Уг нь бол боломж олгогч гэж бичих байсан байж магад. Бусдад боломж олгоно гэдэг чинь бас өөрт зугаатай ч гэх үү нэг тийм өёг мэдрэмж хи хи хи.
Гэхдээ байнаа асуудал их ээ. Боломж олгосон хүмүүс маань эргээд надад талархах нь ховор, талархана гэж хүлээсэндээ биш л дээ гэхдээ өөрсдийн хүчээр, өөрөө мундагтаа тэр боломжийг авсан юм шиг л пээдийгээд янз янзын зан гаргаад эхэлдэг нь заримдаа төвөгтэй санагдах...
Магадгүй би өөрөө олон хүний надад гаргаж өгсөн замаар, бусдын дэмээр өнөөг хүрч бусадад боломж олгож яваа ч юм билүү, тэрийгээ мэддэггүй талархдаггүй ч юм билүү... Бурхан бүү мэд...
Ажил олгогч гэхийн хувьд тогтмол биш ч гэсэн зарим хүний мөнгө олох, орлого олох эх үүсвэр нь байгаад байдаг юм. Гэтэл давруу нэг нь арай л олон юм шаардаж илүү хөнгөн, хялбар, бараг надаас хол давсан тансаг хэрэглээ нэхэхээр би навсайчихаад л зөвшөөрөөд байгаагаа хараад гайхах.
Бичье үү байя уу, ийм нэг хөгийн инээдтэй юм боллоо л доо. Хошоод хүнийг сонгож томилолтоор явуулж ажилуулж болох боломж надад ирэхээр нь мэддэг мэргэжлийн хүрээнийхнээсээ сонгож нэрийг нь явуулж за зү болоод нислэгийн тийз, зочид буудал, хоол, өдөрт зарцуулах халаасны мөнгө нисэхээс ирэх, очих таксны мөнгө, дээр нь өдөр тутмын ажлын төлбөрт өдрийн 500 доллар олгохоор болж хамаг юмыг тохирч дуусаад нисэхийн алдад хоёр сонголтын маань нэг нь бизнес ангилалаар ниснэ гээд гэдийчих вээ хөөрхий. Хаха ийм ч бүтэлгүй юм байх гэж. Тэгээд яахав шаварт унасан шарын эзэн гэгчээр би гуай нь нөгөөхөө аргадаж, учирлаж янз бүр болж дээр нь захиалагчдаас манай хүнийг ойлгоорой хөөрхийг битгий хасаарай гэхчлэн өмнөөс нь ичихгүй уучлалт гуйгаад аргадаад л сууна.
Тэгтэл би нь өөрөө юун өдрийн 500 доллар, ямар ч цалин хөлсгүйгээр бусдад ийм боломж гаргаж өгчихөөд ингээд бүгдийг нь зохицуулчих гээд аргадаж учирлаад бөндөгнөж байгаагаа бодохоор бараг уйлах ихдэж, инээх багдах л гэгч болж байх шиг байна даа гэж өөрийгөө шоолоод л хэхэ. Гол нь өөр хүн олдоогүйдээ биш миний итгэл дээр дөрөөлж за зү болчихоод яг бүртгэл нь хаагдаж өөр хүнээр сольж болохгүй, арга хэмжээ нь эхлэх цаг тулсан гэх мэт аргагүй байдалд орох цагийг хүлээж байгаад ч гэх үү ийм хөгийн хөгийн их зан гаргаад ирж байгааг бодохоор пээ энэ айлын хүүхдүүдийн санааг мань мэт гүйцэхгүй ээ...
За яахав болох ёстой юм ингэж болох байсан юм байлгүй, надад бол санаа зовсон арга ядсан гутарсан юм ч алга л даа тэр ажил нурлаа гээд надаас унах юм үгүй болохоро тайван байгаа хэхэ. Гүй ээ мөн бүтэлгүй ажил олгогч шүү би нээрээ хэхэ.
пэээ, ёстой ширэн нүүртэй хүн байна даа,
ReplyDeleteбуянаараа болох байх өө хөөрхий хэхэ