Skip to main content

Posts

Цагаан будааны шүүс

Түрүүчийн хоол идэх зуршил, дуршил бичлэгт үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байгаад сүүлд оруулсан будааны шөлөнд яагаад дуртай болсноо бичмээр санагдав. Өөрийнхөө бичснийг өмгөөлж байгаам биш шүү, зүгээр дурсмаар санагдлаа. За тэгэхээр усанд чанасан цагаан будаа гэдэг хоолны амт, ид шидийн гайхамшгийг анх яаж мэддэг болсон бэ гэвэл бясалгалтай л холбоотой. Санаж байгаа хүмүүс байвал түрүү жил нурууны бариа засал хийлгэж байгаа тухайгаа, бариач ахын тухай бичихдээ бясалгал хийдэг байсан тухайгаа хальт дурдсан даа. Одоо хүмүүс харзны усанд шумбах, хуурай мацаг барих гэхчлэн жигтэйхэн моод болгоод яриад байдаг болжээ. Тэр "мода" болоод байгааг анх дэлгэрүүлсэн хүн болох Монголын Реки эмчилгээний холбооны ерөнхийлөгч нь миний багш байгаам. Хүмүүсийг энэ мэт зүйлсийг тоодог мэддэг нь цөөн байх үед багш шавь болж байлаа л даа. Одоогоос арван хэдэн жилийн өмнөх юм ярьж байна. Багштайгаа багш шавийн холбоо тогтоогоод тэр хүн надад шинэхэн шавиараа бариа хийлгэж,...

Хоол идэх зуршил, дуршил

яринаа ерөөсөө. ФБ-ын хоол хийдэг группд хүүхнүүд голдуу янз бүрийн торт, кекс, нарийн боов хийж байгаагаа бие биедээ зааж өгөх юм. Харахаар шүлс асгардаг ч үнэндээ би бялуунд төдийлөн дуртай биш. Гурилан боорцог идэх дуртай ч төрөл бүрийн цайны печеньд ёстой дургүй. Хуурай бол бүр ч дургүй. Аялалаар явахдаа л аргагүйн эрхэнд иддэгээс цайны печень идэх гэж бас хэцүү шүү. Орой унтахын өмнө голдуу зүсмэл боорцог гэх мэтээр амны зугаа гаргадаг. Гэрийн боорцог шиг гэсэн үг л дээ. Гурилан хуурай хүнснээс хамгийн дуртай нь гамбир хэхэ. Гурилан идэх юманаас ялангуяа боорцог, цуйван гэхчлэн "нойтон гурил"-тай идэх юмнаас холдвол яг үхэх хүн. Аль болох гурил ихтэй хоол сонгож идэх гээд байдаг. Дан мах идчихвэл шингээх гэж үгээ хэлнэ. Мах, бууз гэх мэт бүхэл хоол идэхээр шууд л өлсөөд эхэлдэг. Анх пицца идэх гэж зовдог байж. Дээд талаар нь байгаа бяслаг, хиам зэргийг хуулж хаячихаад доодох гурилыг нь идээд л суугаад байдаг байсан. Харин одоо бол пиццанаас яаж ч...

Миний Дагестан

Цада сууринд төрсөн Гамзатын хүү Расулын энэ номын тухай энд би уянгалаг уран цэцнээр үгээ олохгүй магтахгүй.  Хамгийн товчхоноор тодорхойлж хэл гэвэл "Зүрхний дуулал" гэж хэлнэ. Эцэг хүү Гамзатовын талаар уншиж байгаа хүмүүс аль хэдийн дуулсан байлгүй. Миний хувьд Расул Гамзатовыг эртнээс мэддэг болсон. Манайхны нэг орчуулагч-яруу найрагч түүний дурлалын шүлгийг дэврүүн халуухнаар орчуулсан нь яван явсаар нүдэнд торж, тархинд хадагдан үлдсэн нь тэр. Дагестаны уулын гүнд, тэнүүн талын дэнж газар аварын Цада гэдэг хот айл энхжин суурьшсан байдаг...  тэр ууланд зассан үүр ч гэж хэлж болох аглаг газрын бяцхан сакляас хоёр их яруу найрагч орчлон дэлхийд мэндэлсэн ажгуу... номын удиртгал ингэж эхлэдэг. Мянган хүн чамайг хайрлавал Мянганы дотор намайгаа бийг санаарай Зуун хүн чамайг хайрлавал Зуугийн нэг нь намайг л гэж бодоорой Ганцхан хүн чамайг хайрлавал Ганцхан түүнээ л намайг гэж бодоорой Ганц ч хүн чамайг хайрлахаа байвал Газар дээр н...

Цор цор

Ханиад хатгаа гэж мэр сэр цухуйлгаж бичлэг бичсэн дээ. За таминь, юун 12 сарын 21. Тэрний чинь оронд энэ дийлддэггүй ханиад гарсан юм биш үү? 12 сарын 31-д гэв гэнэт өвдсөн хүн дээ би. Хоолой загтнаад байж байснаа гэнэт учиргүй ханиалгаад, өдөр гэрээ цэвэрлэх гэж нимгэн цамцтай цонх онгорхой байхад хөлсөө гоожуулж арчиж угааж яваад салхинд цохиулчихаж гэж бодсон. Би чинь огт халуурдаггүй хүн шүү дээ. Хүмүүс халуураад үхлээ л гээд байдаг, миний хувьд яаж ч өвдсөн халуурна гэж байхгүй. Дотроо чимээгүй шатаад, гаднаа бол халуурах гэж байхгүй яваад байдаг. Биеийн эсэргүүцэл сул, бүр байхгүй юм байна гээд ээж гайхдаг. Хамаг бие арзайгаад, даарч жихүүдэс хүрээд. Халуурахгүй хүн чинь тэгээд хөнжил бүтээлэг зэргээр өөрийгөө ороочихоод баахан халуун сүү уусан нэмэр болдоггүй. Ханиалгаад бүр сүүлдээ тасралтгүй ханиалгаад эхэлдэг байгаа. Эм уугаад, мэддэг бүх арга чаргаа хэрэглээд ч нэмэргүй. Үхтлээ ханиалгаж байгаа ч нус, цэр байхгүй. Цээжээ хөндүүрлэж, хоолойгоо ургадтал та...

Ийм нэг өдөр

Номын сар орсон өдөр... Номын сан сэлүүхэн байгаад баярласан, уншигчийн кодоо хийгээд орох гэтэл өөдөөс огт танихгүй бацаан бандийн зураг гарч ирж, сандарч... утсаа гарган кодоо харж... оруулж, зургаа харж мөн байна... би байна, хөөрхий минь гишүүнээсээ хасагдчихаагүй байна гэж "өхөөрдөн" баярлаж нэвтэрсэн өдөр... Ороод үйлчилгээ нэг л өөр болсныг анзаарсан ч юу гэдгийг оноож чадалгүй өөртөө үйлчлэх танхим руу зүтгэж, номын санчид "саатуулагдсан" өдөр... Өөрөө унших номоо сонгож авч, өөрөө электрон картандаа бүртгэж, олгогчид өгч бичүүлэх биш цаасан дээр бичиж, түүнээ номын санчид өгч, номын санч эгч цаашаа гүйж... удаж... удаж... тэр хойгуур ийш тийш хараачилж ангайж... номын сангийн интернеттэй компьютерүүд бүгд ашиглагдаж байгааг харж... ашиглаж байгаа бацаанууд ном унших биш фб-р тэнэж... тоглоом тоглож... РС тоглоомын газар шиг болсныг анзаарч... дотроо харуусаж... дургүйлхэж... тэгж тэгж номын санч эгч ирж... номоо бүртүүлж... надгүйгээр пин код ө...

Бууз, бууз, бууз

Гэнэт л онгод орсон аятай орой унтахын өмнө зоолттой нэг бичлэг сараачдаг болжээ хэхэ. Энэ өдрийн бичлэг буузтай холбоотой. Манай гэрийнхний өнгөрсөн жилийн цагаан сарын бууз. Энэ жил ногоон навч олж дор нь дэвсэж таваглаж үзнээ. Бууз хийлээ өнөөдөр. Бууз хийхээр гурил зуурагч, гурил таслагч гэх үү хэрчигч гэдэг юм уу эсвэл хэмжээ тааруулагч гэдэг юм уу тийм албанд, дээр нь нэмээд чимхэгчийн орон тоон дээр очноо. Ах туслаагүй бол мэдээж элдэгч хэхэ. Шинэ жилийн үеэр энд тэнд хүмүүс шогшроод ероолгүй, тас хар бууз идлээ гэцгээж байсан манайх ч ялгаагүй навсайсан, ёроолгүй бараг ус дусалсан бууз идсэн. Харин энэ удаа Цесна аваад бууз хийтэл шал өөр байна.  Ээж "Аа за, гэртээ ч Цесна авч байя байз" гэсэн гэхээр Алтан Тариагийн хэрэглэгчийн тоо лавтай 2 өрхөөр буурлаа гэж. Ерөнхийлөгч сүү өргөж баярлаж эхэлсэн 2012 оныг угтаж хийсэн бууз Бодвол би чимхээ байлгүй битүү бууз байхыг харвал Цагаан сарын бууз хараахан биш гэхдээ 600 орчим бууз хийлээ. ...

Би багадаа...

Өдөр бүр юу ч хамаагүй бичиж, бичлэг оруулъя гэтэл залхуураад байх юм аа. Үсчдэг крусор намайг үнэн залхааж байнаа бас. За яах вэ крусортойгоо байлдсаар хэдэн үг бичиж болж байна, харин ямар ч утга агуулгагүй бичлэг бичээд тэр нь бичигчид, уншигчид үр өгөөжтэй юу гэдэг л байна. Өөрийнхөө тухай би ингэлээ, тэглээ гээд сайхан тоочоод биччихэж бас чадахгүй юм билээ. Ингээд цааш нь үргэлжлүүлээд юу бичих билээ байз. Нэг хэсэг сошиал медиа-р "Би багаддаа" гээд шуурсан даа. Би багадаа ямар бодолтой, ямар үйлдэлтэй нөхөр байсан юм бол оо гэж бодоодохлоо бас. Би багадаа салхинд хийсэж ойчдог байсан Би багадаа үхэр хөхөх гээд баригдаж байсан Би багадаа чихрийн цаас цуглуулдаг байсан Би багадаа өч төчнөөн хочтой байсан Би багаадаа аав ээжтэйгээ агент орж Дондогмаа авхуулаад, худалдагч нь хайрцагтайг авах уу хайрцаггүйг авах уу гэхэд нь хайрцаггүйг нь авна гэж авчихаад дараа нь мөн ч их харамсаж билээ. Энэ миний ой тоонд үлдсэн анхны дурсамж. Тэр үед...