юу вэ гэвээс ээлжит тариандаа ортол өвдснийх бөлгөө. Харшлын гаралтай ханиад гэж нэг айхтар мангаа хавар намар, өвлийн эхээр зоолттой намайг дарж хэвтдэг болжээ.
Ингээд ёст юм шиг 3 дахь жилдээ шинэ жилийн үеэр ханиадтай, тарианд орсон байж байх юм.
Тарианаасаа болж, бас нэмж уудаг эмнийхээ нөлөөгөөр ховдог, унтамхай болж байна гэж нөхцөлгүй. Идээд унтаад, манараад л байх нь тэр. Бараг морфин шахуулсан хүн аятай байх юм. Эмнэлэг орж тариа хийлгэчихээд буцаж явахдаа автобусанд зогсоогоороо унтаж эдр.
За та нар минь автобус, олон нийтийн газраар нэг л биш гуйвж дайвсан, манарсан хүн харвал дандаа битгий согтуу хөлчүү, өвчтэй, мэдрэл муутай гэж бодож байгаарай даа. Хүнд чинь юу ч тохиолдож болох юм байна, над шиг тариа хийлгэчихээд унтаа сэрүүний хооронд "сэлээд" яваа хүн ч байж мэдийшүү.
Бичвэл биччихээр адал явдал ч зөндөө, зураг хөрөг ч зөндөө л байна. Цаг зав болж өгөхгүймаа. Нэг л тухтай сууж болохгүй дэгэлзээд, чимх чимхээр юмаа хийгээд урагшлаад яваад байна.
Агаарын бохирдлоос үүдэлтэй энэ муухай утааны харшил дагасан ханиадны төлөө эрүүл биеэ мөн ч их зовоож элдвийн эм тариагаар мэдрэлээ дарангуйлж мэдээгээ муутгаж байгаадаа гомдоор ч шиг. Жаргалан жаргалан жаргалан түүн дундаас эрүүл энхийн нэгэн жаргалан... Улс эх орон минь энэ утааны хордлого, агаарын бохирдлын эсрэг юм хийгээсэй дээ. Ямар ч сайн биетэй хүн байсан зоолттой ханиадтай, эм тариагаар бөмбөгдүүлээд явж байгааг хараад харамсмаар санагдах юм.
Болдогсон бол хөдөө очоод амьдарчихмаар байгаа ч хот оронгоос холдвол тэгээд салбар, ажил төрлөөсөө төсөөрч холдчих гээд болдоггүй.
Өвчин зовлон, ханиад ч яахав та нар яаж шинэ жилээ хийх гэж байна? Миний хувьд нэг их догдолж хүлээсэн юм алгоо... Энэ жил намайг хөтлөгч хийгээрэй гэсэн, хийх болвол яаж бантанг нь хутгаж хаях юм байгаан мээдкүү.
Гадуур гацуур моддоо засаад сайхан л байх шиг байна лээ, даан ч бие сул байгаа болохоор тэр мэтсийг хараад догдолж мэдэхгүй л байна.
Ирэх он надад ямар бэлэг өгөх бол гэж бодсон шиг ээ, болдогсон бол нэг бацкаан бэлгэнд аваад ээж болчмоор байдаг, гэтэл эхлээд эцэг гэж хүнтэй нь танилцана бла бла бла... гэж бодохоор шууд залхуу хүрээд ор руугаа салжлаад хажуулааский хэхэ.
За энэ ч тэгж байгаад заяагаараа болно биз яамай. Амласан ёсоор буудал хэссэн бичлэгээ оруулж, зураг хөрөгтэй тайлбар үнэлэлт, дүгнэлт хийнэ гэж бодсон ч цаг гаргаж чадахгүй яваадаа хүлцэл өчье.
Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.
Мэнд мэлтийж амьд арзайж яваа бол яамай даа :)
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete:)
ReplyDelete