Skip to main content

Брэнд мэрэнд

Брэнд гэж юуийн ер нь?

Хүмүүс тийм ч брэнд, ийм ч брэнд гэцгээгээд байх юм. Надад байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байна уу гэвэл байна, харин брэнд гэдэг нь мөн эсэх дээр очоод гацаад байнаа хэхэ.

Чанартай, дассан, таалагдсан гэх мэтийн таашаалаа дагасан сонголтоо бодохоор брэнд гэмээр гэтэл үнэ, алдар нэрийг нь бодолцвол ай мэдэхгүй. Яг үнэндээ байнга хэрэглэдэг гоо сайхны бараа, үнэртэн, хувцас гэх мэтийнхээ нэрийг тогтоохдоо би маааш муу. Бичиж аваад, хайрцаг савыг нь хадгалаад эсвэл фэйсбүүк энэ тэрдээ зургийг нь оруулж үлдээгээд сүүлд нь авах болохоороо буцааж үзэж байж нэр нтрийг нь санадаг хүн байгаам. Тэгэхээр блог дээрээ бас биччихвэл мартахаараа үзээд амар юм уу даа хэхэ.

Бие хийгээд гарын тос олж авах гэж яваад авч чадсангүй. Johnson бэйби шингэн тосноос өөр тос байдаггүй юм билээ. Гарын тос ч яахав солонгос тос авчихсан, хаа очиж хотоос хямд байдаг юм байна хэхэ.

Бэр эгч намайг тос гэж үглэхийг сонсоод манайд байгаа тоснуудаас аваач гээд гэртээ очоод тос өгсөн, тэр нь миний хэрэглэх дуртай тос. Монголд супермаркетуудаар зарагддаг даа яагаав Vaseline.

Энийгээ мартана ч гэж уул нь байхгүй л дээ...

Миний арьсанд их сайн тохирдог болохоор байнга авдаг, анх USA-s захиж авчруулдаг байсан яваандаа Монголд мэр сэр зарагддаг болохоор нь америк барааны дэлгүүрээс авдаг болчихсон. 500 ml нь 10.000-с дээш байдаг гэхээр хүмүүс үнэтэйдээ ордог тос байна л гээд байдаг. Нээрээ хүмүүс чинь биедээ тос бараг түрхдэггүй юм билээ штэ. Би бол усанд орчихоод түрхэхгүй л бол шилбэ нтр хагарах гээд загтнаад байдаг юм.

Хамигийн сүүлд үсэндээ хүрэн өнгө оруулах гэж будсан чинь тас хар шахуу болчихсон, гэхдээ үсний будаг нь их таалагдсан л даа. Монголд зарагддаг эсэхийг мэдэхгүй юм, анх удаа хэрэглэж байгаа Nu-Pore үсний будаг. Үнэргүй, бас үсэнд сайн орсон шүү.

Яаааг энэ өнгөөр будсым

Comments

  1. Za minii huvi brand gevuul odoogoor hubtsas hunar bandaash levchikh gevuul River Woods bolchood bna.
    A goo saihan gevuul odoogoor chanel. Yves Saint Laurent l bolchood bn shde. naad tosii chini harin deer ued hergeljeesen boduul sain taardag bolool hergeljeesen bgui dee. odoo bol biend Nivea zugeer bna. dashramd helhed naad eluudel usee Veet eer avaa. mani egch hamag yumniihaa usiig l avhiim bilee shdee ehnii odroo jaahan ulaigaad daraa ni tegeed gaigui bolchkhiim bilee. zogiin baltai ni sain gesen za za untlaa chaav chavgantsaa vaaaaaaaaaahahhahah

    ReplyDelete
  2. Үс ноос гээд бичлэг байгаа штэ Маша! Тэнд бичцэн байхад зөвөлгөө өхгүй яасымбөө? Эгчээсээ Veet-ийн талаар асуугаад өгөө, би бүр зурагтай бичсэн, тэндээс уншижийгаад асуугаад энд бичээрэй. За бака чаав чавгаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...