Skip to main content

Posts

Зочид буудлаар хэссэн нь: Цуврал-2

За эхлэснийх бөөндчихье хө. 2 дахь буудал: Залуучууд Дээхэн үед бас алдартай л байсан юм гэнэ лээ... /Зургийг интернетээс/ Энэ буудлыг бас гаднаас ирсэн төсөл хариуцагч сонгосон бөлгөө. Хямд, хотын төвд байрлалтайг нь бодож сонгосон гэсэн. Гэхдээ хямд байгаагүй ээ минийхээр бол... 1 хүний өрөө нь 90 мянгаас дээш л байв уу даа. Тухайн үедээ бол "The Worst Hotel of the Year" л гэж бодож байлаа. Ер нь миний орсон буудлуудаас хамгийн муу нь байсаан. Мэдээж дэн буудлыг тооцохгүйгээр шүү хаха. За больё больё хадуурлаа.  Анх сонгогдоход нь жаахан дурамжхан явж орсныг хэлэх үү шууд л анхнаасаа голсоон. Үүдний хүлээх танхим, давхарууд нь бас ч гэж гайгүй харагдсан болохоор овоо юм уу гэж бодтол тиймгүй байсаан. Хамгийн эхлээд лифтгүй, за тэгээд орой түлхүүрээ аваад орлоо, орж чемдонаа оруулж тавьчихаад Wi2-Fi код авах гэж доош бууснаар хамаг юм эхлэсээн хэхэ. Мини бар хэхэ. Хэдэн пиво байсаан байсан. Дан пиво байсан байх шүү. Цай, кофе, ус. Эн...

Зочид буудлаар хэссэн нь: Цувал-1

Энэ жилийн хувьд ажлын шаардлагаар нилээн хэдэн буудалд байрлах болсных биеэр үзэж харснаа энд сийрүүлээд орхиё. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох л байх даа. Ер нь дашрамд дурдахад янз бүрийн арга хэмжээ хийж, гадаад дотоодоос хүмүүс авчирдаг байгууллага, хүмүүст буудал сонгох гэж бас ихээхэн хэцүү, нарийн асуудал байдаг юм билээ. Санаанд тарах уу үгүй юу, үйлчилгээ, үнэ ханш ямар байна хүртээмж сайтай юу гэдгээс авхуулаад. Нэгэнт мөнгөө төлснийх сайхан үйлчилгээ авах хүсэл хэнд ч байдаг. Бас хямд үнээр аюулгүй, сайхан буудалд байрлуулах нь зайлшгүй байх шаардлагын нэг. Эхний зочид буудал. Цэцэг. Сансарт байрлах энэ буудлыг манайхан мэдэх байх аа Энэ буудлыг би биш Японоос ирсэн ажил хариуцагч сонгосон юм. Мань япон англи хэлгүйдээ бантаад ч тэр үү Монголд 4 удаа ирэхдээ бүгдэд нь энэ буудалд буусан гэсээн. Би өрөөндөө ганцаараа. 1 хүний өрөө хамгийн хямддаа зуны улиралд 95 өвлийн улиралд 65 хавьцаа байсан гэсэн байх шүү. Тэгээд өглөөний цай багатаж байгаа ба энэ нь д...

Блогоо бичье хөөё. . .

Яг одоо би юу бодохоо мэдэхгүй сууж байна. Өнөөдөр шинэ жилийн үдэшлэгээ хийсэн. Урдын цагт бол дуусаад нийлдэг хүмүүстэйгээ хүзүү сээрээрээ хэлхэлдээд цаашаа давраад явдагсан, одоо бол яаж ч хичээгээд сонирхол төрөхгүй сэтгэл догдлохгүй болсон байна.  Үндсэндээ хэн ч миний сонирхолыг татахгүй, ярилцах хүсэл төрөхгүй болоод байх шиг. Эргэн тойрны хүмүүс надад гологдоод байх шиг ээ.  12 сар сайхан өнгөрлөө. Төлөвлөж байсан ажлаа бүтээгээд амжсан, 2 улсаар богино хугацааны аялал хийлээ.  Ганцаараа байхыг машид хүсч байсан ч ажлын шаардлагаар шинэ танилуудтай болж, аялалаа зав муутай байсаар дуусгасан.  Зураг хөрөгтэй тэмдэглэл оруулах бодол байсаар, хойш тавьсаар. Сэтгэл санаа өөдрөг бодож санах зүйлгүй сайхан байна. Өөрийгөө толинд хараад эрүүл мэнддээ битүүхэн санаа зовох ч өөдрөг байгаадаа бас баярлах.  2014 он миний хүсэж байсанчлан сайхан жил болж өнгөрсөн. Бухимдлаасаа салж баргийн юмыг үл тоон өнгөрүүлдэг, өөртөө улам хайртай бас итгэ...

Сураггүй болсны учир

юу вэ гэвээс ээлжит тариандаа ортол өвдснийх бөлгөө. Харшлын гаралтай ханиад гэж нэг айхтар мангаа хавар намар, өвлийн эхээр зоолттой намайг дарж хэвтдэг болжээ. Ингээд ёст юм шиг 3 дахь жилдээ шинэ жилийн үеэр ханиадтай, тарианд орсон байж байх юм. Тарианаасаа болж, бас нэмж уудаг эмнийхээ нөлөөгөөр ховдог, унтамхай болж байна гэж нөхцөлгүй. Идээд унтаад, манараад л байх нь тэр. Бараг морфин шахуулсан хүн аятай байх юм. Эмнэлэг орж тариа хийлгэчихээд буцаж явахдаа автобусанд зогсоогоороо унтаж эдр. За та нар минь автобус, олон нийтийн газраар нэг л биш гуйвж дайвсан, манарсан хүн харвал дандаа битгий согтуу хөлчүү, өвчтэй, мэдрэл муутай гэж бодож байгаарай даа. Хүнд чинь юу ч тохиолдож болох юм байна, над шиг тариа хийлгэчихээд унтаа сэрүүний хооронд "сэлээд" яваа хүн ч байж мэдийшүү. Бичвэл биччихээр адал явдал ч зөндөө, зураг хөрөг ч зөндөө л байна. Цаг зав болж өгөхгүймаа. Нэг л тухтай сууж болохгүй дэгэлзээд, чимх чимхээр юмаа хийгээд урагшлаад яваад бай...

Амар сайн уу?

11 сарын 11-ны өдрийн мэнд.  Шинэ жилийн уур амьсгал ороод байна уу ахан дүүсээ? Би нь нүүж суулаа, зав зайгүй байлаа, гадагшд явах аялалаа цуцаллаа... сонин байнаа байна... Нүүж суусан тухайгаа бичихэд ямарчигсан 4 машин "хог новш" зөөлөө шүүдээ. Миний ачаа лав нэг машин болсон байх, за худлаа нэг машины 1/4 хаха. Хоёр, гуруун хайрцаг бичиг цаас, ном, тэгээд хоёр гуруун ажлын хар цүнх, хоёр гуруун чемодан, хоёр гуруун үүргэвч хувцас, хоёр гуруун хайрцаг гутал, хоёр гуруун... хог новш гэж. Хаяхыг нь хаяад овоо л дундарлаа. Шинэ гэртээ олигтой дасаж өгөхгүй л байна. Тэгж байгаад дасах л байхдаа. Аялалаа цуцласан тухайд гэвэл цэвэр "Хүннү Айр" компанитай холбоотой. Тэднийх Хонг Конг явах нислэгээ бүрмөсөн цуцласан гэж дуулсан биздээ? Хонг-Конгоор 3 хоног тэнээд цаашаа яваад бас дахиж цаашаа яваад ирэх гэтэл бүтсэнгүй ээ хөөрхий. Эхнээсээ л нэг бүтэлгүй талдаа орчихсон, би ч гайхаж Хамрын Хийд явах гэсэн ажлаа хойшлуулснаас болоод байгаа юм уу г...

Аз жаргалууд

Манай гэрийн "жижиг" өдөрт зуун наян чавганцын ажилтай. Эгчийн бага охин л доо. Хэлд хараахан ороогүй ч хүссэн юмаа дохио зангаа ашиглаад хөөрхөөн илэрхийлчихдэг. Унтах болохоороо уруулаа цорвойлгож өрөөсөн мөрөндөө толгойгоо наагаад л "Гох гох" гээд ээжийгээ чирнэ. Үгэнд нь орохгүй бол хоёр гараараа хувцаснаас нь зуураад бараг л өргөөд явчихна. Өдрийн цагаар ээжийгээ гаргахгүй ээ. Эгч заримдаа ажилдаа явж чадахгүй бухимднаа. Гэхдээ мань жижиг хүнийг хараад хамаг юмаа мартана л даа.  Тоглоомоо дүүргэсэн цаасан хайрцганд орж суучихаад гарч чадахгүй уйлж, бага эгч нь давхиж очиж салгаж авснаар сүүлийн адал явдал нь өндөрлөх жишээний. 2 ой хүрээгүй ч памперснаасаа салсан. Шөнө шээдэггүй, өмдөндөө ч шээдэггүй гэж байгаа. Горшоок гээд жижиг хүүхэд суудаг сандлан горшоокийг ноднин ээж нь авч өгөхөд би дотроо бас нэг хэрэглэдэггүй юмтай болох нь л дээ гэж бодсон байх шүү бараг. Горшооктой болсон эхний өдрөө мань жижиг дотор нь боов шоовхон хийж хадгалаад бая...

Цастай өдрийн зүрхний бичлэг

Цас ороод л.... Танил үнэр, танил мэдрэмж, танил уур амьсгал бүрдэх сайхан. Кофе ууж, дуртай номоо уншиж, цонхоор цас орохыг харж, хэрэв хүсвэл хөлд эвтэйхэн гутал өмсөөд гараад алхдаг энэ улиралд би дуртай. Гэхдээ урдынх шигээ догдлохоо байсан ч юм шиг... түүнийг над шиг л цас хараад догдлодоггүйг, цас хараад миний тухай боддоггүйг, за ер нь бол цас бид хоёр ямар нэг байдлаар холбогдож хэн нэгэнд ялангуяа түүнд баяр, эсвэл гуниг төрүүлдэггүйг мэдрэх аймшигтай. Мэдрэхгүй байсан нь дээр тийм үү? Тэр гэж ингэхэд хэн юм бол? Тэр үү? Тэр үү? Эсвэл хэн үү? эсвэл бүр нөгөө хэн үү? Бүр миний огт танихгүй, хараагүй, танилцаагүй, одоо болтол мэдэхгүй байгаа хэн нэгэн үү? Хааяа хааяа гуниглаж эсвэл олон юм бодож мэдрэмжээ чагнаж суух сайхан. Гэхдээ би тэр бүхнээ энэ блог дээрээ бичдэггүй. Хааяа бичмээр санагдвал шал өөр блог дээр бичдэг. Өчигдөр ном уншиж оройтож унтсан. Өдөр дургүйхэн бослоо. Цас орж, өвөл болж байгаа сургаар залхуу зан хүрч орондоо улам л шигдээд байма...