Skip to main content

Өнөөдөр

Хөдөөнөөс ирснээсээ хойш өнөөдөр л гадуур гарлаав шт. Гараад хаачаад ирэв гэж үү? Галзуу ганц найзтайгаа л уулзахгүй юу. Миний муу найз чинь надад их хань болдог, хэдэн сар болжийгаад хааяа нэг уулздаг хүүхэн байгаам. Хааяа, хааяа найз хүүхэн гээд бичнэ дээ, тэр чинь голдуу энэ найзыхаа тухай л бичсэн хэрэг шүү дээ.

Тэр бид хоёр уулзахаараа нийлж хоолонд орно, тэгээд гудамжаар тэнэнэ, үзэж харах юм байвал үзнэ, харна за тэгээд л яваад байна хэхэ. Цагаа их үр бүтээлтэй, цэвэр ариунаар өнгөрөөдөг хүүхнүүд. Хааяа ганц пиво авч уух ч тэгээд л "ариун журамт" бүсгүйчүүд чинь гэр гэрийн зүг бие биенээ унаанд суулгаж дөхүүлж өгөөд л шогшино шүү дээ. Цааш даварна гэж байхгүй хэхэ.

Манай нэг эрэгтэй найзтай энэ эмэгтэй найз маань таарахгүй. Тааралдах болгондоо хэрэлдээд сална хаха. Тэр эрэгтэй найз маань дуу алдаад пээ энэ хэн эгч шиг авгай авбал би ч боож үхнээ. Эхний жил нэг саваагүй амьтан өмнө хойно гарч элдвийг шалгаана, жил өнгөрхөөр хоёр саваагүй, хоёр жил өнгөрөхөд гурван саваагүй... гээд л толгой сэгсэрнэ хэхэ. Тэгснээ би бүр тэсэхээ байгаад боогоод үхий гээд шидэмс олж бариад сандал дээр гарвал энэ хэн эгч лав өмднөөс татаад хүүе, хүүе чи яагаад үхэх гэж байгаан гээд шалгаана, үхсэн хойно бас өмднөөс татаад хүүе тэгээд үхэх ямар юм бэ гээд дахин шалгаана гээд намайг их инээлгэдэг байхгүй юу хэхэ.

За тэгээд найзтайгаа нийлээд их дэлгүүрийн хавиар баахан тэнэж нэг газар орж тэнгэрт ниссэн үнэтэй мөстэй цай олж уугаад цааш бас явсоон, явсон.

Өнөөдөр чинь таньдаг хүмүүстэй уулзах даллагатай өдөр үү гэсэн хэхэ. Найз охиноосоо салаад алхажээ явтал ардаас нэг залуу гүйж ирж татаад таныг хэн ах уулзий гээд дууджийн гэдэг байгаа. Замын хажууд машиндаа суужийсэн нэг найзыгаа харку бандагнаад хажуугаар нь өнгөрчихгүй юу, тэгээд ардаас тэрийг гүйлгэсэн хэрэг байж л дээ.

Намайг чинь пээ чи яасан таргалаав гэхээр нь тэхгүй яадаг юм хүүхэд гаргасым чинь гээд аваад хаясан хаха.
Тэгтэл нүд нь том болоод тийм үү гэхээр нь тийм тийм хоёр ихэр гээч гээд
Бүр гайхахаар нь худлаа худлаа гээд, тэгээд яагаад аймаар таргалаав гэхээр нь тэхгүй яадаг юм жирэмсэн юм чинь гэсэн чинь бас тийм үү гэхээр нь тийм, тийм одоо хоёр сартай штэ гэсэн тэгснээ дахиад л за худлаа худлаа тоглосон юм гэсэн яасан их худал ярьдаг юм гэнэ хаха.

Товчхондоо худлаа ярьдаг бандаак л болсоо хэхэ.

Орой нь Номин ороод буцаж явахдаа уулзку хэдэн сар бултнаа гэж боджийсэн хүмүүсийн нэгтэй нь таараад гэрэлд цохиулсаан хэхэ. Одоо тэгээд илчлэгдсэн юм чинь бусадтай нь уулзаад тэнгэрээс-газарт буудаг л байхдаа.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...