Skip to main content

Монгол

Шинэ Зеландчуудын амьдралын хэмнэл нь нэг тийм баяр баясгалантай хийгээд тайван. Эзгүй том далай дунд хаягдсан хэсэгхэн газар гэж төсөөлөхөд ч тэр...  

Маш цэвэрхэн агаартай, байгальтай жинхэнэ натураль бүхэн тэнд л байдаг гэж болохоор. Хамар хоолой хорсгох ямар ч юм мэдрэгдсэнгүй. Сониноос харин бөөс хуурс их юм шиг байгаан. Бөөс хуурсны эсрэг шампунь тос их. Хэт натураль болохоор бөөс үрждэг юм уу даа хэхэ.

Удаад ирвэл жаахан уйдах шинж төрмөөр. Учир юу вэ гэвээс ямар ч улстай хиллэдэггүй, бусад улс орноос хол учраас бүх юм хэвийн хоорондоо адилхан ч гэхүү соёлын хүчтэй урсгал тасралтгүй явагдах нь бага юм шиг санагдсан.

Аа харин санаанд оромгүй гайхшруулсан зүйл гэвэл дайны түүх гэхээрээ дэлхийн 1, 2-р дайнд оролцсон тухайгаа бүр Туркт очиж байлдсан ч гэнэ үү юм гараад түүхийн музей энэ тэрд яриад байхаар би баахан гайхаад байсаан хэхэ.

Хаа хол үхэж хэвтсэн Турк Орост ямар юмаа хийж танайхан дайтсан юм гээд ангайгаад хэл амаа гаргаад гайхширав уу яав хэхэ. Британийн армид хүч зузаатгаж очиж оролцсон юм даг уу даа. Тэрнээс биш Маоричуудтай хийсэн дайнаа музей энэ тэрд төдийлөн үзүүлдэггүй санагдсан.

Kia Ora..... 

Олон ч Маоричуудтай танилцаж найз нөхөд боллоо. Дараа тухтай ирж манай гэрээр очоорой гэж захиад хамгийн хүндэт хүндээ өгдөг шувуун нулимсаа хүзүүнд зүүж өгөөд намайг үдсээн хэхэ. Гэснээс нээрээ Хака үзэх завшаан тохиосон шүү. Мэдэрсэн зүйл гэвэл Хака нь тэдний дотоод эрчим хүчний тэсрэлт л юм байна гэж ойлгосон.
Тэнд насаараа амьдарсан цагаанууд нь хүртэл Маори айлд очиж үзээгүй байх нь зөндөө байдаг юм билээ. Яагаад гэхээр зөвхөн Маори хүний урилгаар зочлох өргөөнд нь ордог гэсэн. Зөндөө ёс заншил байдаг юм байна лээ.

Урт цагаан үүлний оронд явахад тохиолдсон хөгжилтэй зүйл гэвэл байсгээд хэн нэг нь намайг эр хүний төмсөг сугалж иддэг эсэхийг сонирхоод байв. Учрыг нь асуувал нэг алдартай Киви аялагч Монголд зочилж видео хийж тэрийгээ цацсан юм байх. Зочломтой Монголчууд маань тэр үеэр малын засаа сугалж чанаад зочноо дайлсан ч өнөөх нь идэж чадаагүй юм гэнэ лээ. Бодвол хавар зуны заагаар мал хөнгөлөх үеэр таарчаа байлгүй. Тэгээд л фантазлаад эр хүйстэй амьтан л харвал төмсөгийг нь сугалж иддэг хүмүүс гээд наргиантайгаар ойлгочихож хэхэ.

Намайг Викториа уулын орой дээр хүчтэй салхинд хийсч нисч салхинаас зүүгдэж байх үес Монголд оффшорын тухай шуугиан дэгдэж байсан ч энэ үеэр Ботаникийн хүрээлэнгийн цэцэрлэгийн газартай холбоотой маргаан чимээгүйхэн дарагдчих шиг болсон.

Веллингтоны Ботаникийн цэцэрлэгээр зочилж аялахдаа тэр тухай мэдээллийг санаж Монголын эрх мэдэлтнүүдийн тэнэг мулгууг гайхаж хэлэх муу үг олдоогүй билээ. Миний очсон ихэнхи хот суурин газарт тийм цэцэрлэгүүд хамгийн цэвэр, хамгийн сэтгэл сэргээсэн эрхэм газар гэдгээрээ ихэмсэг нь аргагүй оршиж байдаг. Монгол Ботаникийн хүрээлэнгийн газар дээр шал өөр байшин барилга барих гэж байгаа гэж хэлэхэд хамт явсан Кивичүүд дуу алдаж толгой сэгсэрч байв.
Сонирхуулж хэлэхэд Веллингтоны Ботаникийн хүрээлэнгийн яг эсрэг талд Хятадын соёлын төв дүнхийж тэндээс хэдхэн метр яваад БНХАУ-ын ЭСЯ байдаг юм байна лээ. АНУ гэх мэт томоохон улсын ЭСЯ ч холгүй байдаг гэсэн. Цэвэр агаартай, тодорхой хэмжээгээр халдашгүй гэдгийг нь бодолцож тэр хавьд газар аваа юу гэж дотроо бас бодсон шүү.

Хэд хоногийн завгүй аялалаа энэ мэт олон дурсамж, уярал, ухаарал, санаа оноо нэмсээр өндөрлөсөн билээ.

Comments

  1. Юун гоойй ийн. Европруу ганц ухас хийчээд ирэх юмсан.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...