Skip to main content

Зочид буудлаар хэссэн нь: Цуврал-2

За эхлэснийх бөөндчихье хө.

2 дахь буудал: Залуучууд


Дээхэн үед бас алдартай л байсан юм гэнэ лээ...
/Зургийг интернетээс/

Энэ буудлыг бас гаднаас ирсэн төсөл хариуцагч сонгосон бөлгөө. Хямд, хотын төвд байрлалтайг нь бодож сонгосон гэсэн. Гэхдээ хямд байгаагүй ээ минийхээр бол... 1 хүний өрөө нь 90 мянгаас дээш л байв уу даа.

Тухайн үедээ бол "The Worst Hotel of the Year" л гэж бодож байлаа. Ер нь миний орсон буудлуудаас хамгийн муу нь байсаан. Мэдээж дэн буудлыг тооцохгүйгээр шүү хаха. За больё больё хадуурлаа. 

Анх сонгогдоход нь жаахан дурамжхан явж орсныг хэлэх үү шууд л анхнаасаа голсоон.

Үүдний хүлээх танхим, давхарууд нь бас ч гэж гайгүй харагдсан болохоор овоо юм уу гэж бодтол тиймгүй байсаан.

Хамгийн эхлээд лифтгүй, за тэгээд орой түлхүүрээ аваад орлоо, орж чемдонаа оруулж тавьчихаад Wi2-Fi код авах гэж доош бууснаар хамаг юм эхлэсээн хэхэ.

Мини бар хэхэ. Хэдэн пиво байсаан байсан. Дан пиво байсан байх шүү.


Цай, кофе, ус. Энэ тал дээр харин овоо сэтгэл гаргасан байна лээ.



За энэ бол гологдохооргүй байсан. Хичнээн муу ч гэсэн энэ зэргийг бэлдэж өгсөн нь яамай даа.



Одой хүмүүст зориулж л хийсэн байх гэмээр баннтай. Намайг бол даахгүй юм билээ.
Тачигнаад цөмөрчих вий гэж айсаар таарсаан. /Зургийг интернетээс/


Зургийг интернетээс...
Экологид хамгийн халгаатай буудлаар энэ буудлыг л нэрлэнээ.
Яагаад гэвэл энэ нойлын ус агуулдаг сав нь тэр дээр цухуйж байна даа тэ?
Тэр нь худалч хүнд бараг шал хүртэл үргэлжилнэ.
 Нэг удаа ус татахад бурхан минь бараг 20-д литр ус явчина шүүдээ...
/Зургийг интернетээс/


Өрөө нь хэтэрхий давчуу байсан тул зураг авах боломж байгаагүй эдр хэхэ. Нээрээ маш жижиг өрөөтэй бөгс эргэх зайгүй гэдэг дээ яг тийм. Бас өрөө нь их хүйтэн..

Өө нээрээ доошоо буугаад юу болсныг ярихаа мартчихаж.

За тэгээд буугаад очлоо, ресепшн дээр хоёр хүн байна, би амьхандаа ярьж дуусахыг нь хүлээгээд зогслоо. Ямар хүмүүс байгааг анзаараагүймаа уг нь. Тэгсэн цаанаас хамгаалагч бололтой залуу учиргүй гүйж ирээд бараг миний өмнө гараа алдлаад нөгөө хоёр хүнийг халхлаж зогсох нь ээ. Та юу гэж явна гээд л . Тэхэд нь гайхаад давуулаад хартал харин нэг их үзсэн төрхтэй 70 дөхөж яваа өвөө 20 дөнгөж гарсан болов уу гэмээр будмал охинтой зогсож байх юм.

Өвөө охин хоёр юм болов уу гэж тэрүүхэн зуур бодтол биш юм шиг. Өвөө нь шал согтуу, үнэр танар гэж авах юм алга. Тэгснээ учиргүй карт гаргаж ирээ л тооцоогоо хийчихлээ. Энэ бүгд намайг тэр хамгаалагч залуутай ярьж байх хоорондуур л болоод би яриан дундаа анзаараад байгаам.

Миний хүссэн зүйлс нь өглөө хэдээс хаана цайндаа орох, Wi-fi код нэхэх, тэндэхийн саун, биллъярд гэх мэт зүйлс нь ажилладаг эсэхийг лавлах гэх мэт.

Хариу нь ингэнээ. Эхлээд өглөөний цайны талон гэж юм байгаагүй болохоор асуусан чинь харин та өөрөө мөнгөө төлөөд ор гэхийн. Юу гэсэн үг вэ миний бүх төлбөрийг гадаад мэргэжилтэн төлчихөөд гарсан шүү дээ гэлээ. Би тэр хүнээсээ лавлахаас гээд утсаа гаргаад иртэл харин хүлээн авагч сандраад өө уучлаарай би андуурчихлаа гэхийм.

Тэр зуур нөгөө согтуу өвөө будмал охиноо дагуулаад дээш орлоо. Бас тэр завсар гаднаас хөдөөний болов уу гэмээр халамцуу 3 эгч орж ирээд өрөө мөрөө авах юм боллоо. Би ч баахан согтуучуудын дунд эвгүйрхээд энэ чинь одоо Зочид буудал нэр зүүсэн Дэн буудал байх нь л гэж бодсон шүү.

Саун массаж, бусад үйлчилгээ бүгд байхгүй ээ ажиллахгүй гэсэн хариу дуулаад өрөө хэтэрхий хүйтэн байгаагаа хэлж халаагуур тавиулахаар болж өрөөндөө ажилтныг нь дагуулж ирээд халаагуур залгууллаа.

Орондоо орохын өмнө усанд ортол халуун ус байхгүй бүлбийсэн ус гарч дээр хэлсэн нөгөө одой баннд цөмөрч уначих гээд, бас болоогүй суултуур хагархай, бөгсөн дороос хатгаад аргаа бараад гар нүүрний алчуур жийрэглэж суугаад бие засав.

Оронд ороод ч адал явдал үргэлжилсээр, дороос нухаад тэсэлгүй босоод шалгатал харин матрасс нь нимгэн, дор нь орны хөндөл моднууд ярзайтлаа хэрзийгээд нухаад байсан байх нь. Модон дээрээ ядаж панер ч байхгүймаа, шууд нимгэн зөлөн матрасс тавьцан. Халуун уураар үлээдэг тень оруулж тавьсныг нь асаахаар хоолой хатаж, хорсож үхчих гээд ханиалгаад байн байн асааж халахаар нь унтраасаар нэг унтсан болсон.

Тавгүй унтаж өглөөг болгоод цайндаа ороод бас бараг шоконд орлоо. Өглөөний цайнд ороод манай ажилд оролцохоор ирээд бас нэг өрөөнд орсон хөдөөний ахтай мэнд мэдтэл шөнө их даарч хонолоо халуун усгүй хүйтэн усанд орлоо гэнээ. Маниасаа ялгаагүйм шиг байна. Дээр нь хоол унд нь үнэн ядуу, анх удаагаа зочид буудалд дэлгүүрт зардаг Атар талхыг тавьсан байгааг бас 400 төгрөгний кофе гаргадаг автомоат машинаар кофе чанаж өгч байгааг харлаа. 

Идчихмээр олигтой юм ч байсангүй. Юу идсэнээ одоо санадаггүй ээ. Ямар ч байсан тэр кофеноос нь нэг уусан, ам хөдөлгөх хэдэн юм идсэн л санагдаад байна. 

Жимс мимс бол бүр сураггүй. Дээр нь орон нутгаас ямар нэг байгууллага ажилчдаа сургалтанд хамруулахаар авчирсан юм уу даа. Тэр хүмүүс нь нил архи ханхлуулсаар орж ирээд тэр хоолны өрөө  нэлхүйдээ шахуу архины эхүүн үнэрээр дүүрсээн.

Тэгээд албандаа очтол намайг очихоос өмнө нөгөө ах маань очоод олон улсын төсөл хариуцаж биднийг тэр буудалд оруулсан фин хүүхэнд гомдлоо гаргасан байж, надаас ямар хоносныг нь асуухад даарч хоносон бага зэрэг хоолой сэрвэгнээд байсан хүн чинь бүр таг болтлоо ханиад хүрснээ хэлсээн. Тэр өдөржин бага зэрэг халуурч нус нулимстайгаа хутгалдаж манай хүмүүс ч биднийг хараад өрөвдөж ахин дахин шаардсаар буудлаа солиулахаар болсон дөө.

Бас ч зүгээр солиулчихаагүй. Хэдүүлээ явж очоод нөгөө хүүхэн маань эд нар даараад байгаа юм байна, өрөөг нь сольё гэтэл буудлын ажилтнуудын үйлчилгээ гэж авах юмгүй. Нүүр лүү ч харчихгүй доош гөлийчихөөд ийш тийш утасдаад тэгснээ манай менежер хүйтэн өрөөг шалгасан байгаа, халуун ус угаасаа тасарсан байсан одоо байгаа гэхчлэн тойруулсан юм яриад. 

Өрөөгөө солиулчихъя гэтэл үгүй ээ манайд сул өрөө байхгүй бүгд хүнтэй гэнээ. 200 өрөөтэй гэсэн юм хаанаас ч юм сонсож байсан бид ихэд гайхаж баахан яриад тохиролцоонд хүрч чадааагүй тул өөр буудал хайхаар Улаанбаатар зочид буудлын зүг жолоо залснаар адал явдал төгссөн бөлгөө...

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...