Skip to main content

Олимпийн эргэн тойронд.

Рио Олимпийн сонин сайхнаас дуулж мэдсэн зүйлс....


Нэгэн зүйл: Залуу нас эрч хүч шаарддаг олон төрөлд нас хамааралгүй өрсөлдөж буй алдарт тамирчдын дунд Оксана Чусовитина хүндтэй байр эзэлж байна. Энэ бүсгүйн тухай миний урд нь оруулж байсан бичлэг энд буй. 

Амжилт тэмцлийн шалтгаан болсон ганц хүү нь хэдийн 17 нас хүрчээ

Сонирхуулж хэлэхэд Гимнастикийн спорт маш хүнд хэцүү төрлийн нэг учир 20 нилээн гарсан бол энэ спортоор амжилт гаргана гэж саналтгүй гэдэгтэй олонхи хүмүүс санал нийлдэг. Үүний нэг баталгаа нь Америкийн гимнастикийн багийн ахлагч 22 настай Aly Raisman-ыг багийнхан болон олон нийт нууцханаар "Эмээ" гэж нэрлэдэг гэнэ. Гэхдээ мань "эмээ" одоогоор Рио-гоос Алт, мөнгө 2 медаль хүртээд байна.

Хамгийн бахархууштай нь Чусовитина энэ удаагийн Рио-гийн Олимпт төрөлх эх орон-Узбекстан улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй төдийгүй тавцантай харайлтын төрөлд урьдчилсан дүнгээр 5 дугаарт бичигдэж ирэх Даваа гаригт шигшээ тэмцээнд өрсөлдөх 8 тамирчны нэгээр тунаж үлдээд байна. Түүнтэй өрсөлдөх залуухан аваргууд нь түүний хүүгийн үеийнх гэхээр үнэхээр сэтгэл хөдлөм. Бурхан өршөөг! Медаль авах болтугай!


Нэгэн зүйл: Бас нэгэн гайхамшигт ээж, гайхамшигт тамирчин бүсгүйн түүх олон хүний нүдэнд нулимс хуруулжээ. Түүхийн эзэн нь Риогоос Олимпийн гурав дахь алтан медалиа хүртсэн алдарт дугуйчин Kristin Armstrong. 

Хүү нь өсөж том болоод хүрэн тасын жигүүр ургана. Тэр цагт л ээжийгээ юуны төлөө
зорьж зүтгэж байсныг ойлгох буй за

Энэ бүсгүйн ялалт амжилтын цаадах үнэнийг өгүүлсэн видео олон хүний хамрыг шархируулж байна. Фэйсбүүк хаягтай хүмүүс энд ороод тухайн бичлэгийг нь үзээрэй. 2008 онд Олимпоос анхны алт авсны дараахан буюу 2009 онд гэр бүлтэй болж, 2010 онд хүүгээ төрүүлжээ.

Төрөөд удаагүй ч бэлтгэлдээ эргэн орж 2012 оны Лондонгийн олимпт дахин аваргалж. Тэр үедээ "Хүү минь шагналын тавцанд надтай хамт зогсоосой гэж би маш их хүссэн, энэ бодол ямагт намайг зоригжуулж, өглөө бүр үүрийн хүйтэнд бэлтгэлдээ гарах хүчийг өгдөг байсан юм шүү" гэсэн утгатай мэдэгдэл хийж байж.

Үнэхээр ч зорьсондоо хүрч Лондонгийн алтан медалийн тавцанд хүүтэйгээ хамт зогссон билээ.

Энэ жилийн Рио Олимпт тэр хамгийн ахмад насандаа буюу 42 насандаа Алтан медаль авсан эмэгтэй дугуйчин болж байна. Медалиа зүүгээд хүү дээрээ очиход учир мэдэхгүй 5 настай хүү нь ихэд гайхаж "Ээжээ та яагаад уйлаад байгаа юм бэ? та чинь түрүүлчихсэн шүү дээ" хэмээн дуу алдсан гэнэ.  Хожим хойно яагаад ээжийгээ уйлж байсныг, амжилтын утга учрыг хүү нь ойлгох нь тодорхой. Кристи нутагтаа буцаж очоод дунд сургуулийн бяцхан багачуудад медалиа үзүүлж ярилцах мөчийг тэсч ядан хүлээж буй гэнэ.

Алт авсныхаа маргааш тэр нэг нас нэмж 43 нас хүрсэн нь бас нэгэн онцгой тохиолдол болж түүхэнд бичигдэж байна.


Нэгэн зүйл:  Хэвлэл мэдээллээс биш миний өөрийн саваагүй зандаа хөтлөгдөн олж мэдсэн сонирхолтой түүх. Этопийн Оромио омогийн Dibaba-гийн гэр бүл аль хэдийнээ Риогийн олимпийн ээлжит медалиар гэр бүлийн цуглуулгаа аривжуулаад байна. Сонирхолтой нь эдний удмынхан 1992 оны Барселоны Олимпоос эхлэн зөвхөн Атлантын олимпийг эс тооцвол медалийн буухиагаа бараг таслаагүй билээ. Олимпийн түүхэнд Африк тивээс тодорсон анхы эмэгтэй аварга, Олимпийн хошой аварга Derartu Tulu бол Dibaba-ийн охидын үеэл эгч нь. 


Derartu Tulu Олимпийн 2 алт 1 хүрэл медальт,
Дэлхийн аварга

Тамирчин хүнд тохиолдох ноцтой гэмтэл бэртэл энэ гэр бүлийн Олимпийн медалын цувааг Атлантад тасалж орхисон хэрэг. Үеэл эгчийнхээ Олимпийн медалийн цувааг Dibaba-гийн охид үргэлжлүүлж Афин, Сидней, Бээжин, Лондонгоос алт мөнгө хүрэл зөндөөнийг хүртсэн бол дэлхийн аваргын медалийнх нь тоог бараг өөрсдөө мэддэггүй биз хэхэ. Энэ гэр бүлийн 6 хүүхдээс 3 охин нь хамтдаа Лондонгийн олимпт оролцож байсан бол энэ удаад 2 охин нь Риод оролцож эхний хүрэл медалиа авчихаад байна.


Tirunesh Dibaba Олимпийн 3 алт 3 хүрэл медальт, Дэлхийн аваргаас гүйлтийн төрлүүдээр 10 удаа
алтан медаль хүртсэн бүсгүй.

Этиоп хүүхнүүдийн шинж болсон гоо үзэсгэлэн, ичимхий даруу байдлаараа тэд бас алдартай. Дэлхийн олон орны хэвлэлүүд эгч дүүсийн амжилт хийгээд гоо үзэсгэлэнг магтан дуулдаг билээ. Тэмцээний талбар дээр бол энэ гэр бүлийхэн хоорондоо өрсөлдөж Мөнгө, Хүрэл медалийн тавцанд хамтдаа зогсох удаа ч байв.



Genzebe Dibaba. Гоо үзэсгэлэнгээрээ бүгдийг бишрүүлж буйн зэрэгцээ энэ бүсгүй бол Дэлхийн рекордыг эзэгнэж байна. Нэгэн гэр бүлийн эгч дүүс дэлхийн рекордыг эзэмшиж буй ховорхон тохиолдол зөвхөн эднийх.


Ирэх даваа гаригт дэлхийн рекордыг эзэмшигч Genzebe нь хагас шигшээ уралдааны замд гарах бол дэлхийн хөнгөн атлетикийн мэргэжилтнүүд тэдний эрэгтэй дүү Dejene-г ирээдүйн Олимп, Дэлхийн од хэмээн өргөмжилсөөр байна.


Ууган эгч Ejegayehu Dibaba. Олимпийн мөнгө, дэлхийн аваргын багийн төрлийн алтан медальт


Энэ гэр бүлийн медалийн буухиа, спортын замнал цаашид ч үргэлжилэх нь тодорхой юм. Олимп, дэлхийн аварга Tirunesh нь Олимпийн хошой мөнгөн медальт Sileshi Sihine хэмээх нутаг нэгт залуутай хуримлаж хүүтэй болсон бөгөөд спортод хайртай олон нийт тэдний бяцхан хүүг аль хэдийнээ ирээдүйн Олимпийн баатраар өргөмжлөөд байна. Дэлхийн хамгийн хурдан энэ гэр бүл спортын талбарт амжилт гаргахын зэрэгцээ зочид буудлын бизнес эрхэлдэг аж.



Sileshi Sihine Олимпийн хошой мөнгө, дэлхийн аваргын гурван мөнгөн медальт

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...