Урин хаврын мэнд.
Хэд хоног видео үзлээ. Нас бол тоо юм байна хэхэ. Хүүхэд байхдаа гимнастик, уран гулгалт гарахаар хамаг байдгаа мартаад өвлийн шөнө галгүй хүйтэн гэрт хөлдөж үхэх гээд хүлээж байж Орбитоор хаа нэг гарах тэмцээн уралдаан үздэг байсансан.
Одоо техник техонолги хөгжөөд хүссэн газраа хүссэн цагтаа хэнд ч саад бололгүй ганцаараа дуртай юмаа үзчихээр болж.
Шилдэгүүдийн ид үеийн бичлэгээс түүж үзлээ. Алдарт Ольга Корбутын сальтог дахин дахин үзээд ханахгүй. Ханаас ч билээ энэ үзүүлбэрийг нь оросууд маш нууц нөхцөлд цэргийн дэглэмтэйгээр усан дээр хийлгэж туршсаар олимпт оруулсан гэж уншиж байлаа. Сүүлд нь хэт аюултай гэж үзээд хориглосон гэж бас уншсан.
Хожим нь Оросын домогт бас хамгийн гунигт хувь заяатай гимнастикч Мухина энэ сальтог бүтэн эргэлттэй болгож Мухинагийн сальто нэрээр түүхэнд үлдээсэн ч дахин давтагдаагүй билээ.
Елена Мухинагийн хувь заяа үнэхээр гунигтай. Маш авъяаслаг хөдөлмөрч энэ гимнастикч олон удаа багш, дасгалжуулагчдынхаа шахалтаар аминд аюултай үзүүлбэр бэлтгэж нэг биш удаа зарим нэг үзүүлбэрээ зогсоохыг хүсэж хүсэлт гаргасан ч нэр алдар, олон улсын тавцан дахь ялалт, олимпийн медальд шунасан удирдлагууд нь хүлээж аваагүй байдаг.
Эцсийн үр дагвар нь Томасын сальтог давтах явцдаа урд нь анхааруулж хэлж байснаараа хүзүүгээ хугалж насан туршдаа тахир дутуу болж залуухандаа буюу 46 настайдаа нас барсан.
Мухинаг хөлөө хугалаад бүрэн эдгээгүй байхад нь хүчээр бэлтгэл дасгал хийлгэж байсан нь баримтат кинонд үлдсэн ба тэр үеийн өвдөж шаналсан, цөхөрсөн харцтай төрхөөрөө гимнастик сонирхдог хүмүүсийн сэтгэлд үлдсэн гэж би боддог.
Нөгөө балагт Томасын сальтог Шушунова хожим нь үзүүлсэн ч энэ үзүүлбэр мөн хориотой үзүүлбэрийн жагсаалтад орж гимнастикийн элментээс хасагдсан.
Уран гулгалтын төрөлд ч бас энэ мэтчилэн янз бүрийн домог түүх болсон олон явдалыг нөхөж уншиж, үзлээ. Сэтгэлийн цэнгэл эдлэв хэхэ.
Яасан гунигтай юм бэ, сүүлдээ бүр сэтгэл өвдөөд дуустал нь үзэж чадсангүй :(
ReplyDelete