Skip to main content

Нисэх ину...

Унаа морио шинжих монгол хүний зангаар хол ойрын аялалд хөл дүүжилж асан төмөр шувуудаа битүүхэндээ харьцуулж бодох...

Нилээдгүй хэдэн янзын авиа компанийн нислэгт хавчуулагдсан байх нь. Тэр бүрийг нэг бүрчлэн дурсан санахад хэцүү ч ерөнхий дүр төрх нь ой тоонд хадгалагдаж үлджээ.

Эхлэе...

1. МИАТ. Mongolian Airlines...

Мөнгөн тэнгэрт дүүлэн нис, МИАТ!

Эх оронч хүний сэтгэл чангаагаад хамгийн эхэнд хамгийн өндөр оноог өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ...
5 баллаар дүгнэвэл

Хоол-3.5
Үйлчилгээ 4.9
Энтэртаймент ... ммммм
Нислэгийн аюулгүй байдал 5
Ерөнхийдөө 4.4

МИАТ-аар хамгийн сүүлд 2014 оны сүүлчээр ниссэн юм байна. Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд МИАТ-ынхаа мөнгөн цагаан хөлгөөр буух маш сайхан байсан. Хэдийгээр зах хязгааргүй далайн дээгүүр хүнгэнэн дүнгэнэн нисэж арлыг хэд дахин тойроход арай төөрчихөөгүй байгаа, усанд унавал би сэлж чадахгүй шдэ, монголынхоо газар дээгүүр нисэж байсан ч болоосой унавал ядаж өвдөлгүй үхнэ энэ тэр гэсэн элдэв янзын бодол төрж дотроо багагүй айсан ч Монголынхоо онгоцоор нисэж байсан болохоор сэтгэлийнхээ мухарт их л итгэлтэй байв.

Үйлчлэгч нар ч Монгол хүмүүстээ их сайхан үйлчилж хүссэн бүхнийг аль болох боломжоороо бүрдүүлээд өгч байлаа. 2011 онд МИАТ-р Хонг Конг руу нисээд буцахад гадаадуудад өөр, Монголчууддаа өөр хандаж миний уурыг хүргэж баахан хараал урсгах дөхсөн юмдаг. Тэр үеэ бодвол би ч өөрчлөгдөж, МИАТ ч өөрчлөгдөж. Хэн хэн нь эх оронч бол өөрийн юмандаа арай л өөр өөриймсөг ханддаг болсон гэж сүүлийн нислэгээрээ би дүгнэсэн бөлгөө.



3. Air China

Юу ч гэхэв дээ.


Миний хамгийн анхны олон улсын нислэгт хөл дүүжилсэн унаа.

Одоогоос нилээн олон жилийн өмнө юм байна. Тэгэхээр олигтой санаж дурсах юм алга.

Ямартай ч...

Хоол 3
Үйлчилгээ 4
Энтэртаймент... мартаж
Нислэгийн аюулгүй байдал 4
Ерөнхий үнэлгээ бол 3.8

Ямар ч авалцалдаагүй үнэлгээ өгчихлөө хэхэ. Гэхдээ яахав Эйр Чайнагийн үйлчилгээ энэ тэр гайгүй ч нэг л сэтгэлд наалдаж өгөхгүй байсан юмдаг. Хоолонд өгсөн бурамтай еэвэн шиг юмыг нь идэж чадахгүй гахаж үхэн алдаж байв.


3. Koreain Air.

Дэлхийд дээгүүртээ л ордог гэхийм байна лээ


Хэтэрхий хичээсэн Авиа компани. 2008 оноос эхлэн эднийхээр зорчсон бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн хавар Австрали, Шинэ Зеландад зорчихдоо эдний "шувууг" унаад ирсэн бөлгөө. Онгоцон дотор ямар нэг үйлчилгээ асуухад аль болох шийдвэрлэж өгөхийг хичээдэг. Мөн анхаарал халамж шаардлагатай зорчигчдод бол эднийх тусгайлан тохирсон үйлчилгээг гүйцэтгэл сайтай үзүүлдэгээрээ алдартай. Инчеоноор дамжиж буй үед бол бүр ч олон үйлчилгээ авах боломжтой.
Гэхдээ онгоцон доторхи Энтэртаймент харилцан адилгүй. Холын нислэгт л гэхэд заримдаа онгоцноосоо шалтгаалан дундын том дэлгэцээр кино үзүүлэх нь байх. Кино цэс надад ядруухан санагдсан.
Нэгэнтээ миний нислэг хоорондын цаг хэтэрхий давчуу байсан тул үйлчлэгчдэд хандахад надад зориулж тусгай хүн гаргаж өгч тэр нь гаалийн шалганаар түргэн нэвтрүүлж бүр Монгол руу нисэх гарц дээр хүргэж өгөхөөр барахгүй надтай цуг хагас цаг хүлээж байж онгоцонд яг суулгаж өгснийхөө дараа л буцаж байсан юмдаг.
Тухайн үед жаахан эвгүйцэж хөөгөөд явуулчихаж чадахгүй тул сэмхэн жорлонд орж түр нуугдаад гарч ирэхэд яваагүй л байсан хэхэ.

Хоол 4
Үйлчилгээ 5
Энтэртаймент 3
Аюулгүй байдал 5
Ерөнхий үнэлгээ 4.8


4. Turkish Airlines 

Туркишээс татгалзах бодол төрөхгүй л явна.


Миний хамгийн олон удаа унасан унаа Туркиш. Сүүлийн хоёр жил бараг бүх нислэгээ эднийхээр хийсэн. Сүүлдээ бүр "Widen your world" гэдэг нь нүд, чихэнд хошигноно гэдэг болж бараг донтох дөхсөн гэхэд хилсдэхгүй хэхэ.
Одоо ч гэсэн кабинд өгдөг хуурай дарс, турк тараг аманд амтагдах шиг болж хорхой гозолзож байна
Намайг Туркишээр нисэх дуртай гэхээр олон найзууд хийгээд гэр бүлийхэн дургүйцэж хамгийн муу, бас аюултай унаа гэж сануулж аль болох татгалзахыг зөвлөдөг.
Гэхдээ л би эднийхээр нисэх яагаад ч юм дуртай. Онгоцны кабинд бол Туркишийнхэн хоолны цэсээ өгч сонголт хийх боломж олгодог нь бусад авиа компаниудаас хамаагүй илүү санагддаг. Адаглаад юу уух юу идэхээ тайван сайхан төлөвлөөд гашгичих ч шаардлагагүй балаар тэмдэглээд өгчихөд л хангалттай. Энтэртаймент цэс сайтай, янз бүрийн вино, алдартай пиво уунгаа кино үзэн тухлах гоё ч үйлчлэгч нар нь ааш муутай талдаа. Монголчуудад бол бүр ч тааруу. Бишкек хүртэл бол манайханд жинхэнэ аашаа харуулна даа. Тэгээд Ататуркээс цаашаа Европ руу явахад үйлчилгээ, харьцаа энэ тэр нь арай л өөр болоод ирнэ.

Хоол 4.4
Үйлчилгээ 2.9
Энтэртаймент 4.9
Аюулгүй байдал 4
Ерөнхий үнэлгээ 4.1


5. Air New Zeland

Kia Ora...


Хамгийн түрүүнд Энтэртаймент үйлчилгээг дурдах байна.  Үйлчилгээ дотор хэрэглэгчдийн таашаалыг хүлээхүйц олон зүйл байдгаас онцолвол шууд мессежийн үйлчилгээ хэхэ. Хол суудалд суусан найзтайгаа ч юм уу чатлах боломжтой Энтэртаймент цэс өөр авиа компанид хараагүй. Аа бас уух зүйлсээ шууд дэлгэцээс сонгоод захиалж болно. Дотроо үнэтэй үнэгүй бүх мэдээлэл нь бий.

Эдний хөлгүүдийн бүхий л үйлчилгээ, үзэж харах юмс нь Маори үндэсний онцлогуудаар гоёсны зэрэгцээ Кивичүүдийн бахархал All Black-тай салшгүй холбоотой.

Ер нь Шинэ Зеландчуудын тайван, аз жаргалтай төрх нь авиа компаниасаа хүртэл харгаддаг гэхэд хилсдэхгүй. Нислэгийн аюулгүйн зааварчилгаагаа хөгжилтэй бас шинэлэг ер бусын аз жаргалтайгаар видео болгож хийсэн нь сэтгэл санааг бол шууд л өргөөд өгч байна лээ. Та нар доорхи видеоноос үзээрэй





Ингээд...

Үйлчилгээ 4
Энтэртаймент 5
Хоол 4.9
Аюулгүй байдал 4.9
Ерөнхий үнэлгээ 5



To be continued :)....

Comments

  1. Дээр дурдагдсан авиа компаниудаас МИАТ, Айр Чайна, Кориан Айр-аар л нисэж байсан юм байна, бусдыг нь бол ердөөсөө хөлөглөж үзээгүй хэхэ.

    МИАТ бол хамгийн сэтгэлд дотно нь, хэдий УБ-БЖ-ийн хооронд богино нислэгээр нисдэг ч өөрийн юм гэдэг цаанаа л сэтгэлд өегтэй санагддаг юм. Үйлчилгээ дажгүй бас Англи хэл нь ихэнх нь маш сайн байдаг юм байна лээ.

    Айр Чайна хоцорч ниссэн ч буух цагтаа буучихдаг нь таалагддаг, гэхдээ үйлчилгээ Англиар ярихгүй л бол тийм ч сайн биш, хааяа үйлчлэгч нар нь уурлаж, төвөгшөөж байгаа нь шууд нүүрэн дээр нь илт харагддаг нь таалагддаггүй :(

    Кориан Айр бас л хэл, гадаад үзэмж харж үйлчилээд байгаа юм шиг санагддаг. Сингагаас нисэхэд их найрсаг, за тэгээд Сөүл-ээс цааш бол олон Монголчуудад үйлчилэхдээ нээх дуртай байдаггүй юм шиг л харагдаад байдаг юм.

    Дээр нь нэмэхэд байнга сонгож нисдэг Сингапур Айр үйлчилгээ, үзвэр бүгд сайн. Гэхдээ Хятадуудад үйлчлэхдээ жаахан төвөгшөөнө өө манай хэд хэхэ.

    Катэй Айр бол ямар ч үед, ямар ч хүнд найрсаг үйлчилдэг нь таалагддаг.

    ReplyDelete
  2. ай даа тэр аюулгүй байдлыг яаж дүгнээд байгааг ойлгоогүй ер нь бол тэгж өндөр оноо өгөх хэрэггүй дээ. Би онгоцоор нисэхдээ ёстой хувь заяандаа найдаад л суудаг хахаха. тэр гайхамшигтай том механикийн хаана нь ер нь ямар ч эрэг боолт унасан байх юм билээ гэж байнга бодноо. Дээрээс нь цаадуул чинь онгоцон дотор safety raft байдаг гэж танилцуулгадаа хийгээд байдаг боловч тэр нь бас байхгүй тохиолдол манай энд л лав гарсан. Би ч далай дээгүүр нисхээрээ мэддэг бол маань мэгзэм уншмаар л байдаг хахаха . Аминдаа хайртай болхоороо бас Эйр Азиа энэ тэрээр нисэж чадахгүй ээ. Үнэтэй ч гэсэн Сингапур Айрлайнз нь арай дээр байх болов уу гэж бас найдаастай. МИАТ-ыг бол за тэгээд нутгийн юм байна гайгүй биз гээд нээг их юм боддоггүй дээ ккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...