Skip to main content

Нисэх ину 2

Бичлэгээ үргэлжлүүлэхээс залхуу хүрч байгаа ч бичиж дуусгахаар ихээхэн зориг гаргав...

6. Air Asia

Баргийн хүн зориглож эднийхээр нисэхгүй дээ

Миний нисэж байсан Worst авиа компани бол эднийх хэхэ...

Гэхдээ тухайн компаниаасаа илүү үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид нь арай л дэндүү байлаа. Зүүн өмнөд азиар нисэхдээ үйлчлүүлж байсан болоод ч тэр үү үнэр танар ханхлуулсан Малайз, Тай, Энэтхэгүүд надад үнэндээ зугтаамаар санагдсан. Дээр нь нисэхийн бүртгэлийн оочер, замбараагүй зүйлсийг ярих юм биш.

Кабин дотор бол харин ч цэвэрхэн үйлчилгээ хаа очиж овоо ахлах үйлчлэгч нь үйлчилгээг биечлэн хянадаг, аюулгүйн зааварилгаа хэрхэн өгч байгааг хөмсөг зангидаад нэгд нэггүй харж шалгах юм байна лээ.

Хоол унд нь тусдаа захиалгаар, түүнийг нь би захиалаагүй болохоор үйлчлэгч нартай харьцах шаардлага бараг гараагүй гэхдээ  үнийн хувьд хоол нь харьцангуй хямд байна лээ. Аюулгүй байдал гэвэл миний  амьдралдаа 2 дахь удаагаа үзсэн аймшигтай сэгсэрч авч шидэх дөхсөн унаа эднийх байв. Гэхдээ нисгэгчийн ур чадвар гэхээсээ илүүтэй тухайн үеийн цаг агаарын нөхцөл байсан л даа. Онгоцны далавч харгадахгүй болтол тас хар үүлэн дунд орж сэгсчүүлж явахад үнэндээ амьдралдаа айгаагүйгээрээ айсан шүү
Ер нь бол Зүүн Өмнөд Азиар явахаар яагаад ч юм миний явах цагтай давхцаж ширүүн бороо орж, суусан онгоц маань үүлэн дунд орж "алга болоод" намайг айлгаад байдаг.
Намайг энэ авиа компаниар үйлчлүүлсний дараахан хэд хэдэн онгоц нь гэмтэж, сөнөж, дэлхий даяар л нэг юм болсоон..

Хоол
Үйлчилгээ 3
Аюулгүй байдал 2
Ерөнхийдөө 3


7. United Airlines

Угаасаа нэр хүнд тааруухан л авиа компани юм шиг санагддаг

Товчхондоо бол Эрдэнэт-Дархан-Улаанбаатарын галт тэргэрхүү л юм хэхэ. Нээх "хурдасгацан" ч юм шиг гарт нь орцон тэгж л байг гэсэн шүү аятай үйлчилгээг үзүүлээд байгаа ч юм шиг эсвэл хэтэрхий паблик масст зориулсан ч юм шиг ойлгоход хэцүүхэн санагддаг. Гэхдээ л эднийх юугаараа ч юм монополь.

Бас Юнайтед Эйрлайнзаар үйлчлүүлээд санаанд үлдсэн зүйл нь онгоцонд "өлсөж" үзсэн явдал хэхэ. Сан Францискогоос Инчеон хүрэх хооронд яагаад ч юм мэдэхгүй өлсөж балраад хоолоо хурдан өгөөсэй гэсэншүү юм бодоод байсан. Уг нь бол хоол өгөөд л байсан тэгсэн хир нь үйлчлүүлэгчид нь олондож үйлчлэгч нь цөөдөөд тараах гэж хэтэрхий удсан ч юм уу өлсөж үзсэн хэрэг.

Нэгэнт үйлчлэгч нь цөөхөн хэтэрхий том онгоцонд таавчик оруулаад шидцэн аятай болхоор үйлчилгээ авах, харьцах гэх мэтийг санадаггүй ээ. Энтертаймент хамгийн миа нь байлуу яалаа хэхэ.

Хоол 3
Энтэртаймент 2
Үйлчилгээ 3
Аюулгүй байдал 4
Ерөнхий дүгнэлт 3.1


8. Cathay Pacific

Ямартай ч юугаараа ч юм цаанаа л нэг эрхэмсэг санагддаг

Надад тэнгэрийн замд айдас байдгийг анх мэдрүүлж аманд маань унштал цочирдуулсан дурсамж энэ авиа компанитай салшгүй холбоотой. Ази тал руугаа авиа компаниуудын үйлчилгээ ер нь сайжраад хүнд ойртож үйлчилдэг нийтлэг төрх эднийд бас ажиглагддаг. 

Хонк Конгоос Тайваны Тапэй хот руу нисэж байхад ширүүн бороотой байсныг ч хэлэх үү онгоц маань бас битүү борооны үүлэн дунд орж тасралтгүй чичигнэж дайвалзаж заримдаа зорчигчдыг босч гүйтэл сандаргаж байсан юмдаг. Стюардессүүд нь зорчигчдоо суудалд нь суулгах гэж их оролдож байсан. Хүмүүс аминд юм тулахаар тэгээд аюулгүйн зааварчилгааг дагна гэж ёстой лөөлөө хурдхан зугтаахын түүс, зугтаагаад тэр үүлэн дундаас гарч чадах л юм шиг үймэлдэж байсан хэхэ.

Тэгж их тэвдэж явсан болохоор яаж үйлчилсэн ямар хоол идсэн, энэ тэр санаанд төдийлөн тод үлдээгүй байна.
Онгоц газардаж, эсэн мэнд зогсоолдоо хүрэнгүүт зорчигчид ч пирррр гэээд гараад зугтаасан юмдаг. Ямартай ч онгоцны багийнхан чадварлаг байж гэж одоо санах.

Хоол 4
Энтартаймент 3
Үйлчилгээ 4.5
Аюулгүй байдал 4.2
Ерөнхий дүгнэлт 4


9.  Ryanair

Олон улсын нислэгийн авиа компани гэхэд гайгүй хямд


Европ хоорондын хямд нислэгүүд дунд нислэгээрээ эднийх нилээн нэртэй санагдсан.
Хямд авиа компаниудын нийтлэг төрхөөр хоолоо дотроо ороод ч юм уу тусдаа захиалдаг учир үйлчлэгчидтэй нэг их харьцахгүй гэж бодвол ёстой эндүүрэл. Зав гарвал элдэв юм рекламдаад, завсар гарвал дахиж рекламдаад, лотто бөглөхийг ятгаж нэг панаалдаж нэг шаардаад ёстой баллаж өгнө хаха.

Бараг зах дээр ороод ирсэн аятай үзээрэй хараарай, сонирхоорой, аваарай гэсээр байгаад нислэгийн цаг дуусдаг байхаа ккк.

Үйлчилгээ- Үйлчлэгчид нь их найрсан, сайхан зантай эелдаг хүмүүс санагдсан.
Ерөнхийдөө 3.9


10. Aer Lingus 
 
Онгоцны гаднах гоё зураг хөргийг дотор нь суужаагаа
зорчигчид харж чаддаггүй нь харамсалтай ккк


Ryanair-тай адил хямддаа ордог нислэг. Энэ компанийн хувьцааны 29%-г Ryanair эзэмшдэг бөгөөд хоёул Ирландын агаарын тээврийн компани.

Эднийхээр үйлчлүүлэхдээ нэг сайхан хууртаж билээ. Хямд билет авчихаад хартал А зэрэглэлийн бизнес ангилалын суудал бичигдэж, ихэд гайхаж билет бичсэн агентаас лавлатал таных үйлчилгээ нь бол энгийн юм байна гэхдээ би мэдэхгүй байнаа гэж байлаа. Хамт явсан хүмүүс маань ч намайг ганцаараа бизнес ангилалын суудал авсан байна гэж их гайхаж байсан бөгөөд онгоцондоо ороод хартал харин тэнд ямар ч бизнес ангилалын суудал байгаагүй хохо.
А болон бусад зэрэглэл нь бүгд ялгаагүй онгоц байж л дээ хэхэ.

Лондонгоос Ирланд орох зуурт ажигласан зүйлс гэвэл үйлчлэгч нар нь нилээн хямсгардуу ихэмсэг байсан явдал. Англи хүний чамбай, ёсорхог, тэгсэн хирнээ ихэмсэг зан миний үйлчлүүлсэн онгоцны үйлчэгчдээс яг харгадаж байсан хэхэ.

Үйлчилгээ 3.9
Ерөнхийдөө 4

За тэгээд үргэлжлэлийг оруулж ч магад үгүй байж ч магад эсвэл нилээн удаж байж оруулах ч магад залхуу зангаа дийлж чадвал бичих юм хуна хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...