Skip to main content

Posts

Хардалт

 За би ер нь их ээ хардамтай этгээд шиг байгаа юм. Өмнө нь хэн нэгэнтэй үерхэж байхдаа хардвал тэгээд л чимээгүй хаячихдаг байсан хэхэ. Асуудлыг биш шүү цаад хүнээ хаха. Үерхэж байхдаа хардаж мардаад ярилцах гэж оролдоод тэгээд үндэслэлтэй ч юм уу за бүтэхгүй нь ээ гэж бодонгуутаа чимээгүй болоод хэд хоног юу ч болоогүй юм шиг харилцаж байгаад л нэг өдөр ор сурагггүй арилаад өгдөг байсан хэхэ. Дотроо юм санахдаа аймаар байгаа биз.  Одоо тэгээд олон жил ганцаар явсных хардалт мардалтгүй сайхан л байлаа. Тэгсэн ойроос нэг нөхрийг хардаад бүр уур хүрээд болдоггүй ээ. Яасан байх уу, миний хайртай нэг "фашист" байдаг юм аа. Ноднин өвөлжингөө гэртээ шигдэж суусных WW-II талаархи бараг бүх киног түүж үзээд, тэгээд нэг кинонд Герман цэргийн даргын дүрийг гарамгай бүтээсэн этгээдийг бишрэн шүтдэг болов оо. Удалгүй мань этгээдийнхээ хувийн сошиал хуудсуудыг олоод дагаад эхлэв. Хөөрхөн шонтгор шар эхнэртэй, их дажгүй сайхан гэр бүл. Зөв амьдардаг юм байна гээд шохоорхоод дэмжээд зүрх мү...

Гаргая

Түрүүчийн бичлэг дээрээ баахан хүн муулж кайф авсан чинь сайхан болоод ахиад хүн муулмаар байна гэл үү хаха. Аль болох амьдралтай, бусдын соёлтой дасан зохицохыг хичээдэг ч харангуут арзагнаад дургүй хүргээд явчихдаг хэдэн юм байдаг.  -Хөдөө явахаар жорлонгүй байх.- Оо энэ тэндгүй байх баас шээснээс болж хөдөө аялахаас айгаад байдаг болсон хүн байна. Хаашаа ч явсан ялгаагүй. Тэрэлж орлоо, жорлонгууд нь бүгд цоожтой. Амралтын газрууд нь оруулахгүй. Тэгээд одоо яахав ил задгай аваад хаяхаас өөр сонголтгүй. Ямар сайндаа "хөөе хэнээ чи байгалиа бузарлаж дуусав уу? би зөрөөд бузарлахаас" гэж орилох вэ дээ. Гэхдээ биеэ хөнглөөд аль болох цаас хаяхгүй байх, халааслаад ч болов аваад ирэхийг боддог оо. Гэсэн ч дасч чадахгүй уур хүрээд дотор арзагнаад. -Хадаг яндар энд тэнд уях.- Миний хамгийн дургүй зүйл. Хадаг уядаг бас бус бусад тэнэг заншлаас нь болж Балба явахаас цааргалдаг гэхэд хилсдэхгүй. Нисэх дээр нь очиход сэтэртэй нохой ч юм уу бух ноололдооны бөх аятай сэгсийсэн юмнууд л б...

Сайн байцгаана уу?

Сүүлчийн бичлэгээс хойш бүхэл бүтэн 7 сар өнгөрчихөж хэхэ. Бичлэгээ оруулаад дараахан нь төлөвлөж байснаараа далайн эрэг явсаан явсан. Гэхдээ далайн эрэгт хэвтэхээсээ илүү халуун орны ойн чөлөөн дэхь байшинд хагас сар гаран унтсан. Тэгээд нөгөө гайхал тахалын сургаар амралтаа дундаас нь хаяад ирсэн бөлгөө. Цаг хугацаа маш хурдан өнгөрч юмс маш өөр болж. Ухаан нь урд өмнө нуруугаа түлэгдтэл жин үдийн халуун наранд ямаа сааж, өглөө наран мандахаас үдэш саран хөөрөх хүртэл гэртээ оролгүй гадаа тугал, хургатай хөөцөлдөж явдаг байсан арьс, үс, тэр чанга биенээс юм үлдээгүй байна. Ганц өдрийн халуун нарны ая даахгүй духны арьс бөөн бөөнөөрөө хууларч унаад айсандаа наранд гарахаас аль болох зайлсхийж нтр. Энэ хэдэн сарын талыг нь унтаж, талыг нь элдвийн драм үзсээр байгаад барав шив дээ. Хөл хорио нтрт орохоор турж мураад, хэл мэл сураад байдаг юм ёстой байдаггүй юм байна. Авууштай нь юунд ч санаа зовохгүй бүхнийг хяналтаасаа гаргаж хаяад өөрийгөө хүртэл зоргоор нь тавиад амар сайхандаа жарга...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Амжилт

Хүний сэтгэл санаа ер нь олон юмнаас хамаардаг юм шиг ээ. 8 сараас хойш ханиад хүрч, дархлаа унаад ч тэр үү дагаад сэтгэл санаа навс унаж яажшуухан нэг зовлонгүй мажийх тухай байн байн санааширсаар явтал 10 сар гарчихаж. Эдгээр өдрүүдэд цөөхөн хоног л өөдрөг бусад үед нь ай бүү мэд... Хэдэн ч хүнийг "хусаж" хаясан юм бурхан л мэдэх байх даа. Энэ өдрүүдэд намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг ойлгож байна. Хайртай гэж мянга, бүр сая удаа хэлдэг ч миний төлөө хуруугаа ч хөдлөгдөггүй "үхмэл" нэгэн байхад ганц ч удаа хайртай гэх нь бүү хэл ямар ч харьцаа тогтооно гэж яриагүй хэр нь хачин их нөлөөтэй нэгэн ч байна. Эсэргээрээ харилцахад жигтэйхэн амар хялбар, миний хэлж буйг, хийсэн үйлдэл бүрийг маань их энгийнээр хүлээн зөвшөөрч, дэмжиж болж л өгвөл туслаад хажуугаас чадлаараа дэм болчих уу гэсэн өөдрөг нэг нь ч байна. Сөрөг талуудыг нь бичсэнгүй ээ. За өөр бусад хүмүүсийн тухай яриад ч юүхэв. Бодоод байхад энэ 2 сарын хугацаанд миний гаргасан, олж авсан амжилт...

Багш ахайтан

Бусдад өөрийн мэддэг зүйлсээ хэлж өгч, албан ёсоор хэлбэл багшлах болсоор 10 жилийг ардаа үдэж ээ. Эргээд харахад энэ 10 жилд их юм сурч. Надад байсан давуу тал маань бусдыг ялгаварлан гадуурхахгүй аль болох тэгш хандах, бас суралцагчид, сонсогчдынхоо нөхцөл байдал, уур амьсгалыг хурдан мэдрэх юм уу даа. Гэхдээ л 10 жил өнгөрчихөөд байхад өөрөө өдөр бүр шинэ юмс сурсаар, суралцагч бүрээсээ шинэ ухаарал авч, сайн муу үлгэр дуурайл олж харж, өөрийгөө өөрчилж, бас өөрийн хувийн зан чанар, арга барилаа зассааар... Би ч тун болооогүй л байна даа хөөрхий... Өдөр бүр хичээл заадаг гэж ойлгуузай. Мэргэжлийн багш биш ихэвчлэн урилгаар, сайн дураар хичээл заадаг болохоор сардаа 1 удаа ч юм уу эсвэл өөрөө сургалт зохион байгуулдаг байв. Харин сүүлийн сар бараг өдөр бүр хичээл заагаад сүүлдээ шантрах ч шиг. Батлагдсан программ, сурах бичгийн дагуу биш өөрөө бүгдийг эрж хайж, олж боловсруулж, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах хэрэгтэй байгаа тул маш их сорилт, бэрхшээл тулгарч байна. Заримд...

Хайлаас модны. . .

Бүсгүй хүн болсноо мэдрэхдээ нэг л итгэлгүй за бүр дотроо мэдрэхээс зайлсхийдэг сул дорой юм байна гэдгээ одоо л бат нот мэдэж авлаа. Ажлын шаардлагаар ч гэх үү аль болох алдаа гаргахгүй, элдвийн санал, занганд унахгүй гэх ч юм уу нөгөө талаар хүйсээс үл шалтгаалан өрсөлдөж ажиллаж ирсэн аа дээр нь хувь хүн талаасаа ч хэн нэгнээр тусалж дэмжүүлээд гар, сэтгэлийг нь хараад суух эгогоо тэжээх гэж зүтгэдэггүй болохоор өөрөөр хэлбэл өөрийгөө хэн нэгэнд хариуцуулах ч гэх юм уу сэтгэл санаагаа дэлгээд айлгүйтэх, күй ээ ядаж хайрлах, хайрлуулах талаар бодож ч амжилгүй удаж. Сүүлийн жил овоо гарч ороод хүмүүстэй уулзаад эхэлтэл харин нилээн хэдэн хүнээс болзох санал аваад гайхаж эргэлзэж бүр барьц алдаж нтр хэхэ. Сургаар нь шууд үргэн зайлдаг хэвээр ч зарим нэг нь энэ муухай зангаа зас гэж загнаад аа гэл үү хэхэ. Ямар ч сэтгэл хөдлөлгүй бичсэн байгаа биз? Бараг болзоё гэхээр нь өөдөөс нь эвшээгээд байгаа юм биш үү? Тэрний оронд хаа нэгтэй ганцаараа сайхан аялаад нүдээ анин зүү...