Яг одоо би юу бодохоо мэдэхгүй сууж байна.
Өнөөдөр шинэ жилийн үдэшлэгээ хийсэн. Урдын цагт бол дуусаад нийлдэг хүмүүстэйгээ хүзүү сээрээрээ хэлхэлдээд цаашаа давраад явдагсан, одоо бол яаж ч хичээгээд сонирхол төрөхгүй сэтгэл догдлохгүй болсон байна.
Үндсэндээ хэн ч миний сонирхолыг татахгүй, ярилцах хүсэл төрөхгүй болоод байх шиг. Эргэн тойрны хүмүүс надад гологдоод байх шиг ээ.
12 сар сайхан өнгөрлөө. Төлөвлөж байсан ажлаа бүтээгээд амжсан, 2 улсаар богино хугацааны аялал хийлээ.
Ганцаараа байхыг машид хүсч байсан ч ажлын шаардлагаар шинэ танилуудтай болж, аялалаа зав муутай байсаар дуусгасан.
Зураг хөрөгтэй тэмдэглэл оруулах бодол байсаар, хойш тавьсаар.
Сэтгэл санаа өөдрөг бодож санах зүйлгүй сайхан байна. Өөрийгөө толинд хараад эрүүл мэнддээ битүүхэн санаа зовох ч өөдрөг байгаадаа бас баярлах.
2014 он миний хүсэж байсанчлан сайхан жил болж өнгөрсөн. Бухимдлаасаа салж баргийн юмыг үл тоон өнгөрүүлдэг, өөртөө улам хайртай бас итгэлтэй байсан жил боллоо.
Ажил мэргэжлийн хувьд ч өөрийн чадал, чадавхид итгэх итгэл нэмэгдсэн гэж болох.
Хувийн амьдралын тал дээр ямар ч шинэ эргэлт гарсангүй. Миний амьдралд хэн нэг шинэ хүн орж ирсэнгүй, догдолсонгүй, дурласангүй, болзсонгүй тайвнаас тайван жил байв.
Мөнгөний төлөө бодох талаар анхаарна гэж санасан ч улайрч зүтгэсэнгүй гэхдээ бас ор тас мартсангүй.
Ирэх жилийг эмэгтэйн жил болгох бодол байна. Өөртөө их анхаарал тавьж эмэгтэй хүн ямар байх ёстой, тийм байхын төлөө зүтгээд үзнээ хихихи. . .
Bi chmg eregtei hun gj boddog bsiiisht
ReplyDeleteХаха яанаа? Яагаад?
ReplyDeleteХамтдаа гоё болцгооё, энд тэнд гоё хувцас харахаараа " За хувцас ч яахав, биеэ л сайхан болгоё " гээд нээг ухаалаг юм бодно, даанч тэр бодол гэрт ирэхэд хаалганы гадаа хоцорчихоод байх юм :(
ReplyDeleteХэлээд юүхүү хө
Delete