Тэнэж тэнэж л...
Уул ус, мөрөн далайг гаталж тив алгасаад ирэв би нь.
Одоо ч явдлын ая даахаасаа даахгүй нь их болж уу. Аялалын турш унтах амрах цагаа хугасалж, үүнийгээ нөхөх гэж идэж уусаар жин нэмж, бас идсэн уусандаа дарагдаж зүдрэх шинжтэй.
Их усны бараа хараад хөлөө норгож тэнгисийн эрэг дээр хэд дэвхцэж цовхчив.
Тасманы тэнгис, Викториа уул, Сиднейн дуурийн театр гэхчлэн нилээн хэдэн сонирхолтой газраар орж чамгүй юм үзэж, харж ангайж мэдлээ.
Дахин ирэх урилга заллага ч нилээдгүй авлаа
Их далайн дундах, эх газраас алслагдсан арал уйтгартай ч юм шиг давчуу ч юм шиг эсвэл арай дэндүү тайван байх боломж ч юм шиг...
Олон цагийн нислэгт онгоцонд янз бүрийн кино үзэж цаг нөхцөөв. Тэр тухай дараа сонирхол төрвөл бичэмц.
Эх газраа ирж яс, сэтгэл нэг амрах төдийд үүнийг бичиглэвэй.

Comments
Post a Comment