархиа амрааж байна.
Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу..
*** *** ***
Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна
саяхан Солонгосын зомбитой киног үзээд эд нар зомбитой кинонд арай л жулдаж байна даа гээд инээд хүрээд өнгөрсөн. Ер нь драма талдаа сайн, Япон драмаг дуурайсныг үзэхээр Япон нь жоохон сонирхолгүй санагдаад байдаг юм байна лээ ккк
ReplyDelete