Skip to main content

Хэл болоод толгойн тухай үлгэр…

“Урт хэл хүзүү орооно” гэдэг үгэнд нэмээд би “Том толгой хүнийг онхолдуулна” гээд хэлчихмээр байнаа. Тэр том толгойт нь чухам би өөрөө байгаа юмаа.

Яасан гэхээр ингэсийн… Гэнэт анзаарахнээ би чинь айхтар том толгойтой хүн байх нь. Энэ нь яаж илрээд байна гэвэл би бусдын үгийг бараг хүлээж авдаггүй, өөрийнхөөрөө зүтгэнэ. Тэгээд уначихаад “яадын миний унах бол миний л асуудал” “унадаггүй хүн олоод ир” гэхчилэн хэдэрлэнэ. Аз болж том толгойн ачаар жижигхэн амжилт олвол өөрийгөө их сайн гэж итгэнэ.

Хамгийн тодоор илэрдэг жишээ нь гэвэл би бусдаас юм асуудаггүй шууд өөрөө шийдээд байна. Ухаан нь надад бусдаас суралцах боломж хомс байжээ. Үндсэндээ хүнээр юм заалгаж үзээгүй хүссэн юмаа өөрөө сурсан гэсэн үг. Хэтэрхий хаагдмал ийм замыг туулж ирсэн болохоор нэг тийм гажиг хүн болжээ.

Тийм учраас одоо ямар нэг юм хийх гэхээрээ бусад хүнээс яах уу ийх үү, энэ ямар байна гэхчлэн асуудаггүй, хийснээ үзүүлдэггүй шууд л алдаж оносон, буруу зөв хамаагүй өөрийнхөөрөө хийгээд дуусгаад бандан тас!

Заримдаа бол сохор азаар ч гэх үү ононоо хөөрхий. Харин ихэнхидээ бол бусдаас илүү гарахгүй дундаж хавьцаа нь будилсаар дуусдаг байх нь.

Сая нэг бичсэнээ хүнд үзүүллээ. Зөвхөн үгийн алдаа шалгаад өгөөрэй гэсэн болохоор тэр хүн засч өгөөд эцэст нь “Нэг л замбараагүй байна, зорилгоо барьж бич, тэгэхгүй бол энд тэндээс янз бүрийн юм авч бичээд үсчээд хүн ойлгохгүй нь байна” гэнээ.

Гол гэсэн ганцхан санаагаа л хэлэв бололтой. Хэрэв бичсэн сэдэв дээр саналаа хэлээрэй гэсэн бол бүр галзуу олон санаа хэлэх байсан байхаа. Миний нүүр ч их улайлаа.

Бодоод байхнээ би хэтрэхий хаагдмал зожиг, аминч өссөн болохоор хүнд юухан хээхнээ ч хэлдэггүй, үзүүлдэггүй, зөвшилцдөггүй том толгойтой болж хувирсан байх нь.

Бараг анх удаа зөвөлгөө авсан гэх үү дээ, өөрөө өөрийгөө дарж байж л бичсэн зүйлээ хүнд үзүүлсэн нь энэ. Дараа нь нээрээ бодлоо. Бодоод байхаар нээрээ л миний бичсэнийг хүн ойлгохгүй байх нь.

Гэнэт айхтар хүний эрхийн төслийн тухай бичиж байснаа гэнэт хувираад малчин байсан тухайгаа, ааруул ээзгий хэрхэн хийх тухай дэлгэрүүлээд бичихээр хүн ер нь юу гэж ойлгох уу? Энэ ер нь орон гаран л хүүхэн байна гэх байлгүй хаха.

Том толгой гаргаад байвал ер нь Арго багшийн зиндаанд л очих юм байна шүү. Ах маань уг нь их хэлдэг байсан юм. “Мэдэхгүй чадахгүй юм байвал хүнээс сайн асууж бай та нар” гэж

Тэгсэн дүү нь яаж байна, асуудаггүй байх нь. Толгойгоо стандарт болгож бусдаас уйгагүй суралцаж өөрийгөө чадавхижуулахгүй бол яг нэг зүйлийг голлож суралгүй байсаар нас жилийг барах нь байна шүү залуус минь…

Comments

  1. er n medehguigee asuuj bh zugeer shuu. yalanguyaa zaluu nasandaa busdaas sain asuuj lawlaj, sural;tsah heregtei. Hugshiruud hunees ym asuuh hetsuu baih hetsuu shdee hehe.
    Busdaad asuuj zuvluh heregtei gedegee medsen chini 50% guitsejee gsn ug
    Amjilt!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...