Улаанбаатарын гудамжаар цуг явж байгаад энэ хийсээд байгаа цагаан юм чинь юу вэ гээд асууж байна.
-Манайхан буруу мод тариад, үрээ цацаад ийм байгаамаа гээд хэлтэл баахан бодож байснаа
-"Тэгээд энэ чинь дараа жил мод болоод ургах уу?" Мэдээж үгүй л гэсэн. Ичих ч шиг хэхэ.
Тэгснээ "ашиггүй үр юм бол жил бүр ингээд ам хамарт цагаан хөвөн хийсэж ороод байх хэцүү бишүү" гэж лавлаад их гайхсан шинжтэй.
Харшилтай ханиад хүрээд нус гоожоод яваагийнхаа бурууг нөгөө цагаан хөвөнд чихээд, энэнээс болоод ингээд нус гоожоод байна гэсэн бүр итгээд өрөвдсөн янзтай толгой сэгсэрч нтр. . .
Хүмүүстэй уулзаад мань хүн ингэнээ
-"Гудамжаар цагаан юм хийсээд байхаар танай Монголд хонины ноос нь ингээд хотдоо хийсэж байдаг юм байх гэсэн биш байна лээ"
-"Машин ингэж их түгжирдэг газрыг би бараг мэдэхгүй, манай Токиод ч ингэж зам дээр удаан хадаатай зогсдоггүй"
Монголчуудтай танилцаад зарим нэгтэй нь адил хоббитой-усанд сэлдэг болохоо мэдээд бөөн баяр. Нөгөөдүүл замаар явангаа замын урд талд Төв бассейн, хойд талд Орчлон бассейн байдаг гээд зааж өгтөл баахан бодсноо "Тэгээд алинд нь илүү олон гоё хүүхэн очды?"
Байсгээд нэг хоёр нь хоорондоо гар бариад байхаар анхлан огт ойлгохгүй байснаа учрыг нь сонсоод агуу их нээлт хийсэн хүн шиг бөөн баяр. Яав гэтэл "хөөрхөн хүүхний хөл дээр гишгээд гараас нь баринаа, гоёийн". . .
Тэгснээ баахан бодол болсноо. "Бассейнд сэлж байгаад усан дотор хөөрхөн хүүхэнтэй шүргэлцчихвэл уучлаарай гээд гар барьж болох уу?"
Инээсээр байгаад уруул сэтрэх дөхөв. . .
ичиж санаа зовох юм зөндөө байнөө
ReplyDelete