Унаа морио шинжих монгол хүний зангаар хол ойрын аялалд хөл дүүжилж асан төмөр шувуудаа битүүхэндээ харьцуулж бодох... Нилээдгүй хэдэн янзын авиа компанийн нислэгт хавчуулагдсан байх нь. Тэр бүрийг нэг бүрчлэн дурсан санахад хэцүү ч ерөнхий дүр төрх нь ой тоонд хадгалагдаж үлджээ. Эхлэе... 1. МИАТ. Mongolian Airlines... Мөнгөн тэнгэрт дүүлэн нис, МИАТ! Эх оронч хүний сэтгэл чангаагаад хамгийн эхэнд хамгийн өндөр оноог өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ... 5 баллаар дүгнэвэл Хоол-3.5 Үйлчилгээ 4.9 Энтэртаймент ... ммммм Нислэгийн аюулгүй байдал 5 Ерөнхийдөө 4.4 МИАТ-аар хамгийн сүүлд 2014 оны сүүлчээр ниссэн юм байна. Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд МИАТ-ынхаа мөнгөн цагаан хөлгөөр буух маш сайхан байсан. Хэдийгээр зах хязгааргүй далайн дээгүүр хүнгэнэн дүнгэнэн нисэж арлыг хэд дахин тойроход арай төөрчихөөгүй байгаа, усанд унавал би сэлж чадахгүй шдэ, монголынхоо газар дээгүүр нисэж байсан ч болоосой унавал ядаж өвдөлгүй үхнэ энэ тэр гэсэн э...