Skip to main content

Амралтын сонин сайхнаас

 

За миний амралт үнэн сайхан байнаа. Айргаа уугаад аав ээжий хоёртоо эрхэлсэн шигээ амарч байна. Бид гурав найр, наадам гэж ядарсан тул гэр зуур амрах, зочин гийчин аль болох хүлээн авахгүй байх, номоо уншаад тааваараа тарайж хэвтээд ядаргаага тайлах гэсэн зорилтуудтай бөлгөө хэхэ.

Би болвоос оройд ихээ эрт 12 өнгөрөөгөөд унтахаар явна, /Ердийн үед бол шөнийн 2-с наашгүй л дээ/ тэгээд ер нь бол аль болох эрт унтах төлөвлөгөө гаргана. Эрт унтаад эрт босох уу гэвэл үгүй ээ, үд дунд 12 цагийн алдад босноо. Гэхдээ энэ нь надад ихээ эрт бослоо гэсэн үг болно. Манай 2 бол 10 өнгөрөөгөөд босдог шиг байгаам.

Уг нь амарч байгаагийнх өглөө эрт босчихвол сайхан ч үнэндээ нойроо дийлдэггүй ээ. Унтах тусам улам л их унтаж ядаргаагаа тайлмаар болоод байх юм гэж бид гурав гайхаастай. Иймэрхүү үед нутгийн өвгөн Санжаа гуайгаа эрхгүй дурсах юм. 80 гарсан өвөө морь унаж, айраг уухаар ирээд ээжид “Би одоо их залхуу болж байна, өглөө их унтдаг болж” гэж байсан юм да хэхэ. Насаараа нарнаас өмнө босч ажиллаж, хөдөлмөрлөж явсан ахмад дайчин тэр буурай хөөрхий хааяадаа нар гарсан хойно босч байгаадаа ихэд санаа нь зовдог байсан бололтой.

За тэгээд босоод юу хийх вэ гэвэл онц юм хийхгүй айргаа ууна даа. Тэгсгээд наранд шардаг хүн болж гадаа дэвсгэр хаяад тарган тарвага шиг нүцгэн биеэ наранд шарж хэвтэнэ. Намайг наранд шардаг тухай төсөөлөе гэвэл хонины түүхий сүүгээр шахсан хэв муутай бяслаг маягийн юм төсөөлөхөд болноо хэхэ. Энэ их цюллит, мах, өөх ч хэрэг алгаа овоороод овоороод л байх нь тэр.

Наранд шарсан хүн чинь борлож байна уу гэвэл үгүй ээ. Би бүр гайхцан, урд нь бов бор тэгээд жаахан цайх гэж хэдэн жил дамнаж байж л овоо гийх тийшээ ханддаг байсан тэгсэн одоо энэ цоохор бие хүрэнтэхгүй байхым. Ээжид сонин болгож яривал ээж өөдөөс “аргагүйшдээ чи айраг сайн уухгүй байгаа юм чинь хүрэнтэхгүй ээ” гэнэ. Уг нь уугаад л байгаамсан.

Гадаадын наранд биеэ шарж байгаа хүүхнүүдийн зургийг хараад санаа алдаад. Яаж ийм гоё гөлчгөр арьстай, гоё чанга биетэй, харвингүй тэгээд гөлчийсөн сайхан хүрэн бор биетэй байнаа гэж бодно. Манай монгол хүүхнүүд далайгүй газар, нүцэглэх шаардлага бараг гардаггүй гэдгээрээ биеэ хаяад нээх цулцайсан харвин, өөх. Би ч ялгаагүй.

Амралт сайхан зохиж байгаа ч надад нэг юм дутагдаад байгаа нь хоол унд. Уг нь иддэг хоол ундаа л идээд байгаам гэхдээ амт нь өөрчлөгдөөд болдоггүй. Яг л хотод байхдаа хийдэг байсан шигээ хоол хийгээд идэхээр нэг л амтгүй санагдаад. Ээжийн үгээр бол бүх юм “агаар”-тай холбоотой гэнэ. Ээж бол хөдөөгийн бүх юмыг “төгс” гэнэ л дээ. Би бол энэ ус арай л биш, урд нь би анзаардаггүй байсан юм болов уу гэхээр ээж уурлана. Хамгийн сайн ус шүү дээ, юун тэр Улаанбаатарын өмхий ус гээд л уурлах нь тэр. Тэр ус нь үнэндээ дэндүү хатуулгатай, хужиртай юм шиг байгаан. Ус буцалгагч бол нэг удаа буцалгаад л ероол нь битүү цагаан юманд хучигдана шүүдээ. Гэхдээ уснаас шалтгаалахгүйгээр хоол унд амтгүй санагддаг хэвээр.

Ээж хэлэхдээ агаарт гарч мэдэрхүй чинь сэргээд хэрэглэж байгаа амтлагч, хоолны материалуудаа ямар чанар муутайг одоо л мэдэж байгаа чинь тэр гэнэ хэхэ. Би бодохдоо ямар хоол идмээр байгаа юм бол гэж гайхна. Хотод бол би үнэндээ нэг их чихэр хэрэглээд байдаггүйм. Хааяа гэртээ амандаа чихэр хүлхэхээс өөрөөр элсэн чихэр бол хэрэглэдэггүй. Тэгтэл хөдөө гэртээ ирэхээр бол тувтан шоколад идээстэй. Манай гэрт ч яасан их амттан, чихэр, шоколад, янз бүрийн набор байдаг юм. Тэрийг би л иддэг байхгүй юу.

Хоол идэхгүй чихэр, амттанаар л өөрийгөө болгоод сүүлдээ нүүр амаар юм ч гараад больё гэж өөртөө хэлээд ч чадахгүй байхым. Ядахнаа юм идвэл ааруул идээчээ гэж өөрийгөө “загнаад” гэхдээ л нэг л болж өгөхгүй амттаны мангас хэвээрээ.

Өнөөдөр сумынхаа төвөөр явж байгаад санмсаргүй хүрээгэр орлоо. Уг нь хашаанд нь байдаг хөшөөг үзэх гэж очсон юм. Тэгснээ ном хурдаг дацангийн үүд дэлгээтэй байхыг хараад орох уу байх уу орох уу байх уу гэж баахан эргэлзлээ. Хашаанд нь орчихоод дацангаар нь оролгүй явна гэдэг муу байхдаа гэж бодсон ч бэлтгэлтэй гараагүй болохоор халаасанд өргөл өгөх чихэр байдаггүй, задгай мөнгө ч байхгүйдээ яанаа гээд цүнхээ ухтал харин дэлгүүрийн худалдагчийн хариулж өгсөн хэдэн төгрөг байнаа. Баярлаад уухай тас дацанд яваад орлоо. Хэдэн лам ном хурж байхын. Надаас өөр хүн ч байсангүй, намайг ортол тэр хэдэн ламын нүд орой дээрээ гарч байнаа. Хаанаас юун “мам” нэвсийж навсайгаад ороод ирэв гэж бодсон байхаа.

Би бол үнэн инээдтэй. Тагнуулчийн гэж хүмүүсийн дооглодог тас хар малгай өмссөн тэгээд ув улаан подвоолк доогуур нь нэг час улаан өмдтэй. Ядаж байхад тэр өмд нь өвдөгнөөс арай доогуур, тэгээд углааштай.

Лам нар намайг жавдангийх нь араар гороолоод очиход номоо бүр чангаар уянгалуулан уншив уу даа. Зарим нэг нь бүр нүдээ аниад дүрдээ гүн бат ороостой хэхэ. Зүс бол мэдэхийн, харин тэд бол намайг танихгүй байхаа. Бурхадын ширээнд дөхөж очоод эхний ширээнд өргөл болгоод 100 төгрөг гаргаад тавьтал миний тавьсан дэвсгэрт дээр манийн 6 үсэг бичээстэй байхым. Дэлгүүрийн худалдагчаас хариулт мөнгөндөө авахдаа би үзээгүй юм л даа. Гайхаад мөнгөө буцааж аваад эргүүлж тойруулж, холдуулж ойртуулж баахан харж байснаа ширээн дээр тэр чигт нь тавьчихсан. Лам нар гайхсан байхдаа, энэ одоо юу хийгээд байна гээд хэхэ. Би бодохдоо маанийн үсэгтэй юм байна, буян далладаг юм болов уу өөртөө үлдээх үү яах уу гэж эргэлзсийн.

Нэг газраа буцаад очдог юм гэж байдаг гэсэн, тэр 100 төгрөг лав хүрээнд байх ёстой мөнгө байсан байх шүү. Бусад ширээнд нь 500, 100 гэхчлэн өргөхөд харин маанийн үсэгтэй төгрөг байгаагүй ээ. Лам нар дээр очиж адис авах юм уу гэснээ яагаад ч юм хэрэггүй шиг санагдаад гарахаар хаалга зүглэлээ. Үүдний хажууханд нэг лам сууж байна. Намайг хараад таньж байхын, би ч танилаа. Манайхтай айл хөрш явсан ах л даа. Нэг цагаан сараар халамцуу золгохоор манайд орж ирээд байхдаа манайд сууж байсан нэг хүнтэй муудалцаж, чи миний аавын морийг хулуусан гэсэн цаад хүн нь уурлаж тэр ахыг тоос манартал чирсээр гудманд гаргаад хаячихсан. Өмсөж явсан булган малгай нь шороон дээр өнхөрч, хөөрхий ах уйлж “би ядуу хүн шүү муу хулгайчаа, наад малгай чинь хулхи булган малгай” гэж манай ээж сандарч, бага ахыг дуудаж энэ хүнийг гэрт нь оруулж өг хөөрхий гэсэн ах маань эхнэрийг нь дуудаж хамжаад гэрт нь оруулж билээ. Ээж ч нөгөө түйвээний эзнийг зэмлэх шиг болсон. Хэдийдээ лам болсон юм мэдэхгүй. Намайг хараад танимхайрч толгой дохихоор нь өмнө нь байгаа хүрдийг очиж эргүүлэх зуураа энэ ламын судраас адис авах уу гэж бодсноо жавданд суугаа хурлын лам нарын судраас адис аваагүй байж хатавчинд суугаа ламаас адис авлаа гэж шоолцгоох байхдаа гэж бодоод чимээгүй гараад ирэв хэхэ.

Буцаад гэртээ харихаар алхаж явтал хөдөө манайхтай айл зусдаг байсан ах мотоциклтой хажуугаар явж таараад ардаа сулгаад гудамжны өнцөгт буулгаж өглөө. Та манайхаар орох уу гээл толгой сэжээд давхиад явлаа, аргагүй шдэ унаа нь хүч муутай намайг даахгүй, хаазалж чадахгүй байсан тул дээш гудамж өгсөнө гэж ярилтгүй байсан байх л даа ккк.

Өнөөдрийн адал явдал нэг иймэрхүү өндөрлөж байна.

Comments

  1. Сайхан л амарч байгаа юм байна даа. Айраг уугаад л, наранд биеэ шараад л.

    ReplyDelete
  2. Сайхан хөдөө үнэртэх шиг боллоо зурагнууд хараад. Наранд шараад сайхан амарч байгаа юм байна. Би бол хөдөө очихоор борви бохис хийлгүй ажилласаар байгаад таардаг юм. Яг хөдөө ажил ихтэй, өглөөнөөс орой болтол амсхийх зав гарахгүй шүү дээ кк.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...