Skip to main content

Шөнийн саран дор ганцаараа

...алхсан, аялсан нь хэмээх гутаар бөлөг...

Күй ээ ямар юмны гутаар бүлэг болчихов энэ чинь ккк.

Ертөнцийн өмнөд нийслэлээс буцахдаа Кенгручудын нийслэлээр дайрсан тухайгаа бичих гээд дуншаад байна хөөе. 

Эндээс явахдаа билет захиалга хийхэд аахар шаахар шалтгаан, шалтаг гараад очихдоо дайраагүй хир нь буцахдаа Сиднейд хонож таараад аа. Гэтэл тэд нь нисэх дээрээ хонуулдаггүй, хонуулсан ч гадаа гаргаж "шидэж" хонуулдаг гэсэн сураг гарсан тул нэгэнт хөл тавьсных хотын төв орж хонох болов.

Эйр Нью Зеландаар нисэхдээ билет дээр бичсэнчлэн хоолгүй гэсэн шүү юм бодож байтал хоол өгөхөөр баахан гайхасхийж явсаар Сиднейд буугаад тээш хадгалах газар чемдоноаа оруулж түгжүүлчихээд хотын төв рүү гараад чавдхдчихсан.

Дуулж сонссончлон мангар үнэтэй нэг талдаа 18 AUD-р гурван давхар трайны билет авсных нэг дээшээ нэг доошоо шатаар явж давхар хэссээр хотын төвд буусан хэхэ. Тэгж давхар хэсч яах ч гэсийн зайлуул бодвол билетээ утгаар нь ашиглаж байгаа царай нь юм байлгүй.

Өглөө эрт 7 цагт нислэгтэй, өөрөөр хэлбэл 5:40- гээд эхний трайнаар нисэх буцах байсан тул унталгүй хотын төвөөр зомиброод эмороод хонох төлөвлөгөөтэй байлаа. Оройн 7 цагийн алдад Сиднейн Дуурийн Театр хавьцаа хаачихаа мэдэхгүй ганцаараа хэдэн тийшээ хараачлан зогсож, тэгс ингэс гэсээр энээ тэрээ элдэв юм идэж ходоодоо баярлуулж бас болоогүй шар айраг гүзээлсэн шигээ гиюүрэв.

Австралид юу үзэв гэвэл пиг хужаа л үзлээ хэхэ. Хаашаа л харнав хужаа нар. Монгол дэргэд нь харин ч хужаагийн нүүдэлд өртөөгүй улс юм биш үү.

Хийх юмгүй хүн чинь дэмий л гудамж талбай метрлэсээр ядарч залхсан тул буудалд орж хонохоор болтол 300 доллараас дээшээ байдаг юм. 3 цаг л тухлахын төлөө цагийн 100 доллар үрнэ гэх нь хайран санагдсан тул гараад дэмий балай алхаж явтал backpacker hostel таарсанд орж 50 доллараар нийтийн өрөөнд орж ус цасанд орж түрхэн зуур дугхийв.

Өглөө эрт сэрээх хүнгүй тул унтаа сэрүүний хооронд өөрийгөө байдгаар нь "чангалж" цагтаа сэрж шөнийн саран дор трайны буудлаа хайж ганцаараа бас сайхан зомбирч гудамж метерлэв.

Тэгээд та минь Сиднейд юу үзсэн бэ гэж асуувал "хужаа"  гэхээс өөр юм санаанд үлдээгүй шүү хэхэ. Таксины жолооч нар, хаа нэг таарах ачааны том тэрэгний жолооч нар ганцаараа яваа намайг ихэд гайхсан янзтай харж байсан бөлгөө. Өөрөөр элдэв юм тохиолдсонгүй, олигтойхон алмайрах цаг ч байсангүй.

Сайхнаар хэл гэвэл зориуд нисч очоод Сиднейн дуурийн театрын хормойд оройн хоол идэж пийвээр даруулсан л гэхээс хаха.

Зураг хөрөг оруулахаас залхуурч байгаагаа хэлэх далимаар уншсан хүмүүсий амар мэндийг мэдснээр гутаар бөлөг төгсвэй.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...