За та минь энэ гарчигт хууртав аа хэхэ. Мэдэх нэг нь мэднэ дээ, энэ бол нэрт яруу найрагч асан Соднобалжирын Буяннэмэх агсаны шүлэг. Мэдэхгүй нэгэнд нь аниа нь дор хэсгээс нь ч болтугай бичээд өгөмц…
Амралт үргэлжилсээр. Зарим нэг нь юун урт амардын гэж гайхаж магадгүй. Гэхдээ үнээн. 7 сараас хойш туж амарлаа, хаана ч хэлнэ. Учир нь би бол “хувиараа ажил эрхлэгч” байгаам. Өөрөө өөртөө ажил өгдөг, бөгөөд өөрөө өөртөө бас амралт өгдөг гэсэн үг.
Амарч байгаа ч бас бус юм хийгээд ПС-ээ балбаад л байгаам. За тэхээр хөдөө газар бол Интернет бол яах аргагүй проблем. Харин ч би ээжийнхээ буянаар SKY 3G модемийг ашиглаад өдөр бүр хүсснээрээ ороод байгаа. Үнэндээ үнэ бол хоттой харьцуулахгүй талийж өгнө.
Скайд хязгааргүй хэрэглээ гэж байдаггүй юм байна. 5 гега байт аваад нөгөөх нь сар болохгүй худалч хүнд хямгадсаар байтал 10 хоноод дуусаад байхын. 1 гега үлдлээ гэхэд тэрийг ашиглаж чадахгүй хурд гэж хошного, холбогдохгүй тасраад тасраад үйл тамыг минь эдэлж байна. Тэгээд дуусаад цэнэглэхээр үлдэгдэл хоног нь цааш сунгагдахгүй шинэ нэгжнийхээ хоногоор цэнэглэгдэнэ, бас дата дуусаагүй байхад хоног нь дуусвал дата нь үлдэхгүй хүчингүй болно ч гэнэ үү учир нь олдохгүй шулаа их гарах юмаа. Мобикомын Болор захирал Скайтельд урваад одоо Скай Моби шиг шулаач болж байгаа гэж үнэн байх. Бусад бүх оператор адилхан хэл ам гомдол тасардаггүй бололтой харжээ суухад.
Хэд хэдэн газартай холбоотой төсөл хийж байгаа. Гол нь би монголоороо сайхан биччихлээ, англиар орчуулах болоод ажил гацааский. Миний англи хэл арай л дэндүү жулдаад байна. Яагаад англиар орчуулж байгаан гэж үү? Яагаад гэвэл монголоос санхүүжилт олох найдлага ховор юм шиг санагдсан.
Саяхан нэг газар надаас баахан асуулт асуугаад тэрэн дунд өөрийнхөө тухай нэг онигоо яриад өг дөө гэнэ. Би удаан бодлоо л доо. Ер нь би тийм сёрозны гэдэг билүү биеэ барьдаг баргардуу хүн ч юмуу сүрхий сайхан хөгтэй явдал санаанд ордоггүй ээ. Дандаа бага насны онигоо л байхын.
Жишээ нь манай гэрийхэн дунд яригддаг хамгийн хөгтэй явдал гэвэл намайг 4-5 настай л байх үед байх. Миний дээд талын эгч надаас 2 эгч тэгээд намайг харж, ханддаг гол хүн, бид хоёр хаа ч цуг. Эгч бол маш хөдөлгөөнтэй, “хоолтой бор ишиг” гэсэн хочтой. Юм байвал авираад ямаа шиг харайлаад тачигнаад давхичихна, сэргэлэн гэж жигтэйхэн. Би бол ээжийн эрх “шар тос” За тэгээд нэг өдөр эгч бид хоёр гудманд тоглож байваа, хавийн хамаг хүүхэд л байсан байх. Тэгтэл нэг айлын гадаа трактор ирж зогсоод, манай эгч тэргүүлээд бүгд авирцгаадаг юм. Тэр үед чинь хүүхдүүд машин тэрэг, трактор ирж зогсвол тал талаас нь авираад тоглож өгдөг байсын. Тэгээд тэр тракторын чиргүүлийн хаалт ар талаараа байхгүй, тэнд нь олс татсан байв. Эгч дээш доош авирч үсчиж байгаад тэвшин дээрээс харайгаад буух гэтэл нөгөө татсан олсонд хөлөөрөө тээглээд нүүрээрээ газар хатгаж унаад сүрхий урчихдаг юм. Харж зогссон би ээждээ ховлохоор “Ээжид хэлнэ дээ” гээд гэр лүүгээ гүйх зуур гэсч амжаагүй хаврын хөлдүү үхрийн баасанд тээглэж унаад нүүр гараа бас сүрхий ураадхав.
Нэгэнт нүүрээ урсан тул гэртээ орж чадалгүй буцаад эгч дээрээ очоод хэлтэл эгч харин өөдөөс “Тэгвэл би лав үхрийн баасанд тээглэж ойчсон болно дог, чи юу гэж хэлэхээ өөрөө мэдээрэй” гэчихээд хар хурдаараа гэр лүүгээ гүйчихлээ. Араас нь амьсгаадан гүйсээр гэртээ ортол эгч харин аль хэдийн ээж аавын дунд орцон “үхрийн баасанд тээглээд нүүрээ урцан” гэцэн уруулаа унжуулцан зогсож байдын. Намайг юу хэлэхээ мэдэхгүй байтал ээж харчихаад “хүүе миний хүү бас нүүрээ яасын” гэхээр нь хэлэх үг олдохгүй сандарсандаа “Би салхинд хийсээд уначихсан” гэж хэлээд гэр дүүрэн инээд болж байлаа.
За юун ч урт юм болов ганц өгүүлбэрийн төлөө. Одоо бол хэн ч инээхгүй байхдаа. Яагаад гэвэл тэр үед байгалийн гамшиг ховорхон, хүн хийсгэх салхи ч бараг байсангүй.
Тэгээд энийгээ тэр асуусан хүмүүст ярьж өгсөн үү гэвэл үгүй ээ. Юу ярьж өгсөн бэ гэвэл анхны биений юм ирсэн тухайгаа л.
Тэр тухай бичих гэхээр ичээд байна хэхэ. Гадны хүмүүст бол нээх ичмээр биш инээдтэй хирнээ сургамжтай түүх шиг санагдаад яриад өгцийн. Монгол хүмүүс бол шоолоод сүйд болох байхдаа. Гэхдээ би арай ч хөвөн шатааж тавиагүй шүү хэхэ.
Монгол улс хувьсгалт төрийг мандуулснаас нааш
Монгол хэмээх үндэсний соёлоо сэргээн хөгжүүлэх болов
Монгол хэмээх үндсэн соёл нь хөгжөөд ирэхийн хамтаар
Монголын дотор шинэ явдлууд дараалаад үүсэв
Ший жүжиг, тоглоом наадам Монгол маягаар тоглов
Шалгарсан сайн алдартай дуучид Монгол маягаар дуугаа дуулав
Шанз хуучир ддөрвөл чавхдас Монгол янзаар хөдлөв
Шинэхэн янзын хувсгалт ёсны Монголын авъяас сэргэв
Холбоо шүлгүүд намираад гарах нь өөрийн хэлний Монгол
Хослуулан зохиосон эгшигт дууны үг санаа нь Монгол
Хойшид боловсрол соёлын зам дээр үндэс болох нь Монгол
Хуучин ёсны азийн дундаас шинэ мандсан Монгол…
Comments
Post a Comment