Skip to main content

Хүмүүн төрөлхтний дундаас...

Олимпоор амьсгалаад байгаа юм шиг болов ч үнэндээ Монгол тамирчдынхаа оролцсон хэсгийг л үзэж бухимдаж байна хэхэ. Цагийн зөрөө нөлөөлөөд тэр үү эсвэл дүү нар удирдлага эзэрхийлдэг болохоор тэр үү бусад тоглолтыг үзэх заяа алга.

Мэдээж хажуугаар нь хийдэг юмаа хийгээстэй. Олон хүнтэй янз бүрийн сэдвээр ажиллах явцад ажигласан зүйл гэвэл манай залуус ялангуяа эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурь, өөрийн гэсэн бизнес, бас бусдын хүчээр биш өөрийн хүчээр амьдрах санхүүгийн болон үзэл бодлын эрх чөлөөний төлөө үнэхээр их тэмцдэг юм байна даа.

Миний хувьд санхүүгийн эрх чөлөөнөөс бусдыг нь бас ч гэж овоо олсон л гэж боддог. Гэхдээ мэдээж санасан хэмжээнд хүрэхээр биш л дээ. Орчин тойрны эмэгтэйчүүдийнхээ байр байдлыг харсан миний дүгнэлт гэвэл Монгол хүүхнүүд амжилтанд хүрэх гэхээс илүү өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөнд хүрэхэд мөн ч их саад ирдэг юм байна. Бараг уулзсан, хамтарсан бүсгүй бүр ар гэрийн дарамт, үл ойлголцол, дэмжлэгээр дутаж буйгаа ярьж гомдоллох.

Тэр бүх асуудлуудад сөхрөлгүй хүлээн зөвшөөрөөд суугаад байх биш эсрэгээрээ хэн болохоо үзүүлнэ ямар нэг юм хийж бүтээнэ гэж зорьж зүтгэдэг нь Монгол бүсгүйчүүдийн онцлог байх.

Дарамт биш гэж зарим нь хэлэх биз гэхдээ л гэр бүлтэй болохоор бүсгүйчүүд маань өөрийн үзэл бодлоороо ажлаа сонгох, хүмүүстэй харьцах, цаашлаад хүссэн зүйлээ хийх эрх нь хаагддаг юм байна. Нөхөр хийгээд хадмуудынх зүгээс үзэл бодол, амьдралд нь хөндлөнгөөс маш их оролцдог бололтой.

Гэртээ болсон хэрүүлээ ажил дээр нь давхиж очиж үргэлжлүүлэх нөхөр байхад эхнэрээ нярайлаад хүүхдээ харж байхад 2 жилийн хугацаанд хамаг юмаа үлдээгээд зугтаагаад оддог нөхөр ч байна. Бүсгүйчүүдийн маань хамгийн их гомдоллодог зүйл нь ажилд орох, ямар нэг шинэ бизнес эхлүүлэх, эсвэл бусад хүмүүстэй хамтарч юм хийх гэхэд нөхөр нь огт дэмждэггүй, зөвшөөрдөггүй үүнээс болж хэрүүл зодоон болох цаашилбал эмэгтэй хүний бие махьбодтой тооцоо бодох маягаар үргэлжилэх шинжтэй болдог бололтой.

Хүүхэд болон ар гэрийг бол 100% эмэгтэй хүний асуудал гэж үздэг үзэл бодол миний бодож байснаас хамаагүй их байна.  Нөхрүүд яагаад дургүй байдаг юм бэ гэж асуухад "ихэнхи эрчүүд хариуцлагаас зугтаадаг, бас зарим нь эхнэрээ өөрөөс нь илүү амжилт гаргаад олны нүдэнд өртөөд ирэхээрээ хаяад алга болно" гэж айх гэх мэт шалтгаан нөхрүүдээсээ ажигласан тухайгаа хэлж байна.

Эцэст нь ер нь эмэгтэй хүн хүүхэд гаргаад, тэр хүүхэд нь 2 нас хүртэлх хугацаа гэр бүл болон эмэгтэйчүүдийн хувьд үнэхээр хүнд үе байдаг байх нь.  Энэ үед л хайртай хүмүүс, найз нөхөд, гэр бүл нь үнэн чанараа таниулдаг гэнээ. Хэрэв бүсгүй хүнийг дэмжмээр байвал энэ цаг үед л сэтгэл санаа хийгээд эд материал дэмжиж болох юу байна тэр бүхнээр дэмжихэд сэвхийгээд гялалзаад босоод ирэх байх нь хэхэ.

Өөрөө гэр бүл, үр хүүхэдтэй болж үзээгүй болохоор хөндлөнгөөс хараад бодсон бодол нэг иймэрхүү. Цаг нь тулахаар өөрөө маамаалахдаа энийг санаж аль болох өөдрөг байх юм шүү ккк.

Comments

  1. Манай залуусд хариуцлагатай байх чадвар үнэхээр их дутагдаж байна, ерөөсөө хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй, ойлгохгүй, ухамсарлаагүй хүмүүс маш их. Гэр бүл үүсгээд амьдарч байхад ч, ямар нэгэн ажил хийхэд ч хариуцлага гэдэг чадварыг эзэмшээгүй, сураагүй хүн бол тэр гэр бүлийг ч, ажлийг ч амжилттай хийж, авч явж чадахгүй л дээ.

    Хариуцлага гэдэг зүйлээ ухамсарлаагүйгээс болж олон гэр бүл салж, олон ажил цалгардаж байгаа нь нүдэн дээр илт гэхдээ нөгөө зөрүүд зангаар бүгдээрээ л биеэ өмөөрсөн, уурлаж уцаарласан хүмүүс.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Европт амьдрах хоёрхон сарын хугацаандаа тэдний залуусын хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж амьдарч буйг хараад дуу алдсан. Нутагтаа ирээд найзууддаа сонирхуултал эрэгтэй найзууд маань дэлбэртлээ уурлаж, европууд хайр халамж мэддэггүй, хүйтэн сэтгэлтэй гэхчлэн өөдөөс загнасан шүү ккк.

      Delete
  2. ер нь бол эрчүүд сул дорой байгаагийн л шинж дээ. үгүй бол хаанаас л хүний бие махбодьтой тооцоо хийгээд суухав дээ. дээр нь ядаж байхад Монгол эмэгтэйчүүд хүчтэй, гүргэр хүмүүс шүү.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...