Skip to main content

Шуураа

Хэнээрхэл гэх үү эсвэл буруу юманд зүтгэх гэх үү нэг юм ажиглагдлаа.

Амарч байгаа хүн чинь ном уншина, гэрт байдаг хуучин номуудыг аль эрт уншаад дахин уншаад цээжлэхдээ тулсан тул шинэ ном үзэгдвэл шүүрч аваад дор нь “долоогоод” дуусгана. Тэр шинэ номууд нь ихэвчлэн нутаг орны холбогдолтой, эсвэл нутггаас гаралтай зохиолч, бичигчдийн бичсэн номууд байна.

Номонд бичсэн зүйл зарим нь эрхгүй эгдүүцэл төрүүлээд болдоггүй. Яасан гэхээр тэр зохиогчид нь зарим өөрийгөө, өөрийн удам судраа “өөд нь татах” гээд хачин хачин хэнээтэй юмаар инээдтэй юм зохиож бичиж ээ.

Ухаан нь нэг ах Үлэмжийн чанарыг Өвөрхангайд зохиогдсон гэдгийг сонирхолтойгоор бичиж, харин хамгийн таалагдаагүй нь Данзанравжаа хутагтын нууц хүүхэд Өвөрхангайд үлдсэн, түүний удам судар нь тэрний тэрний тэр гээд өөрийн удмаа бичсэн байхым. Энэ одоо юу гэсэн үг үү? Өөрийгөө хүмүүст Ноён хутагтын удам гэж батлах гэж байгаамуу хүчээр тулгах гэж байгаамуу ямартай ч огт таалагдсангүй хөх инээд хүрэв. Яагаад гэхээр үнэндээ тэр зохиогч нь өөрөө өөрийнхөө төрсөн эцгийг мэддэггүй бутач хүүхэд ухааны юм ярьж байхыг урд нь хальт дуулсан л даа.

Тэгээд өөрийгөө Ноён Хутагтын нууц хүүхэд болгох гэтэл цаг хугацаа нь арай л “холдоод” яах ч аргагүй болохоороо дээд удам руугаа “чихсэн” байх нь. Төрсөн эцгээ мэдэхгүй байгаа хүн элэнц, хуланцийхаа нууц амрагийн явдлыг мэддэг нь гайхалтайяа хэхэ.

Аа бас нэг хэнээтэн нь өөртөө нутгийн хамгийн алдартай уулын нэрээр ургийн овог өгч, тэгээд тэр уулын эзэн өвгөний барьж байсан хөөрөг, үе дамжиж өнөөгийн бидэнд ирсэн хөөрөг гэж рекламдаад нэг хөрөгөөр хүн амьтантай тамхилж гайхуулж байхым. Үнэндээ тэр уулын нэр юунаас гаралтай, яагаад гэдэг нь бүдэг бадагхан балархай домог төдий байхад хэдэн зуун жилийн өмнөхийг нэвт хараад тийм өвгөн байж, хөөрөгтэй байж гээд шууд л баталчих юмдаа.

Арай хөнгөн гайгүй нь гэвэл бас нэг ном зохиогоод түүндээ өөрийн дээд удам судраа их л магтаад, хүнд ийм тийм юм өгч байсан, ядуу хүнд тусласан гэж оруулж. Яахав болох л юм, удам судраа сайнаар дурсуулахыг хүсээ биз гэхдээ л түүхэн биш зохиомол иймэрхүү зүйлс ихсээд байвал цаашдаа түүх бол үүх л болох юм байна гэж би бодлоо.

Мөн нэг таагүй санагдсан зүйл нь иймэрхүү “жалга довын” зохиогчид ер нь өөрөөс нь илүү гарсан, сайн яваа юм уу дургүй нэгнээ нэр усыг нь ялимгүй өөрчилж бусад намтар төрх байдлыг нь ялгагдахаар тод томоруун дүрсэлж “газар догуур ортол” муулж, харлуулж, бүр гүтгэж бичсэн байх юм. Яг энэ хэсэгт л шал дургүй хүрэв. Миний мэддэг хэд хэдэн сайн сайхан, гэмгүй амьдарч яваа нэр хүндтэй хүмүүсийг арай л муухайгаар дүрслээд бичсэн байгаа нь жаахан чадалтай ном гаргах гэсэн “юмнууд” ном, бичгийг өөрийн атаач сэтгэлийн өшөө авах хэрэгсэл болгоод байгаа нь бас нэг төрлийн “шуурга” юм уу гэж бодлоо.

Сайн хүний нэрийг гурав худалдаж иднээ гэдэгчлэн хүн бүхэн болсон болоогүй ном гаргадаг болсон өнөө цагт сайн болгоныг, чадалтай болгоныг өөрийн удам судар, өөртөө наагаад бусдыг харлуулж, муулж бичих явдалд уран зохиолын ёс зүй ч гэх үү тиймэрхүү дүрэм журам огт үйлчилдэггүй байх нь. Хянах газаргүй хойно яалтай билээ.

Хүний мууг үзэх гэсэн биш ч үнэндээ түүхийн завсар үед орж байгаагаа мэдээд жаахан тавгүйрхлээ. Бид бол яриа хөөрөө, сургаар ямархуу байсан тухай бүдэг бадаг, үнэнд дөхөмтэй төсөөлөлтэй байна, харин биднээс хойш үе бол шууд тэр бичсэнд нь үг сүггүй итгээд үлдэх нь харамсалтай.

Хэд хэдэн ном уншаад төрсөн таагүй талын сэтгэгдэл нь энэ. Харин “таатай” сэтгэгдэл бас байсан нь сэтгэл ялимгүй тайвшруулна.

Comments

  1. Vve бас тийм юм байна аа. Сонин хvмvvc вэ. Тэгээд худлаа юм бичээд хэвлvvлж л байдаг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...