Энэ жилийн хувьд ажлын шаардлагаар нилээн хэдэн буудалд байрлах болсных биеэр үзэж харснаа энд сийрүүлээд орхиё. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох л байх даа.
Ер нь дашрамд дурдахад янз бүрийн арга хэмжээ хийж, гадаад дотоодоос хүмүүс авчирдаг байгууллага, хүмүүст буудал сонгох гэж бас ихээхэн хэцүү, нарийн асуудал байдаг юм билээ. Санаанд тарах уу үгүй юу, үйлчилгээ, үнэ ханш ямар байна хүртээмж сайтай юу гэдгээс авхуулаад.
Нэгэнт мөнгөө төлснийх сайхан үйлчилгээ авах хүсэл хэнд ч байдаг. Бас хямд үнээр аюулгүй, сайхан буудалд байрлуулах нь зайлшгүй байх шаардлагын нэг.
Эхний зочид буудал. Цэцэг.
![]() |
| Сансарт байрлах энэ буудлыг манайхан мэдэх байх аа |
Энэ буудлыг би биш Японоос ирсэн ажил хариуцагч сонгосон юм. Мань япон англи хэлгүйдээ бантаад ч тэр үү Монголд 4 удаа ирэхдээ бүгдэд нь энэ буудалд буусан гэсээн. Би өрөөндөө ганцаараа. 1 хүний өрөө хамгийн хямддаа зуны улиралд 95 өвлийн улиралд 65 хавьцаа байсан гэсэн байх шүү. Тэгээд өглөөний цай багатаж байгаа ба энэ нь душгүй өрөө.
Гэхдээ усанд орж чадахгүй гэсэн үг биш. 1 давхарт байх саун, шүршүүрээр өдөр бүр 10-22 цагийн хооронд үнэгүй үйлчлүүлэх эрхтэй. Саун шүршүүр нь эрэгтэй, эмэгтэй тусдаа.
Цэцэг аль соц нийгмийн үед баригдсан ба тухайн үедээ их алдартай, тансаг зэрэглэлийн гэх үү ер нь дээгүүртээ орж байсан гэсэн. Одоо Япончууд хувьчилж авсан юм уу хөрөнгө оруулсан юм уу ямартай ч бүх зүйл япон хэлээр давхар бичгдсэн, ажилтнууд нь япон хэлтэй, япончуудын буудаг гол буудал юм билээ.
Монголчууд бараг буудаггүй гэсэн. Үйлчлүүлэгчдийн бараг 90%-с дээш нь япончууд байсан байх шүү.
ӨРӨӨНИЙ ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ: Боломжийн. 5 баллаар дүгнэвэл 4 балл өгнөө. Ямартай ч аюулгүй, амар тайван, тав тухтай байж чадсан. Тавилга нь маш хуучирсан ч гэсэн азаар эвдрээгүй байсаан. Нэгэнт дээд зэргийн тансаг тав тух нэхэх гэж очоогүй болохоор энэ өрөө бол сайн гэдэгт орно гэж би итгэж байна.
![]() |
| Хуучин тавилгуудаар тохижуулсан өрөөтэй. |
![]() |
| 10 хонохдоо гэртээ байгаа юм шиг тухалж, дассан өрөө маань |
ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ:
5 балл.
Өрөөг маань цэвэрлэдэг тэр хүмүүст тусгайлан хайж очоод баяр хүргэмээр санагдсан шүү. Хуучин гэж мэдрэлгүй хэд хоносон нь энэ үйлчилэгчидтэй холбоотой.
Хэрэглэх саван, шампунь, сойзыг өдөр бүр сольж бэлдэж өгөхийн зэрэгцээ өдөр бүр сэтгэлд хүртэл цэвэрлэж өгч үйлчилж байлаа.
![]() |
| Маш сайхан цэвэрлэж өгдөг сэтгэл ханамж сайн байсаан. |
ХООЛ УНД: Сайн. 4.5 балл.
Үүнд зөвхөн өглөөний цай л орсон. Өдөр, оройн хоолоо гадуур идэж таараад байсан тул тэндэхийн зоогийн газруудад зөвхөн өглөөний цайг л уудаг байв.
Миний сонголт бол жимс голдуу хоол.
Цэвэрхэн, бас Монголын нөхцөлд ногоо, жимс ахиутай байсан нь их таалагдсан. Махан хоол өглөөний цайнд бараг идэж үзээгүй ээ.
![]() |
| Миний хоол. Броколли шөл, жүүс, жимсний цуглуулга |
![]() |
| Ногооны зутан шөл. Жимсний цуглуулга, жүүс |
![]() |
| Жимсний цуглуулга. Хэдхэн нэр төрөл ч гэсэн уйддаггүй байсан. Уйгаггүй зургийг нь авсан байгаа биз??? |
![]() |
| Хүлээн авах хэсэг... |
![]() |
| Энэ миний хамгийн дуртай хоол. Ямар ч буудалд очсон үүнийгээ байна уу гүй юу эхэлж харнаа хэхэ. Цагаан будааны зутан. Өөрөөр хэлбэл ямар ч хольцгүйгээр усанд чанасан цагаан будаа |
![]() |
| За энэ одоо юу гэхийн бассейн гэхиймуу усан сан гэхиймуу. Хаяа орж хэвтдэг байсаан, Баруун талд нь саун зүүн талд нь шүршүүрүүд байгаа Өдөр алгасалгүй саундсан шүү харин ч |
![]() |
| Мөөгний зутан, жимсний цуглуулга, тараг. Махан хоол мэдээж байгаа Зайдас, өндөг энэ тэр. Гэхдээ би өглөөд иддэггүй юм аа. |
ЭЦСИЙН ДҮГНЭЛТ: Баллаар дүгнэвэл нийт 4.7 балл өгнөө. Олон улсад бол аялалын хуудсууд буудлыг 7 хүртэл баллаар дүгнээд байдаг билүү? Монголын нөхцөлд бол дулаан, тав тухтай, цэвэрхэн, үйлчиилгээ, хоол унд сайтай их хөөрхөн зочид буудал.
Мэдээж фитнесс, бусад үйлчилгээ дутагдах ч энэ бол асуудал биш гэж бодож байна.
Дараа дараа бусад зочид буудлынхаа бичлэгийг оруулъя...












Наад бассейн, саун шиг юм чинь Япончуудын халуун рашаанд байдагтай нь төстэй харагдаад байх юм. Японд ирээд онсэнд орж үзсэн бол мэдэх байх. Эхлээд чалдлаад, дараа нь биеэ угаагаад, тэгээд наад бассейн шиг юманд чинь суугаад, тэгээд есөн жорын юмандаа ороод явчдын.
ReplyDeleteНаад бассейн, саун шиг юм чинь Япончуудын халуун рашаанд байдагтай нь төстэй харагдаад байх юм. Японд ирээд онсэнд орж үзсэн бол мэдэх байх. Эхлээд чалдлаад, дараа нь биеэ угаагаад, тэгээд наад бассейн шиг юманд чинь суугаад, тэгээд есөн жорын юмандаа ороод явчдын.
ReplyDeleteМань чинь Японд очиж байгаагүй мээдкүмаа
ReplyDeleteМань чинь Японд очиж байгаагүй мээдкүмаа
ReplyDelete