Бичлэгээ үргэлжлүүлэхээс залхуу хүрч байгаа ч бичиж дуусгахаар ихээхэн зориг гаргав... 6. Air Asia Баргийн хүн зориглож эднийхээр нисэхгүй дээ Миний нисэж байсан Worst авиа компани бол эднийх хэхэ... Гэхдээ тухайн компаниаасаа илүү үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид нь арай л дэндүү байлаа. Зүүн өмнөд азиар нисэхдээ үйлчлүүлж байсан болоод ч тэр үү үнэр танар ханхлуулсан Малайз, Тай, Энэтхэгүүд надад үнэндээ зугтаамаар санагдсан. Дээр нь нисэхийн бүртгэлийн оочер, замбараагүй зүйлсийг ярих юм биш. Кабин дотор бол харин ч цэвэрхэн үйлчилгээ хаа очиж овоо ахлах үйлчлэгч нь үйлчилгээг биечлэн хянадаг, аюулгүйн зааварилгаа хэрхэн өгч байгааг хөмсөг зангидаад нэгд нэггүй харж шалгах юм байна лээ. Хоол унд нь тусдаа захиалгаар, түүнийг нь би захиалаагүй болохоор үйлчлэгч нартай харьцах шаардлага бараг гараагүй гэхдээ үнийн хувьд хоол нь харьцангуй хямд байна лээ. Аюулгүй байдал гэвэл миний амьдралдаа 2 дахь удаагаа үзсэн аймшигтай сэгсэрч авч шидэх дөхсөн унаа ...