11 сарын 11-ны өдрийн мэнд.
Шинэ жилийн уур амьсгал ороод байна уу ахан дүүсээ?
Би нь нүүж суулаа, зав зайгүй байлаа, гадагшд явах аялалаа цуцаллаа... сонин байнаа байна...
Нүүж суусан тухайгаа бичихэд ямарчигсан 4 машин "хог новш" зөөлөө шүүдээ. Миний ачаа лав нэг машин болсон байх, за худлаа нэг машины 1/4 хаха. Хоёр, гуруун хайрцаг бичиг цаас, ном, тэгээд хоёр гуруун ажлын хар цүнх, хоёр гуруун чемодан, хоёр гуруун үүргэвч хувцас, хоёр гуруун хайрцаг гутал, хоёр гуруун... хог новш гэж.
Хаяхыг нь хаяад овоо л дундарлаа. Шинэ гэртээ олигтой дасаж өгөхгүй л байна. Тэгж байгаад дасах л байхдаа.
Аялалаа цуцласан тухайд гэвэл цэвэр "Хүннү Айр" компанитай холбоотой. Тэднийх Хонг Конг явах нислэгээ бүрмөсөн цуцласан гэж дуулсан биздээ?
Хонг-Конгоор 3 хоног тэнээд цаашаа яваад бас дахиж цаашаа яваад ирэх гэтэл бүтсэнгүй ээ хөөрхий. Эхнээсээ л нэг бүтэлгүй талдаа орчихсон, би ч гайхаж Хамрын Хийд явах гэсэн ажлаа хойшлуулснаас болоод байгаа юм уу гэсэн юм хүртэл бодлоо. Бүтэлгүйтсээр явсаар эцэстээ бүхий л нислэг цуцлагдаад дуусах шивдээ.
Цаг нь тулсан байсан учир солиулж амжсангүй, нэг бүдрүүл долоо бүдэрдэгийн үлгэрээр залгуулаад Европ явах байсан нь бас тодорхойгүй шалтгаанаар "будаа"
Угсруулаад Ерөнхий сайд огцорч, салбарын сайд үүрэг гүйцэтгэж, залгаад би ханиад хүрээд дуусах шивдээ хөөрхий.
Одоо тэгээд яахуудээ ганцаараа буудалд хэвтжийна. Тэгж байгаад "буудал хэссэн" нь гэсэн тусгай бичлэг орууламц хохо.
Сөрөг зүйл хэлэхэд эдийн засгийн уналт, вальютын өсөлттэй холбоотойгоор гэрээсээ гарахад ч хэцүү болоод байгаа юмшигээ.
Таньдаг эгч дүүгийндээ орж чадахаа болилоо гэхийн, яачив гэтэл тэтгэвэр нь хаана ч хүрэхгүй гар хоосон орох болчихоод хүүхдүүдийн нүднээс зовоод байна гэнэ дээ.
Эерэг зүйл хэлэхэд ямарчигсан хөөцөлдсөн ажлынхаа учир, начрыг олоо л бүтээхийг нь бүтээгээд нураахыг нь нураагаад дундаас хаялгүй болгоод явна шүү.
Энд нэг орж ирснийх овоо юм бичье гэтэл хамар таг, нойр хүрээд болдоггүйээ...
Ээ аялал цуцлагддаг хайран юм аа!
ReplyDeleteШинэ нүүж очсон гэртээ очихгүй тэгээд буудалд хэвтээд байж болох юм уу? хэхэ.