Skip to main content

Хардалт

 За би ер нь их ээ хардамтай этгээд шиг байгаа юм. Өмнө нь хэн нэгэнтэй үерхэж байхдаа хардвал тэгээд л чимээгүй хаячихдаг байсан хэхэ. Асуудлыг биш шүү цаад хүнээ хаха. Үерхэж байхдаа хардаж мардаад ярилцах гэж оролдоод тэгээд үндэслэлтэй ч юм уу за бүтэхгүй нь ээ гэж бодонгуутаа чимээгүй болоод хэд хоног юу ч болоогүй юм шиг харилцаж байгаад л нэг өдөр ор сурагггүй арилаад өгдөг байсан хэхэ.

Дотроо юм санахдаа аймаар байгаа биз. 

Одоо тэгээд олон жил ганцаар явсных хардалт мардалтгүй сайхан л байлаа. Тэгсэн ойроос нэг нөхрийг хардаад бүр уур хүрээд болдоггүй ээ.

Яасан байх уу, миний хайртай нэг "фашист" байдаг юм аа. Ноднин өвөлжингөө гэртээ шигдэж суусных WW-II талаархи бараг бүх киног түүж үзээд, тэгээд нэг кинонд Герман цэргийн даргын дүрийг гарамгай бүтээсэн этгээдийг бишрэн шүтдэг болов оо.

Удалгүй мань этгээдийнхээ хувийн сошиал хуудсуудыг олоод дагаад эхлэв. Хөөрхөн шонтгор шар эхнэртэй, их дажгүй сайхан гэр бүл. Зөв амьдардаг юм байна гээд шохоорхоод дэмжээд зүрх мүрхийг харамгүй дардаг болов.

Гэтэл сүүлийн хэдэн сар мань Фашист маань нэг л биш. ТВ шоунд орсон биш хамтрагч хүүхэнтэйгээ шоуныхаа бүжгийг бэлдэж байгаа бэлтгэлээ хийж байгаа, рекламын зураг авалтанд орж байгаа, амарч байгаа үе гээд байнга нэг шөвгөр хүүхэнтэй тэврэлдэж дээр дороо орж бэлтгэл хийж байгаагаа авхуулсан зураг бичлэгээрээ бөмбөгдөөд болохоо байв. Хаа нэг нөгөө хөөрхөн шонтгор шар эхнэрийн зураг харагдах ч урдынх шигээ хайр мэдрэгдсэн энгийн амьдралын зургууд их ховордож нэг л албархуу, гол төлөв  найзуудын цугларалт, арга хэмжээнд хамтдаа очсон ч юм уу зураг л орж ирж байна. 

Бас нэмээд эхнэр нь бие давхар юм уу даа гээд анзаарадхав хэхэ. Тэгсэн хар хор хөдлөөд уур хүрээд болох биш. Муусайн эрчүүд бүгд адил, удалгүй л хайр халамжаас уйдаад шинэ юм хайгаад эхэлдэг юм гэж бодох ч шиг тэгснээ бас лай л байна даа энэ муу шоундаа ингэтлээ ач холбогдол өгөхдөө яадаг юм амьдралын хамаг утга учраа болгоод гэж дургүйлхэх ч шиг.

Ааа мөн завтай байгаам шүү хахахахахахвааахахах. 

Уг нь бол өөрийн гэсэн хүнээ л хардаж байх байтал хаа хамаагүй танихгүй одыг хардаад энэ лав хөл хорины солио байхаас зайлахгүй хаха. 


Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...