Skip to main content

Алексей

Ягудины шүтэн бишрэгч явлаа хөөрхий... Залуу ч байж сайхан ч байж бид хоёр хэхэ.

Олимпоос алт авахад нь хамт нулимс унагах дөхөн баярлаж байж дээ. Минийхээр тэр бол жинхэнэ эр хүн, царай төрх, харц, хөдөлгөөн бас эхнэрээ яаж хайрлаж байгаа нь ч тэр... Надад тиймэрхүү төрхтэй л эр хүн таалагддаг. 

Одоо мань хүнийг сошиалаар дагадаг болчихсон. Өнөөх л сайхан эр хэвээрээ, үүн дээрээ нэмээд төгс эр нөхөр болчихсон. Ямар ч хөдөлмөрч юм, яасан ч энгийн юм. 

Хэзээ ч зүгээр суудаггүй, ТВ шоу хөтөлнө, бүжиглэнэ, янз бүрийн шоу цэнгээнд оролцоно ийш тийш ниснэ... мөнхийн завгүй хирнээ хоёр охин эхнэрээ жигтэйхэн хайрлаж юугаар ч дутаахгүй авч явдаг санагддаг бас амьдарлаа гоёж чимэлгүй энгийн байгаагаар нь хуваалцдаг. Эхнэрээ хамгийн хэцүү үед нь үерхэж сэтгэл санаагаар дэмжиж хажуугаас нь холдохгүй байсаар суугаад сүүлд нь хурим нтр хийсэн гэдгийг бодохоор бүр хайр хүрээд байдаг юм. Хэдийгээр адилхан Олимпийн аварга ч гэсэн эхнэр нь олон юм үзэж туулж их хүнд амьдралаас гарч ирсэн хүн санагддаг.

Нээрээ манай сайхан эр хүн чинь ганц онцгүй нь Херблайбчин болчихсон шдэ хэхэ. Нөгөө Мишель Кван иогт донтсон шиг л нэмэлт тэжээлд донтоод хэхэ. Ер нь Оросын зарим одуудыг  заримдаа би сайн ойлгохгүй юм аа, бүгд залуу зандан ид тамирчин байх үеэсээ илүү турж хатаад нээх гонзгой араг яснууд за хүүхнүүд нь бол том мөөм том бөгс л үлдчихсэн байх юм. Хүүхнүүд гэдэгт Ирина Слуцкаяаг хэлж байгаан хэхэ. Бас дээр нь косметик мэс засал хийлгээд хиймэл болчих юм. Уг нь жинхэнэ хөөрхөн орос охин байсымшдээ. Хажууд нь япончууд жишээ нь Асада, Андо энэ тэр бол яг л хэвээрээ ерөөсөө форм, пиугр, царай төрх энэ тэрээ алдаагүй, өөрчлөөгүй байгаад байдаг. 

Орос одуудын нэг нийтлэг нь Путинтай их зургаа авхуулдаг, гэхдээ ориг Путин биш шүү нөгөө орлон тоглогч хиймэл Путинтай ккк. Аан бас бараг бүгд нөгөө сэгсийсэн Киркорвтой зургаа авхуулаад байх юм аа. Мань хүнийг харахаар Пугачеватай андуураад нээрээ нээг их сэгсгэр авгай шиг л харгаддаг болоод байх.

За тэгээд уран гулгалтын бусад одууд жишээлбэл Липницкая зэрэг алдартнууд багш болсон. Мөнгө мөнгө мөнгө хэхэ... 

Уран гулгалт ярьсныг Этери Тутберидзе гэж аймаар "Мангас" байнаа. Юлия Липницкаяаг гаргаж ирээд "алсан" дараа нь бас Евгения Медведевагаа "золигт гаргаж" Алинагаа авч үлдсэн. Харин одоо цаад чинь Саша Трусова гэж жинхэн алмаз од гаргаж ирж байгаа. Юун тэр Медведева...

Яаж охидоо золигт гаргаад байдгийг ойлгодоггүй гэхдээ л Юлия, Евгения гэх мэт охид багшийгаа үзэхээ больсон байх шиг байгаан. Хов хавчуулахад Евгения нь Японы олимпийн аварга Ханютай дотно, гэтэл миний мэдэхээр Ханю нь Юлияд нэг хэсэг бундарсан ч билүү ямартай ч овоо дотносож эхэлснээ гэнэт л хоёр тийшээ болоод бие биенээсээ аль болох дөлдөг болчихсон.

Дээр нь нэмэгдээд Алина Загитова Ханюг их хүндэлдэг нь анзаарагддаг ч нөгөөх нь тэгэхээс тэгэх гэж хөндий харьцаад бодвол Евгениягаас болдог болов уу. Олимпоор хамт зураг хөрөг авхуулахдаа маш тод харуулсан үүнийгээ. Надад лав бүдүүлэг санагдсаан. Заавал хөндий байгаагаа олон нийтэд тодоор харуулах хэрэг ч байсан юм уу үгүй ч юм уу мөсөн дээр адилхан л гулгаад шүүгчид оноог нь өгөөд Олимпоос Алт авсанд Загитовоагийн буруу гэж юу байхав дээ. Бүгд л алтны төлөө өрсөлддөг шдэ. Гэхдээ насанд хүрээгүй охинтой нэр холбогдохоос айсан ч байж магад, нээрээ ингэхэд Евгиния насанд хүрсэн билүү хэхэ.

За бүр юу ч болчихов хэхэ. Алексэй Ягудины фен шүү би, хүмүүсээ. Зүгээр л хэлэх гэж орж ирсэн юм хаха.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...