Skip to main content

Аз жаргалууд

Манай гэрийн "жижиг" өдөрт зуун наян чавганцын ажилтай. Эгчийн бага охин л доо.

Хэлд хараахан ороогүй ч хүссэн юмаа дохио зангаа ашиглаад хөөрхөөн илэрхийлчихдэг. Унтах болохоороо уруулаа цорвойлгож өрөөсөн мөрөндөө толгойгоо наагаад л "Гох гох" гээд ээжийгээ чирнэ.

Үгэнд нь орохгүй бол хоёр гараараа хувцаснаас нь зуураад бараг л өргөөд явчихна. Өдрийн цагаар ээжийгээ гаргахгүй ээ. Эгч заримдаа ажилдаа явж чадахгүй бухимднаа. Гэхдээ мань жижиг хүнийг хараад хамаг юмаа мартана л даа. 
Тоглоомоо дүүргэсэн цаасан хайрцганд орж суучихаад гарч чадахгүй уйлж, бага эгч нь давхиж очиж салгаж авснаар сүүлийн адал явдал нь өндөрлөх жишээний.

2 ой хүрээгүй ч памперснаасаа салсан. Шөнө шээдэггүй, өмдөндөө ч шээдэггүй гэж байгаа. Горшоок гээд жижиг хүүхэд суудаг сандлан горшоокийг ноднин ээж нь авч өгөхөд би дотроо бас нэг хэрэглэдэггүй юмтай болох нь л дээ гэж бодсон байх шүү бараг. Горшооктой болсон эхний өдрөө мань жижиг дотор нь боов шоовхон хийж хадгалаад баясаад байсан одоо бол жинхэн утгаар нь хэрэглэж чадаж байгаа.

Хэний ч туслалцаагүйгээр гүйж очиж тагийг нь сөхөөд өөрөө шээнэ, заримдаа бүр баана. Тэгээд тагаа өөрөө хаана. Сүрхий, сүрхий.

Надад бас хөөрхөн хөөрхөн хов зөөнө. Өчигдөр учиргүй уруул амаа өмөлзүүлж өрөвдөм царай гаргаад хуруугаа үмхээд ахин дахин ам руугаа юм шидэж байгаа болоод байсан ээж нь учрыг нь хэлсэн.  Яасан гэсэн аавых нь толгой өвдөөд эм ууж л дээ, тэрийг надад ховлоод учиргүй ёо ёо ёо ёо гээд эм ууж байгааг үзүүлээд байж. 

Жижигхэн хүүхэд өсөж томрох ч хурдан юм. Гараад ирэхээрээ амархан өсдөг юмаа гээд эгч нар яриад байдаг. Өвчингүй зовлонгүй зөнгөөрөө өсчихвөл эцэг эхийх нь жаргал тэр.

Энэ жижиг хүн манай 1-р бацаан гэсэн үг. Нийт 4 бацааны эхнийх нь. Юу гэвээс төрсөн ах дүүсийн хүүхдүүд томорч, хамгийн жижигүүд нь 10 нас хүрсэн хойно өнгөрсөн 2 жилд дараалаад л хүүхэдтэй болцгоосон. Надаас бусад нь сүүлийн хоёр жил жижиг хүүхэдтэй болов шүүдээ. Энэ жижиг анх гараад араасааа өч төчнөөн бацкаан дагуулсан булган сүүлтэй эрхэм байгаан.

Ходоод нь хоолтой, дулаан, гэрт ээж нь байвал бацаануудад ер нь өөр юм хэрэггүй бололтой. Инээд алдаад л хөөрхөн хөөрхөн тожир тожир гээд байх нь тэр. Ядаж байхад хөл нь майжиг, дээр нь хурдан хөдөлгөөнтэй гэдэг жигтэйхэн. Ёлтойсон хоёр хөөрхөн хар нүд гаргачихаад л өдөржин уур уцаар, элдвийн стресс зэргийг эмчлээд гүйгээд байх нь тэр.

Цаанаас бусад бацаанууд нэмж цуглавал бүр цэцэрлэг болох нь тодорхой. Гэхдээ 2 бацаан нь гадаадад байгаа болохоор одоогоор бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж үзээгүй л байна. Монголд байгаа 2 жижиг нийлэхээрээ бие биенээ шоглоно, тоглоно, бас дундаа 1 мөөм хүртэл хөхнө. Ер нь л манай танай гэх юмгүй болчихдог юм.

Бацаан, жижгүүдийн тухай ер нь ховорхон дурссан байх шүү. Яахав нэг бичээдхэе хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...