Блогтоо тохиргоо хийгээд Dear Anonymous сэтгэгдэл үлдээж болох болчихлоо. Янз бүрийн хараадаг, ерөөдөг, элдвээр хэлдэг хүмүүсээс залхсандаа мөн ч олон тохиргоо хийсэн дээ хэхэ. Эхлээд блогоо хайгаад олдоггүй болгосон, дараа нь доторхи мэдээллүүд нь хайлтаар гарч ирэхгүй болгосон, тэгснээ хуулж болохгүй болгосон гээд л хэхэ. Одоо алий болгон ингэж явах уу дэ, яавал ч яаг гээд гэх үү хэхэ.
Ингээд бичихээр намайг од гэж бодуузай. Үгүй юм аа, ямар юмных нь од байхав. Зүгээр л эмзэг, гомдомхой гэхэд хаашаа юм муухай ааштай хажигч гэвэл л үнэнд нийцнэ.
Ямар нэг хүн дургүй хүргэвэл тэгээ л дуугархаа байчихдаг, тэр дургүй хүргэсэн этгээдээс гэрлийн хурдаар зугтаагаад тоос л гозойж үлддэг байсан хаха. Одоо л харин даруухан, ааш сайтай болж байгаагаас биш гэл үү.
Бас их өмчирхөг, хүнтэй ямар нэг юмаа хуваалцах дургүй. Энэ зан бүх юман дээр илрээд байх шиг байдаг юм. Ухаан нь яасан, ийсэн, гомдсон, баярласан, уурласан гээд барагтай л бол ил хэлэхгүй. Найзууд маань миний амьдралын нарийн ширийнийг тэр бүр мэддэггүй, ярихыг хүсдэггүй болохоор тэд асууя гэж боддоггүй байхаа.
Харин надад бол амьдрал, зовлон жаргалаа нуулгүй ярьцгаадаг. Ихэнхи найзууд маань бүх л нууцаа ярина. Одоо бодоод байхад найзууддаа бас би нөлөөлсөн байна лээ. Амьдралд нь хамгийн том шийдвэр болох ханьтай болох дээр яах аргагүй миний нөлөө, оролцоо орсон байсан. Тэд өөрсдөө тэрийгээ анзаардаггүй юм уу, анзаарсан ч хэлдэггүй юм уу бүү мэд хэхэ.
Нэг найзыгаа амьдрал нь жаахан асуудалтай, барилга дээр ажиллая гээд явж байхад нь өөр нэг найзтайгаа ярьж байгаад тэдний ажилд оруулсан чинь тэр ажил дээрээ ханьтайгаа танилцаад суусан, бас нэг найзыгаа наад хүнээсээ холд гэтэл найз маань миний үгэнд ороод холдсон хойноо өөр хүнтэй учраад суусан гэхчлэн байнаа байна хэхэ. Жижиг ч юм шиг хирнээ яг амьдралд үзүүлэх нөлөөг нь харахаар яах аргагүй хамгийн эгзэгтэй мөч л байдаг юм хэхэ. Өөрийгөө магтаад аая энэ хүүхэн одоо галзуурч байх шиг байна хаха.
Гэхдээ хамгийн сонин нь тухайн үедээ тэр найзууд маань бүгд миний тэр зөвөлгөө, шийдвэрт их дурамжхан хандаж яах гэж ингэж байгаа юм гэцгээж, зарим нь бүр үнэнгээсээ надад уурлаж байсан байдаг юм.
Юуны тухай бичлэг болоод явчихваа ингэхэд энэ? За, орхиё, бүр сулиараад дууслаа хэхэ.
Comments
Post a Comment