Ойрдоо зүрх, дотрын мэс засалч эмч нарын тухай кино үзээд ээ. Бүхэл бүтэн 20 анги гарчихаад байхад чимэг болох хайр сэтгэл гардаггүй сонин хину байгаа. Гэхдээ энэ тухай бичих гэсэн юм биш.
Хэрэв би эмч болсон бол мэс заслын эмч л болох байсан байх аа. Яг аль төрлийнх байхыг таашгүй гэвч мэс засалч болох байсан нь дамжиггүй. Яагаад гэхээр хамгийн хүнд нь учраас. Гэхдээ энэ тухай бас бичих гэсэн юм биш.
Өмнө нь задлангийн эмч нарын тухай кино бас үзээд. Ааа бас тархины мэс заслын эмч нарын тухай ч үзсэн юм байна. Уламжлалт эмч нарын тухай ч үзсэн. Гэхдээ бас энэ талаар ч бичих гээгүй ээ. (С багшийг дуурайж ингэж чимэг оруулж байгаа юм)
Эдгээр кинон дээр дүгнээд үзэхэд бүх л мэргэжил сайхаан гэж, өөрийн гэсэн онцлогтой дурламаар гэж. Гэхдээ мэдээж энэ талаар ч бичих гэж эхлэсэн юм бас биш ээ.
За ямар ядаргаатай юм бэ гэж уншиж байгаа улс эхнээсээ бодож байгаа байх даа. Өмнө цухасхан дурдсан шиг хайр сэтгэл бүхнийг чимдэг юм шиг байгаа юм. Тийм юм байхгүй бол юм бүхэн уйтгартай, аан нээрээ энийг ч бичих гээгүй ээ.
Зүрх ён ён гээд байнаа, юунаас болсон байхав, ойлгомжтой кинонд гараад байгаа шиг л ажлаасаа л болж байхгүй юу хэхэ. Бусдын сонгосон мэргэжил бүрэн сонирхолтой шиг миний хийдэг ажил ч бас сонирхолтой бас их адармаатай. Хааяа ойр дотныхондоо яг юу юу тулгараад байгааг хэлэхээр "Ямар лайтай ядаргаатай юм бэ" гэцгээдэг юм.
Яг одоо ч гэсэн бас л олон хүнтэй хэлэлцэх гэж, алдаа гаргачихалгүй шиг арга эвээр асуудлыг шийдэж урагшлуулах гэж зүрхээ ён ён базлуулаад сууж байна. Энэ хооронд хажуугаас дэмнэчих, чимэг болоод мартуулчих хайр дурлал л ёстой байхгүй байгаа.
Ер нь миний туулж өнгөрүүлсэн энэ олон жилүүдэд, намайг дэмнэж байсан ард минь байсан эсрэг хүйсний хүн байгаагүй шүү. Анх харин эхлэхийн өмнө бол найз залуу байсан, намайг энэ мэт ажлыг хийж урагшлахыг мөн ч их ятгадаг байсан тэр. Тэр үед нь тас зөрөөд ийм замаар явахгүй ингэж ажиллахгүй ээ гэж байсан ч тэрнээс салангуут шууд дайрч энэ тэр бараг тэрэнтэй муудалцаж байсан сэдвээсээ болж л хор шарандаа энэ салбарт өдийг хүрсэн байх аа хэхэ. Намайг энэ нөхөр ер нь урагш явахгүй урагшгүй амьтан юм гэж бодоод замаа хөөгөө биз тэгэнгүүт нь тэгэхээс тэгэх гэж хорыг нь малтах гэж ингэж ажилласан юм болов уу ч гэж бодох шиг. Гэхдээ яг үнэндээ бол би өөрөө л эргэж харалгүй л хаяад явсан юм өө хөөрхий муу санаатай бодь амьтанг. Ямар сайндаа одоо бүрэн мартах вэ дээ. Энд тэнд тааралдсан ч би бол юу ч болоогүй юм шиг л элэг доог хийгээд явдаг юм шүү дээ.
За энэ ч яахав зүрх ён ён, бурхан тэнгэр, аллах акабр, исүс христ, будда, варяны шилтэй комподууд минь ээ яг өөрийнхөө юу хэлэх гээд байгааг харь хэлээр бусад хүнд ойлгомжтой тайлбарлах гэж махаа зулгаасаар сүүлдээ бүр шантрах шиг боллоов шүү. Ён ён хэхэ.
Comments
Post a Comment