За эхлэснийх бөөндчихье хө. 2 дахь буудал: Залуучууд Дээхэн үед бас алдартай л байсан юм гэнэ лээ... /Зургийг интернетээс/ Энэ буудлыг бас гаднаас ирсэн төсөл хариуцагч сонгосон бөлгөө. Хямд, хотын төвд байрлалтайг нь бодож сонгосон гэсэн. Гэхдээ хямд байгаагүй ээ минийхээр бол... 1 хүний өрөө нь 90 мянгаас дээш л байв уу даа. Тухайн үедээ бол "The Worst Hotel of the Year" л гэж бодож байлаа. Ер нь миний орсон буудлуудаас хамгийн муу нь байсаан. Мэдээж дэн буудлыг тооцохгүйгээр шүү хаха. За больё больё хадуурлаа. Анх сонгогдоход нь жаахан дурамжхан явж орсныг хэлэх үү шууд л анхнаасаа голсоон. Үүдний хүлээх танхим, давхарууд нь бас ч гэж гайгүй харагдсан болохоор овоо юм уу гэж бодтол тиймгүй байсаан. Хамгийн эхлээд лифтгүй, за тэгээд орой түлхүүрээ аваад орлоо, орж чемдонаа оруулж тавьчихаад Wi2-Fi код авах гэж доош бууснаар хамаг юм эхлэсээн хэхэ. Мини бар хэхэ. Хэдэн пиво байсаан байсан. Дан пиво байсан байх шүү. Цай, кофе, ус. Эн...