Хүнд өгөх гэж авсан нижгээд юмс надад байна аа. Эздийг нь дуудаж өгч чаддаггүй удаж байх юм, уг нь бол хажууханд байгаад л байгаа юмсан. Ая эв нь таарч өгөхгүй, өгч чадалгүй байлгаад л байдаг.
Сүүлдээ өгч чадахгүйм чинь үнэртэй усыг нь өөрөө түрхээд хаядаг юм бил үү гэж ч бодох шиг. Тэгснээ бас өгвөл холоос хэрэг болгож авчирсан юм баярлах байгаа, эзэндээ таалагдах байгаа гэж ч бодох шиг. За бүү мэд өгч л таардаг байх даа.
Над шиг гар султай хүн ер нь гадуур дотуур явах, хүн амьтантай уулзах, бэлэг сэлт авах хэрэггүй юм биш үү хэхэ. Данс дорхноо улайчих юм аа.
Бэлэг гэснээс надад эзэн нь хэзээ ч буцаж ирэхгүй явсан өгөөгүй бэлэг байгаа шдэ. Хадгалж байгаарай л гэсэн юмсан манай тэр минь.
Он гараад амьтан хүнийг уурлаад байхаар нь "ичээнээсээ" гарч баахан уулзаж, ууж идэв, аялав л...
Нэг юмнаас болоод л ингээд байгаан. Хүлээлтээс болоод гэх үү дээ. Юуг хүлээж байгаагаа хэлэхгүй яршиг хэхэ.
Нээрээ зурхай бол ноднингоос л хойш удахгүй ханьтай болно, заяаны ханьтайгаа учирна бүр халуухан амрагтай болоод завгүй болно нтр гэж намайг сандаргаад ганцаар байгаа дээрээ юм юм амжуулчих гэж бачимдаад байгаа байхгүй юу. Тэгсэн яасан ганцаар хэвээрээ хахаа. Ингэж ч хууртагдах гэж...
Блог нтрээ бичихээ болиод таг мартаж. Орж уншаа ч үгүйм байна, ойрд... Драм үзэх завгүй, ажил хийх завгүй, блог бичих завгүй, нэг хүн хөөрч буугаад үсчээд энд тэнд явсаар байтал нэг мэдэхэд Цагаан сар тулчихаж.
Цагаан сараар хэрэгтэй юмс бэлгэнд авмаар, бэлгийн замаар амьдарч үзмээр санагдлаа сүүлдээ бүр...
хань ижлээ гэрээсээ хайгаад байгаа юмуу ккк
ReplyDeleteби бол харамч юм болохоороо хүнд барагтай бол юм өгдөггүй шдээ кк, нээрээ багадаа авч өгч сураагүй болохоор ч тэрүү хүнд бэлэг сэлт өгч мэддэггүй юм байна лээ