Skip to main content

Хот орсон нь-2


Ахыгаа гаргаж өгөх гэж ирээд хэд хоноод хөдөө рүүгээ гэдэн годон болоод дахиж хот руу мөддөө ороогүй, удалгүй ч зах зээл эхэлсэн дээ. Харин сүүлд том ахыгаа Монголд буцаж ирсний бүр хойно хуриманд нь нэг ирж хэд хоноод. Тэр үед чинь баримжаа байхгүй, байнга л гэрийнхэнтэйгээ цуг явна. Хаагуур яваад, хаашаа ороод, хаагуур харьж байгаагаа мэдэх ч юмгүй. Толгой үндсэндээ эргэчихсэн. Бас нэг өдөр тэнгэр муухайрахаар хэдэн мал гээд санаа зовоод байгаамаа хаха.

Баримжаа байхгүй юм чинь аль хир хол явснаа, Танктай хөшөөнөөс Сүхбаатарын Талбай хүрээд тэгээд Их Дэлгүүр хүртэл явган явсан гээд л баримжаална.  Хэд хоноод буцахдаа гэрийнхэнтэйгээ Зил-30 машины тэвшин дээр эсгий дэвсээд, дээгүүрээ бас эсгийгээр хучаад унтаад нэг сэрэхэд шөнө дунд гэртээ ирчихсэн байсан. Дараа нь харин эгч, ах нарыгаа оюутан болсон хойно орж ирж тэд нарын хөлсөлж байсан байранд очсон.

Бага ахтайгаа цуг шөнө хот орж ирж унтаад өглөө сэрэхэд эгч ах нар хичээлдээ явсан, том эгч наад шүүгээгээ ухаад хувцас хунар таарвал олж өмсөөрэй гээд. Бас өдөр ч билүү орж ирж хэдэн хувцас үзүүлээд энийг бага эгчийгээ ирэхээр өмсөөд яв гээрэй, чи өөрөө энийг өмсвөл өмс гээд. Манай эгээ чинь бага эгч бид хоёрыг хооллож хувцасладаг байсан байгүй юу. 

Хамаатныхаа хоёр хүүхэдтэй цуг байр хөлсөлдөг, хоёр өрөө хэдий ч нэг өрөөнд нь тэр айл нь тавилгаа хийгээд түгжчихсэн. Тэгээд нөгөө үлдсэн өрөөндөө бүгд газраар ор засаад унтана. Шаландаа нэг том хивстэй, бүгд зулаад унтахаар хивсний нэг захаас нөгөө зах хүртэл яг таардаг байхгүй юу. Манай бага эгээ унтахдаа их эзэрхэг. Хоёр талдаа байгаа хүмүүсээ хоёр тийш нь тийрч орхиод өөрөө таван хошуу болоод унтаад өгдөг. Нэг тэгж тийрэхэд нь нэг захад байсан бага ах шалан дээр шалдан унаад тийчлэнэ, дахиад нэг тийрэхэд нь нөгөө захад унтаж байсан хамаатны банди шалан дээр унана гэх жишээний хэхэ.

Өдөр нь бага эгч хичээлээсээ ирээд намайг дагуулаад явсан, хаачиж байгаан гэхээр Спортын Төв Ордон орж лигийн тоглолт үзүүлж байгаа юм. Өөрөө ч нэг хэсэг лигт тоглодог байсан л даа. Тэгээд надад тайлбарлаад энэ нь тэр, тэр нь энэ гэхчлэн танилцуулж алдсан хэхэ. Багаасаа л бага эгчийнхээ хажууд зүүгдэж ханиндаа өссөн, намайг харж өссөн болохоор бас бага эгээгээсээ зөндөө юм сурсан. 

Тэр үед Оросоос лигт хэдэн, хэдэн ч гэж дээ хоёр гурван гозгор нөхөр ирж тоглож байсан үе. Тэд нарыг харж өндрийг нь гайхаад, бага эгээ болохоор энэний гуя нь миний шилбэнээс нарийн байгаа биз гээд хэхэ. Нэг хүүхэн хаалгаар шагайсан, эгч харчихаад аа энэ хүүхэн чинь жүжигчин штэ гэж байсын, сүүлд мэдэхнээ Ундармаа байсан юм байна лээ л дээ. Нөхөр болох залуугийнхаа ардаас гүйж ирсэн хэрэг байж.

Бага ах бас бага эгч хоёр аавыг мэргэжлийг дуурайгаад БТДС-т элсчихсэн, оюутан. Яаж байгаад ч билээ том эгч энэ багаа /бага ахыг бид тэгж дууддаг юм/ чинь манай сургуулиас шивэр үнэртдэг гэдэг гээд бөөн инээд. Бага эгээ болохоор сургуулиа өмөөрөөд гайгүй ээ гайгүй, манай ангиас бол үнэртэхгүй штэ гээд. Тэгснээ "манай ангиас цаашаа кридорын буланд очоот тийшээ эргэвэл хуушуур үнэртэнэ, цайны газартай, харин нөгөө тийшээ эргэвэл хөлс, шивэр үнэртэнэ, бөхийн ангитай" гэж танилцуулж байсым хаха.

Хөдөөнөөс ирсний дараа эгээ /том эгч/ хувцас хунараа үзүүлж ярьж байгаад гоё хар нейлон дотоож өмссөнөө харуулж гоё байна уу гэхээр нь "Эротик байнаа" гэсэн цуг байр хөлсөлдөг байсан хамаатны эгч татаад уначихсан хэхэ. Би чинь таас хөдөөний, шал хөгшин хүн шиг яриатай, дээр нь уртаа нарийхан гэзгээ хоёр салаа сүлжчихсэн тэгээд эгч нар наад үсээ задалж боо хоёр сүлжлээ гээд үглэж байсым хэхэ.


Бага эгээ болохоор дагуулж явахдаа байнга энд тийм, тэнд ийм, энийг тэгнэ, тэрийг ингэнэ гэж тайлбарлаж өгнө. 26 гээд автобусаар явбал тэнд буугаад манай сургууль, энд буугаад байрандаа тэгж очно гээд л. 10-р хороололд Хөлөг-ийн хажууд байр хөлсөлдөг байсан болохоор 26-ийн сунагар улаан автобус, Хөлөг үйлчилгээний төв гэдэг хоёр үгийг ягштал цээжилсэн хэхэ.

Намайг дагуулаад сургууль орно, тамирынхан хөдөлгөөнтэй. Хашаагаа тойрч явахаас залхуураад хайсан дундуур даваад, дундуур нь шургаад л гүйлддэг байсныг нь санаж байна. Эгч бид хоёрыг төмөр хайс дундуур шургах гэж байхад хэдэн залуу гүйлдэж ирээд шургаж гарч байгаад нэг нь нааш ч үгүй цааш ч үгүй гацчихсан. Тэнд баахан охид инээлдээд, нөгөөхийн найзууд зарим нь татаж, зарим нь түлхэж байж бөөн инээд хөөр болж байж салгаж авч байсан. Банди нар нь бол ихэнхи нь шургахгүй, циркчин шиг гараараа тулж байгаад кольт эргэдэг шиг эргэж сэв гээд дээгүүр нь үсрээд цаана нь бууна. Нилээн л өндөр хашаа.

Бас ангийхаа охины оюутны картыг авч явснаа надад өгөөд цугтаа Бөмбөгөр ч билүү нэг зах орж бас бус юм аваад тэгээд нөгөө 26 дээрээ буцаж ирээд намайг холоос наад үнэмлэхээ үзүүлээрэй шалгахгүй байхаа гэсэн. Кондукторыг дөхөж ирэхээр би сандраад үнэмлэхээ өргөж үзүүлчихээд хартал толгойг нь доош харуулаад үзүүлснээ мэдээд улам сандарч кондукторыг цааш явсан хойно толгойг нь зөв харуулаад ардаас нь үнэмлэхээ өргөөд л суугаад байсан эгч хажуугаас нударч ийм удаан үзүүлдэггүй юмаа гээд хэхэ.

Тэр үед замын түгжрээ гэж байгаагүй юм штэ. Өглөө 11 цагийн үед хүн цөөн байхад нөгөө 26-даа бага эгээтэйгээ харихаар ороод автобусны дээд бариулаас барьчихсан явж байсан гэнэт ухас гээд хурдлаад давхихад би бариулаас барьсан чигтээ хойшоо нисээд, хойхоно зогсож байсан эгчийнхээ нөгөө ангийн нэг нүдээрээ инээсэн бүдүүн нөхөрийн нуруун дээр очиж тогтож байсын хаха. Миний мэдэхийн тэр нөхөр сүүлд нь улсын наадамд түрүүлж байсан юм даг. Тэр үед нисгэгчийн гэдэг хар хөх өнгийн сөдөн хүрэмтэй, ноосон малгай дарж өмссөн бүдүүн "жаал". Охид бүдүүн гээд шоолдог л янзтай байсан.

Хөдөөний амьтан болохоороо би автобусны бариулыг ялгаж мэдэхгүй, эвдрээд хойш урагшаа гүйдэг болчихсон бариулаас барьчихсан нисч дүүлээд явж байсан байх гэж одоо боддын хэхэ.

Том эгээгээ дагаж найзых нь ажил дээр очоод бүр толгой эргэчихсэн, тэгээд хаана яваагаа мэдэхгүй гайхаад байсан. Бүр сүүлд олон жилийн дараа тэр газраараа явахдаа таньж байсан шүү. Нэрийг нь санахгүй байна л даа гэхдээ л цонхоор нь оюутнууд хичээлээ хийж мэрийсэн, бодлогоширсон, залхсан, гуньсан олон царай гудамжны хөдөлгөөнийг анзаарахгүй сууж байдаг, нэг их гоё модтой хуучин загвар стильтэй, кинонд гарч баймаар тийм нэг гудамж байдаг юм.

За тэгээд орой болохоор том эгээ бид нарт амттай юм авч өгнө. Ажлаасаа орж ирэхээр бага эгч бид хоёр цүнх сав руу нь бүлтийтлээ харж юм горьдоно. Эгээ ч ёс юм шиг ямар нэг амттай юм авчирна. Заримдаа та хоёр юугаа хараад байгаа юм гэнэ, гэхдээ л гоё юм өгнө. Орой дэлгүүр орж тийм юм ав гэж бид хоёрыг гаргахдаа хааяа цуг байр хөлсөлдөг хэдээсээ нууж "MR-д гоё юм" гэж бичээд мөнгө өгнө хэхэ.

Харин сүүлд нэг мэдэхэд л хотыг овоо мэддэг болсон байсан. Нэг найз охин маань тусалсан юм аа. Бас л баахан тайлбарлаад заагаад. Гэхдээ одоо ч гэсэн баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэхийг л мэддэг хэвээрээ гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Цаашаа бол мэдэхгүй ээ, гэрээс гардаггүй, гэдэс алддаггүй л хүн. Хүн амьтнаас л асууна даа.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...